I became the main character in this sad love story..
3 хоног өнгөрөхөд бүх зүйд байрандаа очив. Амархан сонстож байж магадгүй ч дэндүү их өвдөлт, шаналал, шархыг тээсэн энэ гурван хоног арай хийн ард үлдсэн юм.
Вону дахиад л хэрэггүй найзуудтайгаа дэмий цагыг өнгөрөөж, харин Минхёг буцан "сүнс" нэрэндээ шилжиж хэнд ч үл харагдахыг хичээн амьдрана.
Flashback
Минхёгын харц мөхөж инээмсэглэл нь замрхан арай хийн ам нээж "Я-яагаад?"
Вону харцаараа хариу илгээсэнгүй. Болж байгаа бүхэн юу ч биш мэт нэг л харцаараа түүнрүү харж "Чи ойлгох хэрэгтэй Минхёг. Би анхнаасаа чамайг хайрлах зорилгоор эхлээгүй гэдгийг. Би зүгээр л уйдсан юм. Бүх зүйл уйтгартай санагдсан болохоор амныхаа зоргоор чалчиж явдаг тэр хэрэггүй амьтдад өөрчлөлт гэж юу байдгыг харуулахыг хүссэн. Эцэст нь би чадлаа. Бас би чамаас авахаа авчихсан шүү дээ. Одоо яана гэж?"
Минхёг түүний үгсийг толгой гудайлган сонсож байгаад гэнэт инээж эхлэв. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн ч хүчлэн инээх түүний шаналантай төрх.
" Юу гээч, Ид шид гэж байдаг бол хүн юуг ч туулж мэдрэлгүй өнгөрөх байсан. Тийм зүйл байдаггүй учраас тэд гуниглаж, баярлаж, уурлаж бас уйлдаг. Гэхдээ.. Вону чи миний хувьд тэр ид шид нь. Чамтай байх хугацаанд би юуг ч умартдаг. Чи байсан болохоор ирээдүй ямар байх нь хамаагүй мэт, би юу ч мэдрэх байсан чи үүрд байх юм шиг санаж инээж, бас хайрладаг байсан юм. Харин энэ чиний бүтээсэн биш, миний итгэсэн иш шид байж."
"...Би мэдэж байсаан, чамайг анх надтай ойртоход чинь л гадарлаж айж байсан. Гэхдээ би чамаас өөрийгөө татахыг биш үхэх байсан ч улам гүн шумбахыг сонгосон юм."
"...Өргөстэй цэцэг байсан ч үзэсгэлэнтэй болохоор нь эрвээхий хууртах учиртай."
Вону түүний зовлонгоор дүүрч эхлэх харц руу удаан ширтсэний эцэст,
"Чамайг хэнээс ч илүү хайрлах тэр нэгэнд наад хайраа хадгал. Надад дуралсан чинь миний буруу биш биз дээ?" гээд түүнийг орхин зам руу алхаж эхлэв. Минхёг байрнаасаа огт хөдөлсөнгүй. Намрын хүйтэн салхи задгай энгэрийг нь жиндүүлж байсан ч тэр биеэ хумисангүй, тоосончгүй. Оронд нь хэзээ ч ирэхгүй мэт мэдрэмжийг өгчихөөд цааш алхаж яваа залуугын араас хэдэн дусал нулимсаа унагаж,
"Би тоглоом биш шүү дээ Вону, надад ч гэсэн зүрх сэтгэл бий."
Түүний үгс хол замыг туулж хэнд ч хүрэлгүй агаарт замхарлаа.
End of Flashback
"Чи түүнд дуралчихсан тийм үү?"
Вону хэвтэж байсан урт сандлаасаа цочин босохдоо нулимсаа нуун арчсан ч Кихён хэдийн олоод харчихсан байв. Тэр одоо ч Вонугын нүдрүү ширтэнэ.
"Үгүй ээ.. Яагаад тэгж бодсон юм?"
"Чиний үйлдэл бүр чинь баталж байна шүү дээ. Чи хэзээ ч ийм байгаагүй. Хэрвээ хэцүү байгаа бол түүн дээр буцаад оч л доо."
"Хаашаа буцна гэж? Энэ бүгд анхнаасаа юу биш байсан!"
"Тэгвэл үнэхээр зүгээр гэж үү?"
"Тийм гэж хэд хэлүүлэх гэсэн юм?"
Вонугын үл ялиг ширүүсэн хоолойгоор тэр хэсэг луу хураалаа. Гэвч дахин ам нээж,
"Тэгвэл... чи надад туслаж чадах уу?"
"Юунд?"
"Түрүүлж алхам хийхэд минь.."
Кихён толгой өндийхдөө юу ч үгүй болтлоо хоосорч, улайсан, ширүүн харцтай тулгарлаа.
VOCÊ ESTÁ LENDO
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy