Minhyuk's POV
Тэр уруул руу ойртсоор удалгүй бүрхэн авахад би сансрын хөлөг шиг л дээш бүр улам дээш хөөрлөө. Эсвэл түүнээс хурданаар.. Хагас сарын өмнө л би түүнийг харааж, гайхаж бас айж байсан. Харин одоо догдолж, хүсч түүнийхээ хэрээр айсаар л байна. Би үргэлж айж байсан. Хэзээ ч надтай учирч байгаагүй энэ мэдрэмжүүд ирэхдээ өвдөлтийг бас дагуулахвий гэдгээс.. Хэрхэн туулах ёстойгоос.. Тэр бүх цаг хугацаанаас..
Айсандаа бүхнийг эсэргүүцэж, хүсэхгүй байхыг хүссэн ч яах ч аргагүй би түүнийг санасан байв. Тэвэрсэн болохоор мэдрэмжийг нь санаж, харсан болохоор зүсийг нь санаж, тэмүүлсэн болохоор уулзахаар яарч, ... дурласан болохоор зүрхийг нь хүсч байлаа.Айдас минь усанд уусах давс шиг аажмаар алга болоход би түүний уруулыг эргүүлэн амталж эхлэв. Вону гараараа ар хүзүүнээс минь түшиж үнсэлтээ улам лавшруулах бол би байрлалаа илүү тухтай байлгах гэж хүзүүгээ гилжийлгэнэ.
Түүний үнсэлт улам ширүүсч, хүрэлт чангарч эхлэхэд би юу болох гээд байгааг мэдсэн юм. Бид хязгаараа давах гэж буйгаа..
Author's POV
Давтагдашгүй, хагацашгүй, мартагдашгүй.
Тэд жаргалын төгөлд хамтдаа зугаацсан хором бүрийг эдгээр үгсээр тодорхойлж байв. Нэгнийхээ дулаан энгэрт тэврүүлэн хэвтэх ч асар тайван, тухтай мэдрэмжийг өгнө.
"Чи... одоо явах уу?"
"Үгүй ээ, би ядраад байна. Унтмаар байна." Вонугын хоолой үнэхээр ядарсан сонстох ба үг бүрт цээж чичирхийлэх нь Минхёгт мэдрэгдэнэ.
"Ойлголоо, чи унт. Би бослоо." гээд түүнээс холдтол Вону хормын дотор гараас нь татаж өөртөө буцаан наагаад бүх биеэрээ ороов.
"Намайг унттал ингээд..." гээд хэвтрээ улам тухлуулан нүдээ анив. Саяханыг хүртэл амьсгаагаа бүрэн түгжсэн Минхёг аяархан гаргахдаа Вонугын цэвэрхэн царай руу багахан үлээнэ. Тэр үнэхээр цагаан болохоор үзүүр нь цэнхэр сортой шаргал үс нь түүнд үнэхээр их зохидог. Минхёг тайван бас жигдхэн амьсгал гаргах түүнийг ширтэн хэвтэж байгаад удалгүй өөрөө ч түүний амьсгалд бүүвэйлэгдэн нүд нь анилдаж эхлэв.
-
Вонуг гүн нойрноос сэрэхэд бүрэнхий орж эхэлж байлаа. Минхёгийн түүний хажууд байхгүйг анзааран түүний хэвтэж байсан хэсэгт хөнгөхөн цохив. Тэрээр санаа алдан гүн бодолд автлаа.
Үгүй гэдэг үгийг тархи минь мянга шивнэвч татгалзсан хариуг зүрх минь хэд дахин илүү өгсөн учраас би дийлдэв. Одоо яах вэ? Би хэдийн ялагдлаа. Хором бүрийн бодолд минь, бүр зүүдэнд минь ч зөвхөн тэр байхад би... яаж ... дуралснаа эсэргүүцэх юм? Тиймээ, би цор ганц мэдрэмжид татагдан эцэстээ дуралжээ. Би миний бодсоноос тэс ондоо нэгэн байж.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy