Thanks for 1K votes T.T I luv u so much guys"Түүнээс холд!"
Хаалга хүчтэй савагдах дуунаар Кихён цочин эргэж харав. Хоолойн эзнийг хараад тэрээр улам гайхаж,
"Я-ямар новш нь вэ Вону?"
"Түүнд туслаад дууссан бол одоо гар!"
Кихён улам л ойлгомжгүй царай гаргах ба Вону одоо ч тэдний атгалцсан гарлуу хорсолтой харж байхыг анзаарав.
"Во-"
"ЗҮГЭЭР Л ТҮҮНЭЭС ХОЛДООДОХ НОВШ МИНЬ!!!!"
Вону урагш хэд алхалж тэднийг хүчтэй салгах ба Кихёны гарыг агаар савлаа. Тэр одоо ч шал руу харцаа чиглүүлэн суух Минхёг руу ширүүн харцаар ширтэнэ.
"Намайг харахаас нүд чинь хорсож байна уу?"
Тэр эцэст нь өмнөө суух залууд хандан ийн хэллээ. Хариу ирсэнгүй.
"Миний хоолойг сонсох төдийд жихүүдэс хүрж, биеэр чинь хорхой гүйж байгаа мэт мэдрэгдэж байна уу?"
Кихён аажмаар Минхёг руу ойртсоор байх түүнийг зогсоон бариад,
"Вону одоо боль. Харахгүй байна уу? Тэр одоо ярилцах боломжгүй байна."
"Чи амаа татаад гарч бай!"
Кихён түүнрүү гайхан харах ба эцэст нь бууж өгсөн бололтой Минхёг руу нэг харан гарч одлоо.
"Гуйя, надруу хар."
Вону хоёрхон алхаж дундах зайгаа үгүй хийгээд доош өвдөглөн суув. Удалгүй Минхёг бүсэлхий хэсгээр нь түүний гар орж ирэн чангаар тэврэхийг мэдрэлээ. Вону тэврэлтээ улам чангалж гэдсэнд нь нүүрээ наана.
"Би...чамайг санасан."
"..."
"Чи ч бас- чи ч бас тэгсэн биз дээ? Надад хэлээч. Намайг санасан тийм үү?"
"Вону, надаас холд!"
"Яасан? Намайг мартсан гэх гэж байна уу?"
Түүний царай хормын төдийд ширүүсч Минхёгоос бага зэрэг холдлоо.
"Үгүй ээ, би чамайг мартаагүй. Дэндүү их өвдсөн болохоор одоо ч чиний өмнө би хүч мөхөсдөж, шархалж байна. Тэглээ гээд санасан гэсэн үг биш!"
Худлаа.
"Би чамгүйгээр амьдарч чадна."
Худлаа.
"Тэр байгаа болохоор уу? Кихён чиний төлөө бүгдийг хийж байна уу? Чамайг ганцаардуулахгүйн тулд."
Минхёг хальт инээн толгой дохиж,
"Тийм ээ, Кихён чамаас хавь илүү. Ядаж л- ядаж л надаар тоглосон гэх үгээр орхиод явахгүй.."
"Хямдхан амьтан!"
Вону нэгнийхээ амьсгалыг мэдрэх хүртэл зайнд ойртоод "Чамайг ийм амархан гэдгийг мэдсэн бол... тэр цаг хугацааг өөр зүйлд зориулах байсан юм." гээд амьсгал нь давчдаж, нулимс цийлэгнүүлэх Минхёгруу ёжтой гэмээр инээмсэглэж түүнийг орхин гарахаар эргэв. Минхёг эргэн тойрноо харан түрүүхэн хажууд нь тавигдсан цүнхээ шүүрэн авч Вонугын араас шидэж орхиход нурууг нь цохиж дахин газарт уналаа.
"БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!!!"
Вону нүдээ нээн түүнрүү эргэж харалгүй явсаар хаалганы цаана үлдээлээ. Дотроос Минхёгын чангаар орилох дуу нэг дуулдаад чимээгүй болов.
Хаалганы хажууд Кихён зогсох ба түүнийг хараад анх удаа харц нь ширүүснэ.
"Сонссон биз дээ? Минхёг чамайг сонгож байна."
Тэр энэ үгтэйгээ Кихёнийг орхин хэд алхасан ч дараачийн хэдэн хоромд дахин алхаж чадахгүйд хүрлээ.
"Чи надад туслана гэж амласан Вону. Тэгвэл одоо би чамаас гуйя. Минхёгийн эргэн тойрноос арилаад өг. Битгий зовоо, битгий уйлуул, битгий өвтгө. Зүгээр л орхи. Гуйж байна."
A/N: T.T
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy