Вону хоёрдохь удаагаа татгалзсан хариу авчихаад тасарсан шугамны "дийд дийд" гэх дуутай хоосон өрөөндөө үлдэв. Яасан юм мэдэхгүй нүдээ аниж хөнгөн санаа алдана.
Тэр өдрөөс хойш, ийм л болчихсон.
Тэр үнсэлтийн дараа, түүний нүд нээгдсэн.
Хачин мэдрэмжээ толгойн өвдөлдтэйгөө эмнэлэгээс авж гарахдаа тэр бүгдийг өөрөөр харж эхлэсэн юм. Ертөнцийг дэндүү ташаа харж явсан тэр хаалга орох гэж бас гарах гэж байдгыг гэнэт л ойлгосон. Хайр "тоглоом" шиг санагддаг байсан бол гэнэт л "амьдрал" гэж бодогдох болсон.
Гэвч энэ бүхнийг мэдрүүлсэн тэр эрхэм эдгээр өдрүүдэд Вонугаас зугтаж байлаа. Угаасаа тэр сургуулийн "сүнс" ч албаар, бүр албаар Вонугын эргэн тойронд сүүдрээ ч үзэгдүүлсэнгүй.
Утасруу нь залгаж уулзахыг хүсэх бүрт татгалзаж, шууд л тасалж байлаа. Яагаад?
Миний түүнээс авсан мэдрэмж, түүний надаас мэдэрсэн зүйл шал өөр байв уу? Би түүний дургүйг хүргэчихсэн юм болов уу. Намайг харахыг ч хүсэхгүй байх вий.
Вону нэг л мэдэхэд энэ бодолдоо автчихсан сууж байна. Тэгснээ,
Надад ер нь ямар хамаатай хэрэг вэ? Би зүгээр л түүнээр наадах ёстой биш гэж үү? Хаях хэрэгтэй.
гэдгээ ухаарна. Ухаарсан ч энэ бодлоо ухаад гаргачихна. Тансаг байшинд амьдралынхаа турш мэдэрсэн ганцаардлаа тэр одоо хэд дахин илүү мэдрэх шиг болж байлаа. Зүгээр л уулзмаар. Уулзаад ярих зүйл байхгүй байсан ч царайг нь хармаар.
-
Вону хэдэн өдөр бодлыг нь хулгайлсан Минхёгт чирэгдэн явж буйгаа эхний хэдэн хоромд анзаарсангүй. Түүний тухай бодол бодит ертөнцөөс бүр тасалчихсан байсан учраас тэр.
Гэнэт ухаан орохдоо өөрөөс нь үл ялиг намхан, цагаан шаргал үстэй залууг араас ширтсээр авчирсан газарт нь зогслоо. Эвдэрч хэмхрэн хог болсон шүүгээ. Нугаснаасаа салж санжганасан хаалган дээр "Ким Минхёг" гэх нэр харагдана.
"Харж байна уу?"
"Ю-юу?"
"Намайг. Жинхэнэ би бол энэ. Энэ сургуульд бүр нийгэмд эзлэх байр суурь минь ийм өчүүхэн."
Вону урагш хэдхэн алхаж шүүгээг бараг л дүүргэж буй базсан цааснаас авж дэлгэв. Энэ бүх цаас хоосон биш байна.
"Хог новш."
"Ялгадас."
"Бидний дундаас зайл."
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy