Minhyuk's POVНамрыг үдэхдээ сэтгэлд минь хоргодох зүйлгүй болсон цагт л би өвөл иржээ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Өвөл ирчихжээ.
Нэгэн цаг хугацааг төгсгөж нөгөөг эхлүүлэхдээ би шинэ хүн болсон байхыг хүсч байна.
Гэхдээ, миний хүссэнээр юу ч тийм биш байлаа. Цаг хугацаа бол нэгэн бүхэл. Тиймээс л өнгөрсөндөө хоргодож, гуниж ганцаарддаг.
Ингээд л намар дуусч өвөл эхэлсэн ч би.. үхмэл хэвээр л байна.
Цасыг үзэн ядсаар гэрийн хаалгаар гарвал яг л өмнөх өдрүүд шиг Кихён үүдэнд зогсож байх ба намайг харан инээсээр гараа даллана. Хэн ч хэзээ ч гуйгаагүй байтал тэр өдөр бүрийг надтай өнгөрөөх болсон. Үүнийгээ найзынхаа өмнөөс гэмших сэтгэл гэж тайлбарлана.
Найзынхаа өмнөөс гэмших сэтгэл
Үнэндээ энд ямар ч гэмшил, уучлал байхгүйг би мэдэж байлаа. Энэ хэн нэгнийг түлхэж унагаад дараа нь шархан дээр нь наалт нааж өгөхтэй адилгүй. Магадгүй биеийн шарх хэсэг хугацааны дараа алга болдог байж болох ч сэтгэлийн шарх үүрд үлдэх биз. Мянган наалт үүнд тус болохгүй шүү дээ.
Бид мэндлэн дараагаар нь хэзээ ч миний очихыг хүсдэггүй тэр газар луу алхаж эхэллээ.
-
"Нуруу чинь хэр байна даа?"
Ангиас гарч ирэх Вонуг Кихён энэ үгтэйгээ угтан авлаа.
"Өмнөхөө бодвол гайгүй. Алхаж чадахтайгаа байна."
"Танай аав үнэхээр хүний мөсгүй хүн юм аа."
"Одоо хамаагүй ээ. Би тэр хүнийг аав гэж бодохоо больсон. Дахиж яриад хэрэггүй шүү."
Тэд булан тойрон том шатны өмнө ирэхдээ хоёул нэг зүгт анхаарлаа хандуулан дуугүй болцгоов. Тэнд Минхёг цүнхээ гартаа барин доошилж байлаа.
Түүнийг харах бүрт сүнс минь халин одох шиг санагдах юм. Одоо ч хэвээр.. Хэзээ ч унтрашгүй энэ сэтгэл..
Вону зугтах газар хайн "Кихён. Би-"
"МИНХЁГ!" Кихёний чанга дуугаар Вону цочин хойш огцом харахад Минхёг шат алгасаад гишгэчихсэн бололтой газар ойчсон байдалтай байв. Тэр их л зовиуртай царай гарган шагай хэсгээ барих ба энэ зуур хэдийн Кихён түүний дэргэд оччихож.
Вону тэдэнрүү зүглэн хэд алхасан ч Кихён түүнийг татан босгож түшсээр цааш явахыг хараад зогслоо. Газарт одоо ч үзэгдэх Минхёгын цүнх болон тарсан номнууд. Одоо түүний хүрч чадах Минхёгын гэх тодотголтой ганц зүйл. Дэндүү өрөвлөлтэй юм.
Тэр алхсаар цүнхийг газраас авч номнуудыг эмхлэн гартаа атгалаа. Дараа нь Кихён тэр хоёрын явсан газар луу зүглэнэ.
Би.. зүгээр л цүнхийг нь өгөх гэж очиж байна! Тэрнийг харахыг хүссэндээ биш. Энд буруу зүйл байхгүй.. тийм биз?
Вону эмчийн өрөөний гадна ирээд зогслоо. Хаалганы завсраар өрөөнд болж буй зүйлс илэн далангүй харагдана. Эмч өрөөндөө байхгүй байгааг анзаарч цаашлан Минхёг орон дээр сууж түүний өмнө Кихён өвдөглөн шалан дээр суусантай тулгарав. Вону орох гэсэн ч хөлд нь зүүгдсэн төсөөлийн гинж түүнийг хааш нь ч үл хөдөлгөнө.
Тэр яг тэндээ хадагдан зогсож Кихён Минхёгын шагайнд боолт хийж буйг нэгд нэгэнгүй харсаар зогсоно. Кихён боож дуусаад Минхёг руу харах ба тэд чимээгүй нэгнээ ширтэж Минхёг зөөлөн инээмсэглэлээ. Кихён боссонгүй. Шагайнаас нь атгасан гараа өөртөйгөө ойртуулж түүний шилбэ хэсэгт үнсэлтээ үлдээх нь тэр.
Вону уруулаа дотроос нь хазалж гүнзгий амьсгал авлаа. Гарынх нь алганд шигдэн орсон түүний хумс өвтгөх ч тэр анзаарах сөхөө байсангүй.
Бодлууд толгойд дайран орж ирж хөшиг нь хаалттай өрөөнд дэндүү тайван харагдах тэдний дүр хорсолын нулимст минь бүрэлзэн алга болж байлаа. Юмс хязгаартаа тулахад яаж тэсэрдэгийг би хором бүрт ойлгоно. Кихён аажмаар түүнрүү дөхөх ба удалгүй.. тэрний толгой Минхёгийн нүүрийг хаахад би харцаа буруулав.
Хэзээ ч хэзээ ч.. хэн ч үгүй харанхуй агуйд тэр олон жилийг өнгөрөөсөн хэрнээ би хэзээ ч ийм ганцаараа мэдрэмжийг мэдэрч үзсэнгүй. Мэдрэмж одоо дотроос минь дэндүү хурданаар урж тасчина.
Тэгээд энэ бүгд намайг дахин зугтахад хүргэдэг!
Гэхдээ, би зугтсангүй.
Хэрвээ тэгэх л юм бол одоо эцэстээ хүртэл томорсон тэр агуй намайг өөртөө шингээж би дахиж хэзээ ч нарыг харж чадахгүй гэдгийг мэдэж байсан юм.
Тиймээс, би энэ удаад амиа бодохоор урагш алхан орлоо.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy