Арван ес

3K 266 30
                                    


"Минхёгийн эргэн тойрноос арилаад өг. Битгий зовоо, битгий уйлуул, битгий өвтгө. Зүгээр л орхи. Гуйж байна."

...

"Убба, юу бодоод дуугаа хураачихав аа?"

Вону хэн нэгний нарийхан хоолойгоор бодит байдалд буцан ирлээ. Эмэгтэй түүний нүцгэн цээжээр гараа гүйлгэж, эрхлэн инээхийг харан хальтхан инээх ба ингэх төдийд амнаас нь архинй ихүүн үнэр сэнхийнэ.

Бүхнийг мартахаар живтлээ уусан ч Кихёний хэлсэн үгс зай завсаргүй эхнээсээ дуустал сонстоно. Нүдээ анихад Минхёгийн нулимстай нүд үзэгдэнэ. Цээжинд нь хурах шаналал өнөөдөр илүү ихэссэн санагдана.

"Хөшгөө нээгээч?"

Бүсгүй удирлагыг аван голын товчин дээр дарахад хөшиг аажмаар нээгдэж яг л Вонугын төсөөлж байснаар сар ширтэн хэвтэхэд дэндүү төгс газарт очсон байлаа. Тэр гунигтайяа инээмсэглэн нүдээ анихад бүсгүй түний нүүрээр гараа явуулан илж, эмэгтэй хүнд л баймаар цэвэрхэн цагаан арьсыг нь гайхан инээмсэглэнэ. Гэтэл бүсгүйн инээмсэглэл түүний нулимсыг харах төдийд арилан гайхсан төрхд шилжин өндийв.

"У-убба? Яасан бэ?" Вону түүний гарыг атган холдуулж нүдээ нээн сар луу ширтлээ.

"Битгий зовоо, битгий уйлуул, битгий өвтгө. Зүгээр л орхи."

"Юу?"

"Би ингэх ёстой."

Дахин нэг дусал нулимс унаж тэр нь сарны гэрэлд гялтагнах нь харагдлаа.

"...Хэцүү байна. Хажууд байхгүй болохоор мэдрэхгүй байх, алдахгүйн тулд юу ч хийж чадахгүй байх хэцүү байна. Өвдөж байна."

Бүсгүй сая л түүний юу яриад байгааг ойлгосон бололтой гүн санаа алдаж Вонуг энгэртээ наан тэвэрлээ. Үнэндээ тэр нэгнийг хэзээ ч гүйцэхгүй ч энэ дулаан мэдрэмж түүнд багахан тайтгарлыг бэлэглэв.

"...Хараач" гэхэд бүсгүй эргэж харан сарлуу ширтэж эхлэв.

"...Тэр сар шиг үзэсгэлэнтэй." Вону гараа цонхоор гэрэлтэх сарлуу сунган, илүү сунган үл ялиг инээмсэглээд,

"Бас хүйтэн"

"Гэхдээ тэр надад хүрэх үед би дотроосоо шатаж эхэлдэг. Тийм дулаахан. Түүнтэй уулзах бүртээ хэдий би хичээдэг ч доторх хүн минь ахлах сургуулийн охин шиг л догдолж хөөрдөг байсан. ... Новш гэж, би нуух хэрэггүй байсан юм. Бүх мэдрэмжээ нууснаасаа болж би алдахаа мэдсэн бол... би мэдсэн бол... нүдэнд нь харагдах ч эрхгүй болчихоо мэдсэн бол би... ядаж л нүдрүү нь ширтэж байгаад "хайртай" гэж хэлэх байсан юм. Айсан болохоор, хүйтэн харцнаас нь болж гөлөг шиг л дагжиж байсан болохоор энэ үг амнаас минь гараагүй юм. ... Намайг арчаагүй амьтан гэж бодож байна уу?"

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪWhere stories live. Discover now