Зургаа

2.6K 286 6
                                    

"Шин Вону ч тоглоом биш юмаа." Шаргал үст нэг тийш ширтэн хэлэхэд найзууд нь түүнрүү харав. Эмэгтэй харц үүдрүү алхах Минхёг дээр тусчээ.

"Түүнийг хараачээ. Гэрэлтэж байна шүү дээ."

"Энэ үнэхээр мөс хайлахтай адил юм. Хэн ч хайр мэдрэхээрээ өөрчлөгддөг юм байна."

"Цэцгийг услах тусам ургана. Тийм биз дээ?"

Минхёг тэдний урдуур итгэл төгс алхсаар гарсны дараа шаргал үст ийш тийш харангаа "Тэгээд тэр шидэт ус нь өөрөө хаана байгаа юм бол доо?"

-

Тэднийг чалчиж байх зуур ярианы гол эзэн гэртээ сүүлийн хэдэн лекцээ тасалчихаад Минхёгоос болж хэдэн өдөр хойш тавьсан найз бүсгүйтэйгээ ор дэрний уулзалт хийж байв. Мэдээж тэр найз бүсгүйтэй. Hah! Та нар үнэхээр түүнийг Минхёг гэх залууд дурлаж яваа гэж бодсон уу? Хэзээ ч үгүй! Вону зүгээр л хэсэгхэн хугацаанд ялагч, ялагдагчын ялгааг умартчихаад байсан юм. Бодоод үзээч, сургуулийн сүнсэд хэн л дурлав гэж.

Вону 20 минутын өмнө Минхёгоос ирсэн зурвасыг шалгахдаа найз бүсгүй нь нүцгэн цээжийг нь илэхийг мэдрэнэ. Тэр инээмсэглэн бүсгүйн духан дээр зөөлөн үнсэв.

-Түр уулзаж чадах уу? 16:43 PM

"Хайр нь түр гарчихаад ирье. Хэвтэж байгаарай."

"Ммм! Хаачих гээд байгаа юм бэ? Хэд хоног утсаар ч яриагүй алга болчихоод.." гэсээр хошуугаа унжуулан гомдоллоход Вону өхөөрдөн инээгээд "Найзтайгаа яаралтай уулзах хэрэг гарчихлаа. Удахгүй ээ." Тэр гялс хувцасаа углан гарч одов.

-

"Сайн уу?"

Намрын сэрүү орсныг бүх зүйл илэрхийлнэ. Бага багаар унан газраар хөглөрөх навчисын дунд Минхёг шаргал хүрэм өмсөж гартаа том хайрцаг барин зогсож байлаа.

"Чи үнэхээр удлаа." Хүйтэн салхинаас болж түүний хацар улайн уруул нь хөхөрч эхэлсэн байна.

"Эхлээд дулаахан газар орцгооё."
Тэд ойрхон кафед орцгоож аяга кофе захиалан арай дулаацав.

"Ойрд уулзахгүй байгаад уучлаарай. Их завгүй байна." Вону цонхоор хүмүүсийг харангаа ингэж хэлэхэд

"Өө зүгээр дээ, би ч зав муутай байгаа. Өнөөдөр зүгээр л чамд бэлэг авчирсан юм."

"Бэлэг?"

Минхёг авчирсан хар хайрцагтай зүйлээ ширээн дээр тавьж "Төрсөн өдрийн мэнд."

Гацаж орхив., Гараа сунгаад л хүрэх зайнд байх тэр дөрвөлжин хайрцаг руу хараад Вону гацаж орхив.

Хэн ч санаагүй. Өөрөө ч төрсөн өдрөө санахааргүй болтлоо мартагдсан өдөр бол өнөөдөр. Тэр хүнээс л хамгийн сүүлд бэлэг гэж нэрлэгдэх зүйлийг авч байсан. Тэгээд дууссан.

"Энэ..."

"Юунд дуртайг чинь мэдэхгүй болохоор өөрийнхтэйгөө дүйцүүлчихсэн юм. Нээгээд үзээч."

Гараа сунгахдаа замдаа хэд хэд гацав. Тэгсэн ч тагыг нээлээ.

"Oh!"

"Таалагдаж байна уу?"

Тэр дахиж тэвчихийг хүссэнгүй гараараа нүүрээ дарав. Хэсэг хугацааг чимээгүй өнгөрөөсний эцэст хариулт хүлээн суух Минхёг руу ширүүн харц шидэж "Энэ чинь юу вэ Минхёг. Би чамаас энэ өдрийг санаад надад бэлэг бэлдээдэх гэж гуйгаагүй биз дээ?"

Минхёгийн харц огцом өөрчлөгдөн гайхсан төрхөнд шилжихэд Вону үргэлжлүүлэн "Дахиж ийм хэрэггүй зүйлс хийгээд хэрэггүй! Одоо явж үз."

Тэр ингэж хэлсэн бачуурсандаа ширээг нэг нүдээд өөрөө гарч явлаа. Дахиад тэнд нэг ч хором байхыг хүсээгүй нь тэр. Зөрсөн хүмүүсийг мөрлөн хараал урсгасаар гэртээ орж ирэхэд хэт хурдан алхаснаас цээж нь нааш цааш хүнхэлзэнэ. Хүнгүй гэрт харанхуй оргиж үүнд нь дассан тэр хувцастайгаа орондоо шургав.

Мартахыг хүсдэг бүх зүйлс нэгэн зэрэг тархи руу цутгаж өдийг хүртэл бусдаар аргалан тогтоож байсан сэтгэл нь уяанаасаа алдуурчих шиг болно. Нүднээс шингэн зүйлс урсаж дэрэнд нэвт шингэж байлаа. Өөрийгөө ийм сул доройгоор мэдрэлгүй уджээ.

Өрөөний нэг талын ханыг тэр чигээр нь бүрхсэн цонхоор сар туяагаа үл харамлан тусгана. Одоо л арай тайвшрах Вону тэр сарлуу хандан ийн шивнэлээ.

"Та надруу түүнийг илгээгээ юу, ээжээ? Хараал идсэн бүх үйлдэл нь таньтай адилхан юм!"


A/N: Miss me?

Hezee cb hiihee medehgui bnooo. Haaya bur haaaaaayaaaaaa l update hiigdeh bh.

Dear god u hear my cry? :'(((((((

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪWhere stories live. Discover now