"Уулзъя.""Үгүй ээ Вону би завгүй...- байна."
" Юу хийж байгаа юм?"
"Би гадуур явж байна. Өнөөдөр амжихгүй за юу"
"Өө, тэгвэл өрөөний чинь гэрэл яагаад дөнгөж сая унтарчихав?"
Минхёг түүнийг сонсоод хоосон царайгаа хана руу шилжүүлж гэрлээ буцаан асаав.
"Ойлголоо. Одоо гарлаа."
-
"Чөтгөр!"
"Би ч бас чамайг санасан." Вону түүнийг инээмсэглэн тосч, ойртон ирсэн даруй өөртөө татан тэвэрлээ. Түүний гар Минхёгийн нуруугаар ороон тэвэрч улам чангарч, мөрийг нь дэрлэн зогсоно.
Минхёг түүнтэй ижил байрлалд инээмсэглэн зогсох ч удалгүй аажмаар замхран,
"Хөөе? Унтчихаагүй биз?" гээд үл ялиг түлхсэн ч Вонугын амнаас "Мм" гэх авиа гарч улам чанга тэвэрлээ. Хүйтэн салхи салхилан Минхёг үл ялиг даарч байсан ч бүх л биеийг нь хучин чанга тэврэх Вонугын илчинд дулаацан энэ асуудал биш гэдгийг батлана.
Хэсэг хугацааны дараа тэд аргагүйн эрхэнд салахдаа Минхёг Вонугын уруул дээрх шархыг сая анзаарав.
"Чи зодоон хийсэн юм уу?" Вону уруулд нь зөөлөн хүрэхэд ярвайн толгой сэгсэрч,
"Кихёнтой уулзсан юмаа. Тийм сүртэй юм биш."
"Та хоёр ингэж мэндэлдэг юм уу?"
Тэд үл ялиг инээлдэн Вону дахиад л түүнд ойртон чанга тэврэх ба тайван хоолойгоор,
"Би дахиж түүн шиг арчаагүй нэгэн байхыг хүсээгүй юм. Минхёг, намайг битгий орхиорой. Надад одоо ганцхан чи л үлдсэн."
"Би чамд юу гэж хэлснийг санаж байна уу?"
"Тийм ээ, гэхдээ би айгаад байна."
"Битгий ай. Ядаж л одоохондоо би чиний хажууд байна."
Минхёг тэдний дунд юу болсон талаар таамаг дэвшүүлж байсан ч асууж зүрхэлсэнгүй. Үнэндээ тэрэнд тийм ч хамаагүй санагдана. Одоо түүнд хамгийн их хамаатай нэгэн өмнө нь байна шүү дээ.
"Танайд хонож болох уу?"
"Далимдуулчих юм аа!"
Вону түүний нүдрүү харан инээж,
"Тэгвэл манайх руу явья."
"Үгүй ээ орцгооё." гээд түний гарнаас хөтлөн хаалга чиглэн алхав. Вону түүний араас дагахдаа хөтлөлцсөн гараа харж хором бүрт инээмсэглэж байлаа. Тэр Минхёгыг түрүүлж алхам хийх бүрт хачин их догдолдог билээ.
Хамтдаа хаалгаар ороход Лола ариун цэврийн өрөөнөөс гарч ирж таарсан ба тэднийг хараад гайхсангүй харин дасал болсон харцаар харахад Вону түүнтэй хальт мэндэлж Минхёгийг даган өрөөнд орлоо.
"Усанд орох юм уу?"
"Хамт?"
"Дараагийн удаа. Би одоо их ядарч байна."
Түүнийг харахад л сүүмгэр дуу муутай байсныг нь Вону ойлгосон ч татгалзсан хариу авсандаа дурамжхан байлаа. Тэр эвшээсээр пудволкоо тайлан зогсох найз залуугаа араас нь ширтэж бодол болон зогсов.
Би түүнийг шархлуулсанаа мэдэж байна. Бидэнд нэгнээ илүү таних хугацаа дэндүү хангалттай байгаа ч.. Тэр надад өөрийгөө зуун хувь нээх арай болоогүйг мэдэх ч... яагаад гомдох мэдрэмж төрөөд байна вэ?
"В-вону?"
Гэнэтхэн бүсэлхийгээр нь хоёр гар орж ирэн чанга тэврээд авсанд Минхёг бондгосхийн цочиж гартаа барьсан пудволкоо чанга атгалаа. Нүцгэн нуруунд нь мэдрэгдэх Вонугын дулаан аажмаар бүх л биеэр тархах нь тааламжтай.
"Минхёг?" Дэндүү намуухан тайвширмаар хоолой түүний нэрийг дуудахад одоо тэр бүх л биеэрээ агаарт хөөрсөн мэт мэдэрч, цээж нь хачин мэдрэмжээр бүрхэгдэнэ.
"Мм?"
Вону дух хэсгээрээ Минхёгын дагзанд зөөлөн наалдаж хэсэг хугацааны дараа илүү аяархан шивнэхэд амьсгал нь түүний шилэн хүзүүг цочроож, үүнээс илүү хэлсэн үг нь чихэнд хүрэхдээ шууд л зүрхрүү нь гүн шигдэн орлоо.
"Хайртай шүү.."
Эцэст нь Минхёг түүнд бууж өгөн удаан түгжсэн амьсгалаа гаргахдаа нүдээ анин хойш наллаа.
A/N: Za hi. Namaig uuchlarai ghde bichih story ih bga blhr ene udaa vote zaachihiy. Daraagin heseg +50 vote.n daraa.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy