"Өдөр болгон хоол хийж идэж байгаарай. Лола ах чинь хоолонд муу шүү, анхаараарай."
"Ойлголоо, бид хоёрт санаа зоволтгүй өөрсдөө сайхан амраад, аялаад ир. Хоёр биендээ анхаарал тавиарай."
Тэд ингэсэн ч дахин хэд хэдэн зүйл захисаар Тэхён, Жонгүг хоёр арай хийн гэрээс гарав.
"Юу хийх вэ?"
Лола том өрөөний буйдан руу алхангаа асуухад Минхёг "Чи хүссэнээ хий. Би унтлаа" гэсээр өрөө рүүгээ орчихов. Ширээн дээр Вонуд зориулсан том хар хайрцагтай зүйл одоо ч байсаар. Минхёг тэр бэлгийг хэсэг ширтэж байгаад цохиод унагачихав.
"Сэтгэл мэддэггүй новш." гэж амандаа шивнээд унтахаар хэвтлээ. Гэвч санаснаар болсонгүй. Вонугын түүнрүү харж байсан харц, хэлсэн үгс нь эхнээсээ дуустал байнга нүдэнд харагдаж, чихэнд сонстсоор байлаа.
Минхёг гэнэт хөнжлөө хуу сөхөн босч суугаад үсээ сэгсийлгэж "МАРТААД ӨГӨӨЧ ДЭЭ!!"
Түүнд гэмших мэдрэмж хамт төрөх ажээ.
Би өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Анх удаа сургууль хэн нэгэнтэй харьцаа үүсгэж байгаа нь юмсан. Өөрийнхөө гараар нураачихлаа шүү дээ.
Чамайг хараал идэг, Минхёг.
-
Сургууль яг л өмнөх өдрүүд шиг. Зарим нь хичээлийн араас морь нохой мэт зүтгэж, ангиас анги руу гүйх бол цаг нөхцөөх гэж ирсэн хэд нь тойрч суугаад олдсон болгоноо ам уралдан ярилцана.
Минхёг эдний аль нь ч биш байв.
Бидний мэдэхээр тэр хэн ч биш. Бүх зүйлийн ард хоцордог нэгэн. Сонирхолтой нь Вону түүний амьдралд орж ирснээр бүх зүйл 1% болтугай өөрчлөгдсөн санагдана. Минхёгт сургууль гэдэг газар арай дээр орчин шиг санагдах болсон юм.
Тэр бусад өдрийн л адил сургуулийн хаалгыг татан орно. Өнөөдөр ямар аз таарсныг бүү мэд үргэлж засварчны өрөөнд очдог байсан шүүгээ нь зүв зүгээр байсан нь сэтгэлийг нь арай тайвшруулав. Тэр цүнхээ эвтэйхэн хийж номоо аван хаахдаа хонгилын нөгөө үзүүрээс Вону алхан ирж байгааг харлаа. Тэр өмнө яг тэндээс Минхёгийг зүглээд ирдэг байсан. Харин энэ удаа Вону түүнрүү нэг нүдээрээ харалгүй явсаар хажуугаар нь өнгөрлөө. Минхёг гацсан байсан гараараа шүүгээгээ аяархан хааж, нэг л биш болсон зүрхээ гараараа дарав.
Энэ яг юу вэ?
Түүхийн бие даалтаас болж сургууль дээр өнжсөн тэр оройн 20 цаг болж байхад ангиас гарлаа. Хөл хөдөлгөөн хэдийн тасарсан бараг л сургуульд тэр ганцаараа байв.
Доош буух шатан дээр үдээс нь тайларч янзлаад дээш бостол урд нь Вону зогсож байлаа. Бага зэрэг цочсон ч зай тавьж өгөхөд тэр дуугүй хажуугаар нь зөрнө. Дахиад л сэтгэл нь үймэрч Минхёг гараа атгасаар түүний нэрийг дуудлаа. Вону эргэж харав. Тэдний хооронд 4 шатны зай.
Минхёг доош ширтэн түгдрэн байж "Намайг .. уучлаарай."
Хариу ирсэнгүй.
Минхёг дахин хүнд амьсгалж "Би юу хийх, юу хийхгүйгээ мэдэх ёстой байж."
"Тэр өдрийг яаж мэдсэн юм?"
"Оюутнуудын бичиг баримт дундаас санаандгүй харчихсан юм. Тэгээд ойртчихсон байсан болохоор би-"
Хоолой дээр нь юм тулаад ирэхэд Минхёг дахиж ярьж чадахгүйд хүрэв.
"Хөөе, чи- уйлаад байгаа юм уу?"
Тэр толгой сэгсэрсэн ч өөрийн эрхгүй нусаа татаж орхилоо.
"М-минхёг битгий уйл л даа. Би уурлаагүй." Вону 3 шат доошлон ирж түүний мөрөнд гараа хүргэв. Харин Минхёгийн нүднээс хоёр дусал нулимс доош уналаа.
"Чи юу ч мэдээгүй шүү дээ. Би л түргэн аашилчихсан хэрэг."
"Намайг уучлаарай."
Вону түүний гарнаас татаж эзгүй ангид орж ирлээ. Минхёг одоо ч доошоо харсаар байв.
"Наашаа хар л даа Минхёг. Хоёулаа ярилцъя."
Тэр санаа алдан "Үнэндээ.. тэр өдрийг хэн ч санадаггүй юм. Ээжээс минь өөр. Тэр амьд байхдаа жил бүр надад бэлэг бэлдэж өгдөг байсан. Би ч зөвхөн түүнээс авах дуртай байсан. Түүнийг... өнгөрсний дараа би дахиж бэлэг аваагүй ээ. Тэр өдөр ч мартагдсан. Гэтэл өчигдөр чамаас анх удаа тийм үг сонссон болохоор цочирдчихсон юм. Гайхсан байх, уучлаарай. Чамд муухай аашилсандаа гэмшиж байна."
Минхёг хангалттай шоконд оржээ. Яг одоо тэр өөрийнхөө хийсэн үйлдлийг зүхэж, өөртөө илүү их уур хүрнэ. Гэхдээ тэр дахиад л бодлогогүй ам нээчихэв.
"Аав чинь-"
Хараал ид Минхёг юу асууж байгаа чинь энэ вэ? Ойлгомжтой байна шүү дээ.
"У-уучлаарай." Тэр дахин доош харлаа.
"Зүгээр дээ. Тэр амьд. Гэхдээ миний хувьд үхсэнээс ялгаагүй."
"Би... бутач хүүхэд."
Гайхалтай, Минхёг чи амаа татаж сурах хэрэгтэй!
A/N: Borootoi udryn mend!
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy