Хорин найм. Төгсгөл

2.9K 269 66
                                    

"Удаан хүлээсэн үү?"

"Тиймээ, дэндүү удаан..."






Нисэхийг хүсэхэд чинь үүлс болж, гүйхийг хүсэхэд чинь салхи байж би чадна. Тэгээд чи намайг мэдрээд инээмсэглэ.

Minhyuk's POV

Вонугын гараас атгаж, энгэрт нь тэврүүлж өөрөө тэвэрсэн ч энэ зүүд эсэхд эргэлзсээр байлаа. Учир нь би мянган удаа зүүдэндээ түүнтэй уулзаж, бас мянган удаа сэрэхдээ бодиь байдалд цөм цохиулж байсан. Дахиад нэг удаа... энэ зүүд байвал яана вэ?

"Н-намайг уучлаарай. Минхёг хүлээлгэсэнд уучлаарай. Худал хуурмаг амлалт өгсөнд минь уучлаарай. Гэхдээ би ч бас мэдээгүй. Харанхуй нүхрүү унахдаа эргэж гарах шатгүйг нь би анзаараагүй. Тэр харанхуй дотроос хором бүрт чиний нэрийг дуудан орилж, чамруу би байдгаараа тэмүүлж байсан ч үнэндээ намайг хэн ч сонсоогүй. Би өвдөхөөс хэтрээгүй Минхёг. Би шаналахаас цаашлаагүй. Би зөвхөн чамайг санаж тэр хархнуудад мэрүүлж л чадсан. Хэн ч төсөөлөхг-"

Минхёг түүний үгийг таслан уруул дээр нь үнсэхэд Вону шууд л хүзүүнээс нь татаж өөртөө улам наав. Вонугын нулимс зогсолтгүй урсан түүний хацар дээр унаж өөрийнхтэй нь нийлэн доош дуслана.

Энэ аз жаргалтай мөч биш байв. Зөвхөн нэгнээ санасан гаслантай өвдөлтөө намдааж, гомдож цөхөрсөн сэтгэлээ дэвтээх бас л нэг өрөвдөлтэй агшин... Гэхдээ төгсгөл.

-

"Чи тэгээд хаана байсан юм?" Минхёг энэ асуултынхаа дараа багахан инээж,

"Ямар өрөвдөлтэй сонсогдож байна аа?" гэлээ.

"Би Японд байсан. Гэхдээ ганцаараа биш. Намайг үргэлж ажиглаж байх үүрэгтэй 18 үйлчлэгч хамт байсан. Үнэндээ тэд бүгд хараал идсэн биеэ үнэлэгчид."

Минхёгийн царай гэнэт сэжиглэсэн маягтай болж ирэхэд Вону нүдээ томсгон хоёр гараа агаарт савчуулж,

"За ёстой үгүй шүү!"

Минхёг нүдээ улам нарийсган "Тэгж л найдъя."

Вону инээмсэглэн дахиад түүнээс зуурна. Тэд Вонугын байшинд байх ба сүүлийн гурван цаг нэгнээсээ ганц ч салалгүй ноололдсоор байсан юм. Яг л тавьчих юм бол сарниад алга болчих мэт. Гаднаа инээх ч айдастай хэвээр. Алдах айдас.

"Ингэхэд тэр хэн юм?"

"Хэн?"

Минхёг түүний зогсоо зайгүй үнсэлтээс сая л салсан ч асуултаар угжуулна.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪWhere stories live. Discover now