Арван гурав

2.4K 260 7
                                    

Minhyuk's POV

Сургуулийг зорин алхах хугацаандаа хором бүрт нь догдлолоор амьсгалж байлаа. Замын хажуугаар алхахдаа цонхтой бүхэнд өөрийгөө тольдож, юу хэлэхээ цэгнэн алхах үедээ би амьдрал амттайг ойлгосон юм. Анхны хайр гэж ямар хүчтэй зүйл болохыг ч ухаараад амжив. Мэдэж байна аа, хэдийн хайр гэж томьёолоод эхэлчихсэнээ... Үнэхээр хайр байвал яах юм бэ? Даварсан хэрэг биш биз дээ?

Гэтэл, сургууль нүдний өмнө харагдаж эхлэн улам ойртох тусам гар хүйтнээр хөлөрч, үе үе гүнзгий амьсгал авахад хүрч байв. Яагаад ч юм хоосон болтлоо сандарч цээж хүндэрч эхлэнэ.

Гараа зангидан атгаж, эцсийн удаа гүнзгий амьсгал авчихаад сургуулийн хаалгаар орлоо.

-

Харамсалтай нь Минхёг өнөөдөр түүнийг олж харсангүй. Учир нь Вону хэдийн ашиглагдахаа больсон хуучин урлагын зааланд өдрийг өнгөрөөсөн учраас. Гэхдээ ганцаараа биш..

"Би мэдэж болох уу?"

Тэр өрөн тавьсан олон ширээний нэгэн дээр сууж нөгөө дээр нь хөлөөрөө тулахдаа ам нээлээ. Кихён ширээн дээрх хачин бичгээс нүдээ салган,

"Юуны талаар?"

Кихён харц тулгарсан ч ямар нэг хувирал үзүүлэхгүй байх түүнийг хэсэг ажиглаад,

"Аан, Минхёгын талаар уу? Энэ сэдэв тийм амархан хаагдчихгүйг мэдэж байсан юм. Анхнаасаа энийг л мэдэх гэж намайг дуудсан биз дээ?"

"..."

"Санаж байна уу? Гэнэт л гадаадад сурахаа болиод чамайг дагаад энэ сургуульд орчихсоныг... Өнөөдрийг хүртэл эмээтэй зөрөлдөн байж энэ сурсаар байгааг... Шалтгаан нь зөвхөн тэр. Тэр намрын элсэлтийн үеэр сургуулийн үүдэнд чамайг хүлээж суухдаа би түүнийг анх харсан. Минхёг шалгалтнаасаа хоцорчихсон юм. Миний хажууд ирж суух хүртэл нь би яагаад ч юм харцаа салгаж чадаагүй. Салхины аясаар түүний зөөлөн үнэр намайг мансууруулж байсныг санаж байна. Гэнэтхэн мөр хүндрээд ирэхэд нь гайхаад хартал *Кихён зөөлөн инээмсэглэж* тэр унтчихсан байсан. Бараг цаг гарам би тухгүй цэхэрч суусан байх. Шүлс нь цамц норгож эхэлсэн ч сэжиглэх биш үнэхээр цаанаасаа би өхөөрдөн инээж байсан. Тэр бодлоос минь гаралгүй сар гарам болсны дараа би заавал энэ сургуульд элсэнэ гэж шийдсэн юм. Гэхдээ би арчаагүй... Хэдэн жил өнгөрсөн ч Минхёгт ойртож чадаагүй хэвээр л байна. Хамгаалж, харамлаж ч чадахгүй. Холоос харахаас өөрийг хийж чадахгүй. Зөрж өнгөрөх хором ч хүрэхгүй хугацаандаа л жаргалыг мэдрэхээс өөрийг чадахгүй. Ийм хулчгар өөртөө гутарч байна."

"...Гэтэл чи чадсан."

Кихён дахин ам нээхэд Вону гараараа зогсохыг дохиж чичирсэн хоолойгоор,

"О-одоо болно." гэлээ.

Тэр ширээн дээрээс бууж Кихёнийг орхин танхимаас гарч шууд л хана налан доош суув.

Яагаад надад үүнийг хийчихвээ, чи. Болихыг хүсэх тусам түүний амнаас нэрийг чинь сонсох бүртээ би дотроо галзуурч байна. Чи хэн юм бэ? Хэн болоод чамаас илүүг хүсч шунан дурлана вэ? Харамлана вэ?

Кихён, чиний түүнийг гэх сэтгэл далай шиг гүн хүрхрээ мэт хүчтэй байхад би яаж хүчин мөхөсдөхгүй байж чадна гэж? Ямар эрхтэй гэж чамтай булаацалдах юм бэ?

Чи,

Түүнийг хүртэх ёстой нэгэн.

Харин би,

Зөвхөн мэдрэмжинд сохорсон сул дорой амьтан.

Би бууж өгөхгүй гээд яах билээ...!

Тэр хонгилын үзүүрээс алхан ирэх тэр нэгнийг олж хараад өөрийн эрхгүй урсчихсан доголон нулимсаа арчин эсрэг зүгт гүйж эхэллээ. Үгүй ээ, зугатаж эхэллээ.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin