"Байз!"
Вону тайвшрилаас цочирдол руу унахад Минхёг хэдийн түүнээс салсан байлаа.
"Ю-юу болов оо?"
"Би гэртээ байх ёстой!" Минхёгийн нүд томорч сандран үүдрүү зүглэхэд Вону гайхсаар араас нь зүглэв.
''Яагаад вэ?"
Минхёг гутлаа углаж байх ба хурдан хурдан амандаа үглэхийг нь Вону гайхсан харцаар харан зогсоно.
"Миний дүү ганцаараа байгаа. Би очих ёстой тэр ахлах сургуулий-"
Тас!
Гэрийн хаалга хаагдаж удалгүй үүдний өрөөний мэдрэгчтэй гэрэл автоматаар унтарлаа. Тиймээ, ганцаарал минь эргээд тавтай морил!
Вону санаа алдан аягалж тавьсан хоёр аяга шүүсний нэгийг ганц амьсгаагаар оруулаад буйдан дээр тухлан сая юу болсон талаар бодлоо. Бас болохгүй мэдрэмжүүдийнхээ талаар. Хагас сарын өмнө түүнтэй анх ярилцаж байхдаа тэс ондоо зүйл мэдэрч байснаа санав. Тохуурхал, тоглоом, уйтгар.
Түүнийхээр Минхёг биш Вону бүгдийг удирдах нэгэн байх ёстой. Гэтэл тэр Минхёгийн өөдөөс хариу үйлдэл үзүүлж чадахгүй гэдгээ сая ухаарах нь тэр. Түүний ганц хүрэлт эд эсийг нь сулруулж, өвдөг чичиргэм сандралыг өгч байхад тэр яаж эсэргүүцэх юм? Яаж тоглогч байх юм бэ?
Болохгүй! Болохгүй шүү дээ.
Би түүнийг өөрчилж эсвэл өөрөө өөрчлөгдөж болохгүй. Мэдэрч болохгүй. Бүхнийг байрнаас нь хөдөлгөж орвонгоор нь эргүүлэх зүйл хийхийг хүсээгүй. Анхнаасаа би юуг ч төлөвлөөгүй. Хэлж, хэлснээ л хийсээр ирсэн. Гэтэл миний хувьд сүйрлийн анхны чичиргээ мэдрэгдэж эхэллээ.
-
Үргэлж л үнэтэй машинаас бууж ирдэг байсан Вону өнөөдөр бусдын адил сургуулийн хаалгыг чиглэн алхана. Хар нарны шилээ дээшлүүлэн хэн нэгнийг хайж эхлэхэд түүний хайсан нэгэн чулуунд бүдрэн унах шахах найз нь биш, богино юбка том хөхтэй хүүхнүүд ч биш эсхүл бүр залуус ч биш зөвхөн тэр байлаа. Болохгүй гэх үг зүрхнээс ирэх тогоор үгүй болж, нүд нь хайж олоогүйдээ шантран тэр шаргал үсээ гараараа самнасаар сургууль руу орлоо. Түүнтэй таарах гэж л тэр холоос алхаж ирсэн юмсан.
-
"За юу байна?" Вонуг цайны газарт орж ирэхэд нөгөө л хэдэн найзууд нь тойроод суучихсан түүнийг угтана. Тэд тэдэнтэй гар барин мэндлэх ч харц өөр газар тэнэж байв. Тэр алга..,
-
2 хоног хэдийн өнгөрсөн ч Вону сургууль дээр Минхёгийн ганц ч сүүдрийг олж хараагүй хэвээр л байв.
Вону тоохгүй байхаар хэдий хэр хичээнэ төдий чинээ няцаж санаа зовж хайж бас.. санаж байлаа. Тиймээ, тэр Минхёгийг санаж байна.
"Хэн ч хайр хүртээд ирэхээрээ хайлдаг юм."
Их мэдэгч шиг л бардам хэлж байсан тэр хайрийг мэдэрчихээд сэтгэл нь ус нэхэх шиг л дахин тэр мэдрэмжийг эрэлхийлж ганцхан удаа ч болов дахин мэдрэхийг хүснэ. Хумсын чинээхэн энэ мэдрэмж цаг минут өнгөрөх тусам томорсоор ичих нүүрээ элгэндээ наахад хүргэв. Хамаа алга. Хэн ч байсан, энэ бүхэн юу ч байсан яадаг юм? Мэдрэмжид буруутгах зүйл байхгүй!
Гараа чангалан атгаж байснаа тэр хонх дарлаа.
Дин дон
Хаалга онгойх дуутай зэрэгцэн тэр гүнзгий амьсгал авав. Олчихлоо, тэр энд л байж
"Вону?"
"С-айн уу?"
"Ийм эрт юу хийж байгаа юм?"
Чамайг харах гээд сургуулиа тасалсан юм.. Мэдрэмжиндээ сохорчихоод хүрээд ирлээ, би.
Аливээ, залуу минь хэл.
Мэдрэмжид буруу байхгүй. Тийм болохоор үнэнээ хэл.
"Um... би з.зүгээр л- *тэр гүнзгий амьсгал аваад* чамайг хармаар санагдсан болохоор.."
Хараал идэг, Минхёг чи намайг яаж орхио вэ? Би би биш юм шиг л мэдрэгдэж байна!
"O-oh, ор л доо."
Минхёг зай гарган хүлээхэд тэр алхан ороод хамгийн түрүүнд буйдан дээр хөнжилөөр өөрийгөө ороон сууж олон ангит кино үзэж буй улаан хамарласан охиныг олж харав. Вону түүнийг анхны болзоон дээр харсан халуухан охин мөн гэдгийг таньсан ч тэр өдрийнх шиг сонжин удаан харсангүй эсвэл бусад бүсгүйчүүд дээр ашигладаг зальжин инээмсэглэл тодруулж нүдээрээ ирмэсэнчгүй.
Тэр зүгээр л ээжийгээ дэлгүүр дотор алдчихсан хүү шиг аль нэг өрөө лүү ороод алга болчихсон Минхёгийг хайж байлаа. Тэгээд гараад ирэхэд нь санаа алдан тайвширна. Хараал идсэн юу тохиолдоод байгааг ойлгох ч сөхөө байсангүй. Зөвхөн Минхёгт хамаг анхаарлаа хандуулах ёстой мэт. Минут ч, секунд бүр нэг доль ч харцаа салгаж чадсангүй.
"Минхёг.."
Тэд булангын нэг өрөөнд орж ирэхэд тэр хэдийн энэ өрөөг Минхёгийг гэж танисан юм. Харин одоо хүслээ дарах хэрэгтэй байна. Ирчихсэн юм чинь, мэдрэхээр л ирсэн юм чинь.
"Би чамайг дахиад тэвэрч болох уу?"
Минхёг хариу хэлэлгүй гайхсан харцаар харан зогссоор байсанд Вону зоригоо чангалж түүнрүү ойртлоо. Ойртох тусам амьсгал давчдаж, хөл нь салгална. Минхёг эсэргүүцсэнгүй. Тэдний хооронд төө хэрийн зай үлдэхэд Вону гэнэт бодлоо өөрчилчихөв. Эцэст нь тэр Минхёгийн нүдрүү гүнзгийгээр ширтэж уруул руу нь ойртож эхэллээ.
A/N: ...mmm bye.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy