Бүдэгхэн гэрэлтэй, цэлгэр том өрөөний голд байх ганц буйдан дээр шаргал үст залуу сууна. Цонхоор шөнийн Сөүл алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах аж. Гэхдээ үүнийг үзсэн залуугийн нүд баяссангүй. Сэтгэл ч баяссангүй.
Гартаа барьсан хундагатай вискигээ дуусахад тэр гал тогоог зорилоо. Дэндүү том, дэндүү цэлгэр энэ өрөөнүүд түүнд хэтэрхий томдмоор. Бас хэтэрхий ганцаардмаар. Хичнээн хүсээд ч хэнийг ч энд авчирж чадахгүйгээс энэ залуу гансарахаас өөр замгүй.
Гэнэт өмднийх нь халаасанд утас чичрэх шиг болоход гаргаж ирэн харлаа. Өдөр Минхёгоос булаан авсан түүний утас. Тэр одоо л санах аж. Дэлгэцэн дээр том нүдтэй охины зураг тодорч "Ло гүнж" хэмээн хадгалсан нэр гарч ирэв.
Тэр авсангүй. Оронд нь дуудлагыг тасалж, ямар ч нууц үггүй Минхёгийн утастай танилцахаар шийдлээ. Илүү дутуу зүйлгүй шинэ гэмээр утсыг үзэж байгаад тэр gallery цэс рүү оров. Бас л хэдхэн зураг тэнд байна. Минхёг үнэхээр даруухан нэгэн бололтой.
Утсан дээрээ авсан ганцхан selca-г тэр хэдэн хором ажиглан суув. Хэзээ ч харж байгаагүй инээмсэглэл түүнд өөр мэдрэмж төрүүлнэ.
"Илүү их инээмсэглүүлэх.." Тэр яагаад ч юм үүнийг хүснэ. Давхар гайхна. Энэ гайхамшигыг тэр хэнээс нууна вэ? Хэнд хадгална вэ?
Шудрага бус юм. Энэ инээмсэглэлийг хүн бүр харах ёстой юмсан. Хүч тэнхээ, урам авах учиртай юмсан. Дэндүү хайран юм.
Шаргал үстийн зургаас гадна тэнд хачирхалтай хэдэн зурагнууд байлаа. Гоёлын эмэгтэй даашинзны зурсан загвар.
"Сонирхолтой юм."
Вону дурсгал болгож түүний утсанд зургаа даран үлдээв. Тэгээд буцан халаасалж, унтахаар өрөөгөө зүглэлээ.
---
Хэд хоногийн дараа
"Чи тэгээд түүнд яг юу хийх гэж байна?" Кихён санаа алдан асуухад Вону түрүүнээс хойш гартаа атгах хэн нэгний утсыг ширтсээр,
"Мэдэхгүй ээ, зугаацаж болох бүгдийг л хийнэ дээ. Болзоно, инээлгэнэ, магадгүй гүнзгий зүйлс, дурлуулна, тэгээд мэдээж эцэст нь энэ бүгд дуусна. Би бас миний найзууд түүний царайг харж бах таваа хангана. Тэгэх л байх." хэмээн тоомжиргүй хариуллаа. Тэр нэг зүйлийг андууржээ. Минхёг… тэр тоглоом биш, хүн гэдгийг.
Вонуг ярьж байх хооронд Кихён хэдийн босоод явжээ. Тэр гайхсанчгүй, учир нь найзынхаа занг мэдэх учраас зүгээр л санаа алдан хийж байснаа үргэлжлүүлэв.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy