"Манайд очих уу?"
"Айн?" Минхёг тэнэг асуултуудынхаа дараа анх удаа толгой өндийлгөн харав. Цонхоор тусах гудамжны гэрлийн туяанд Вонугын шаргал үс л тодрон харагдана.
"6 дахь болзоо. Санаж байна уу?"
"А-аан. Тохиролцоо. Би очиж болно гэж үү?"
"Эзэн нь өөрөө хүссэнийг бодвол болох байхаа." Минхёг санаа алдан толгой дохилоо. Тэд хамтдаа сургуулиас гарцгаав.
-
"Чи үнэхээр энд ганцаараа-" Минхёгийн үгийг тансаг тохижилттой том өрөө залгиад авчихав. Вону тоосон шинжгүй гутлаа тайлан хажуугаар нь өнгөрөхдөө "Яасан? Дэндүү том байна уу? Тэр хэрээрээ хүйтэн гээд бод доо."
"...Намайг ахлах сургуулиа төгсөхөд аав авж өгсөн юм. Одоо тэр надад хэрэглээний мөнгө өгөх сургалтын төлбөр төлөх зэргийг л хийж байгаа."
"...Хүний урманд ганц ч утсаар ярьчихдаггүй юм." Вону сүүлийн үгсээ аяархан хэлсэн ч Минхёг хэдийн олоод сонсчихсон учир уруулаа дотроос нь хазлан даган явлаа. Үнэндээ тэр өнөөдрийг хүртэл өөрийгөө азгүй амьтдын тоонд багтааж ирсэн. Гэхдээ тэр зүгээр л амьдралаасаа сайхан бүхнийг олж харахыг хичээдэггүй байснаа ухаарав. Тэр өнчин байсан одоо түүнд хоёр аав бий, яахав заримдаа эмэгтэй хүний орон зай дутдаг ч Лола бүхнийг амжуулахаар хичээж ирсэн билээ. Тэд хамтдаа аялдаг, зул сарын баяраар нэгэндээ нууцаар бэлэг бэлдэж тойрч суугаад задалдаг. Лолад зориулж авсан эмэгтэй дотоож түүнд очиж байсан удаа ч бий.
Харин Вону,
Тэр өдөр бүрийг энэ оромжинд гансарч өнгөрөөдөг байх нь. Түүний ээж өнгөрчихсөн учраас зүрхнийх нь том хэсэг бутраад уначихсан. Минхёг хааяа аавуудаасаа залхдаг байтал Вону ганц дуудлагыг нь амьсгаа даран хүлээдэг байх нь.
Минхёг түүнийг араас нь ширтэн зогсохдоо дэндүү их өрөвдөж байлаа. Одоо түүнд хайр л хэрэгтэй юм шиг санагдана. Тэгж л түүний хоосон сав усаар дүүрнэ.
Тэрээр энэ бодолтойгоо хамт нэг хоёроор Вонуг чиглэн алхаж байв. Яг хэн нэгэн тэг гэсэн мэт.. Минхёг түүнд ойртон ирж мөрнөөс нь татан эргүүлээд шууд л тэврээд авав. Вону дуу алдсан ч гайхан таг гацлаа.
"Би чамд өгье Вону, харин чи зүгээр л мэдэр." Минхёг тэврэлтээ улам чангалж мөрөнд нь нүүрээ наалаа.
Вону ямар ч үйлдэл хийж чадсангүй. Түлхэж эсвэл өөртөө наан тэвэрч болох ч бүх бие нь хөшчихсөн мэт аль эсхүл цаг хугацаатай хамт гацчихсан мэт мэдээгүй болчихов. Гэхдээ тэр мэдэрч байлаа.
Үлгэр зохиол дээрээс уншиж, кинон дээрээс харж байсан сэтгэл догдлол, басхүү гомдол гуниг уур уцаарыг ч тэр давхар мэдэрч байлаа. Өөрийгөө ч өрөвдөх шиг. Бүгдийг үзэн ядах шиг. Тэгснээ гэнэт тайвширч орхив. Хормын дараа өнөөх мэдрэмжүүд дахин асна.
Эцэст нь, тэр анх удаа энэ гэрээс дулааныг мэдэрлээ.
A/N: yr n odoo shahaad2 hurdan duusganaa.
Bas,
Minii followers 500 hursen uyd Vmin-tei shine story orulna. Odoogoor hoyr heseg hediin bichigdsen bga.
OMD ene daraa sardaa duusahnu gl harad bn yr n tgd hurdn2 duusgad shineer biched ywiyo hha
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy