"Юу байцгаана?" Вону нийлэн суух найзууд дээрээ ирэв. Тэнд 4,5 залуус болон хоёр эмэгтэй суух ба тэдний нэг нь өчигдөр ариун цэврийн өрөөнд байсан нэгэн юм.
"Хах! Тэр азгүй новшыг хараач." Бусдаасаа бага зэрэг намхан ягаандуу үстэй залуу ингэж хэлэн урагш заахад бүгдийнх нь нүд тэднээс хэдхэн алхамын зайд газраар тарсан номнуудыг түүх Минхёг дээр тусав.
Вонугын нүүрэнд ёжтой инээмсэглэл...
"Өрөвдөлтэй амьтан."
"Гэхдээ тэр царайлаг биш гэж үү?" Хоёр бүсгүй хоорондоо инээлдэнэ. Гэтэл нэгнийг нь хүзүүдэн тэврэх залуу,
"Би түүнийг солгой гараараа үхдэл болгож дөнгөнө шүү."
"Үгүй дээ, үнэндээ оюутнууд тэр залууг дээрэлхдэг ч тал хувь нь харцнаас нь жийрхдэг шүү дээ."
"Түүний харц хүйтэн, нэг л тийм..."
"Үгүй шүү." Саянаас хойш чимээгүй зогссон Вону ам нээхэд бүгд анхаарлаа хандуулна. Эзэн дугарсан мэт.
"Тэр харцны цаана юу байгаа гээч?"
"...Өрөвдмөөр, ганцаардмал, хайр гуйлгачилсан азгүй амьтан. Хэн ч жаахан хайр мэдрээд ирэхээрээ гялалздаг юм. Мөс хайлахтай л адил."
Тэр Минхёг руу ширтэнгээ түүнтэй адилхан өөр нэгнийг бодож байв. Өөрийгөө... Яг л хэлсэн шигээ хайр халамжаар дутдаг нэгэн. Ганцаардалд тарчилдаг өөрийгөө дахин санав.
"Бидэнд хамаатай гэж үү?"
"Би та нарт баталж харуулна." Тэр дахиад л зивүүн инээмсэглэлээ тодруулав.
"Вуаах, чи арай тэрэнтэй...- Чадахгүй гэдэгт чинь 100г тавилаа.
"300!"
"700! Дээрээс нь унаж яваа машинаа."
"Араа мэдэж ам нээцгээ залуусаа."
---
"Би ирлээ." Минхёг үүдэнд гутлаа тайлан орж ирэхэд буйдан дээр суух европ төрхтэй охин бухимдуу харцаар харлаа. Түүнийг ойлгосон залуу санаа алдаж,
"Дахиад л маргалдаж байна уу?"
"Дахиад л." Гэсэн ч тэр солонгосоор дэндүү цэвэрхэн ярих аж.
"Х юу Ө юу?"
"Азаар Ө."
Минхёг толгой дохин аавуудынхаа өрөөнд оров.
ВЫ ЧИТАЕТЕ
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
Любовные романыΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy