Арван зургаа

2.4K 249 13
                                    

"Уучлаарай..."

"Юуг тэр вэ?"

"Вонуг..."

"..." Минхёг толгойгоо эргүүлэн цонхруу ширтэнэ. Өдрөөс ч гэрэлтэй гэхэд болох хотын төвийн гудамжууд ч өнгөтэй санагдсангүй. Бага багаар... бүх зүйлс харанхуйлж бас үнэгүйдэж байна.

Тэрээр намдуухан хоолойгоор,

"Чиний уучлалт гуйх хэрэг биш гэж бодож байна." гэхэд Кихён түүнрүү нэг харснаа буцан замруу анхаарах ба,

"Би чамд анхааруулах ёстой байсан юм.

Жинхэнэ Вону хэн гэдгийг,

Түүнд итгэж болохгүй гэдгийг,

Ядаж л найз бүсгүйтэй гэдгийг нь,

Новш гэдгийг нь..

Гэхдээ,

Би ч бас мэдээгүй." гэхтэй зэрэгцэн Минхёг нүдээ анихад хацрыг нь даган нэг дусал нулимс урсалаа. Хоолой дээр нь тулаад ирсэн ямар нэг зүйлийг арайхийн залгисны дараа тэр арга ядсан хоолойгоор,

"Т.тэр найз бүсгүйтэй хэрэг үү?"

"Тиймээ, гэхдээ чиний адилаар би ч бас түүнд итгэж байсан юм."

"Надад заяагдаагүй гэдгийг нь би мэдэж байсаан. Мэдсээр байж түүний цэвдэг рүү гараа дүрдэг би л тэнэг юм. Гэхдээ..."

Тэр инээмэр аядаж,

"Хэдийн гараа дүрчихсэн болохоор.. би ч гэсэн хөлдөж байна."

-

Гудамж, талбай цав цагаанаар будагдаж анхны цасаар өөрийгөө тунхагласан өвөл айлчиллаа.

Долоо хоног өнгөрчээ. Дэндүү удаан, ганцаардлаас хамаардаг гэсэн шиг цаг хугацаа удаанаар өнгөрсөөр.

"Омо, Вонуд юу тохиолдоо вэ? Тэр өвдчихсөн юм шиг байна."

"Бүр царай алдчихсан байна шүү дээ. Эрагаас салаад удаагүй байгаа гэсэн. Шалтгаан нь ойлгомжтой юм биш үү?"

Охид шүүгээгээ хаан ярилцсаар холдоход Минхёг хүсээгүй ч- өөрийн мэдэлгүй толгойгоо эргүүлэн харав.

Тэгээд тэр унтарсан галыг олж харлаа.

Үргэлж янзлан хойш самнадаг байсан үс нь хайш яаш болж, үзүүрийн цэнхэр үснүүд нүдийг нь таглана. Түүний нүднээс юу ч харж чадахааргүй байв. Ширүүн биш, гунигтай ч биш, эсрэгээрээ бүр аз жаргалтай гал цогтой ч биш..

"Яагаад...?"

Минхёг хэрвээ сэтгэлээ барьж дийлдэггүй байсан бол хэдийн очоод тэврээд авах байсан биз. Ухаангүй юм шиг зүрх ахиад л хүчтэй цохилж эхлэхэд хөлс даасан гараа өмдөндөө хальт арчих тэр Вонуг толгойгоо өндийлгөж хүйтэн харцаараа царцаахаас өмнө шүүгээгээ хаан хурдхан тэндээс холдлоо.

"Болих хэрэгтэй Минхёг!"
-

Түлхүүр эргэх чимээ нам гүмийг эвдэж удалгүй хаалга нээгдлээ. Вону түлхүүрээ үүдний шүүгээн дээр шидэж, том өрөө рүү алхан ороод гэрэл асаасны дараа энэ гэрт ганцаараа биш гэдгээ мэдэв. Хоёрдох удаагаа аавыгаа энд олж харахдаа тэр өмнөх шигээ гайхаж, битүүхэн баярласангүй. Оронд нь ширүүн төрхөө ил гаргаж түүнийг тоолгүй гал тогоог зорилоо.

"Чамайг шийдвэрээ хурдан гарга гэж хэлсэн байх аа. Би удаан хүлээх дургүй шүү."

"Би шийдвэрээ гаргасан."

"Тэгээд? Хаашаа явмаар байна?"

Вону хоосон аягаа ширээн дээр хүчтэй тавьж "Би Солонгост үлдэнэ!."

"...Таны өргөмөл хүү гэсэн нэрийг зүүхийн тулд энэ бүгдийг хийх ёстой юм бол... би таниас илүү эрх чөлөөгөө илүүд үзэх байна!"

"...Дахиж ийм сэдвээр гэрт минь дураараа ирэхгүй байвал дээр байна. ... Одоо манай гэрээс гар!"

A/N: Tolgoid unhr yu ch buuj irehgui bn. Tghr ta narasa sanaa awiy gej bodjn.

Herhen urgeljlulmer bn?

Yu unshmar bn?

Tsaashlad ymar tugsgul zohih we?

Ene hoyrt yu tohioldoosoi gej husch bn?.

Edgeer asultudad todorhoi hariult biched uldeewl mun deeres sanaagaa chulutei ilerhilwel ih bayrlna shu :))

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪOnde histórias criam vida. Descubra agora