Сэтгэл хоосролд автах үед би зүгээр л цонхоор ширтээд амьдралыг аждаг байв.
Вону дахиад л тэндээ зогсоно. Гэрийнх нь цонхоор амьдрал үзэгддэг болохоор тэр хамгийн дуртай.
Анх удаа тэр ганцаараа байхдаа бүх гэрлээ асаан өрөө бүхнээ гэрэлтүүллээ. Ээжтэйгээ хамт өсөхдөө энэ гэрийн өрөө бүрээр гүйж тоглож нааддаг байсансан. Энэ өрөөнд инээд цалгилгүй уджээ. Тэр ч... инээлгүй уджээ.
-
"Вону!"
Ангийн хаалгаар хэн нэгэн түүнийг дуудахад тэр нүдээ нээн харлаа. Хичээл хэдийн тарж тэр ганцаараа үлджээ.
"Hey, Кихён. Хэзээ ирсэн юм?"
Кихён түүний хажууд ирж суунгаа "Саяхан. Эмээ намайг буцааж явуулахыг хүссэн хэвээр л байгаа."
"Ядаргаатай юм."
"Чи хэр байна даа?"
Вону нүдээ анин ширээ налж "Би хэзээ сайн байсан юм?"
"Минхёг та хоёрыг асууж байна?"
Вону зөөлөн инээхэд Кихён ч дагна.
"Тэр надад их зүйл зааж байгаа. Буруу гэдгийг мэдэж байгаа ч холдож чадахгүй юм."
"Яагаад?"
"-"
Кихён түүний үг бүрийг нь нүдээрээ сонсох мэт гүн ширтэж байлаа. Вонуг дараагаар нь ам нээх гэсэн ч утасны дуу тасалж орхив.
"Эмээ ирчихэж. Маргааш уулзъя." Тэд гар барилцсаар саллаа. Вону ч удахыг хүссэнгүй гадуур хувцасаа углан гарах гэтэл нүднийх нь үзүүрт нэг зүйл торон харагдав. Саяхан Кихёний сууж байсан сандалны доор тэрний түрүүвч унаж хоцорсон байх аж.
Сар гарамын өмнө түүнээс сандран булааж байсан явдал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөхөд Вону өөрийн мэдэлгүй сониуч зандаа хөтлөн түрүүвчийг гартаа авчихсан байлаа. Бор арьсан түрүүвчыг нээн хараад тэр гайхан дуу алдах биш, хөмсөг зангидан нухацтай царай тодруулав.
Түүнийг өөр ямар нэг үйлдэл хийхээс өмнө танхимын хаалга чангаар савагдан онгойж түрүүхэн гарсан Кихён амьсгаадсаар зогсож байх нь тэр. Вонугын гарт түрүүвч байгааг хараад түүний нүд аажмаар томорч хурдтай гүйж ирэн дахин булаан авав.
"Ч-чи харчихсан уу?"
"Тиймээ."
Кихён санаа алдан доош харав.
"Кихён, ямар новш нь вэ? Чи- үгүй биз дээ? Миний бодож байгаа зүйл буруу тийм үү?"
"Уучлаарай."
"Яагаад уучлалт гуйгаад байгаа юм? Юунаас?"
"Учир нь... чиний бодож байгаа зүйл... үнэн."
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy