"Энэ бүгд чинийх үү?"Вонуг үд дунд Минхёгийн гэрт ирэхэд тэр дээврийн өрөөг цэгцэлж байсан билээ. Хэдэн жилийн турш энд тоосонд дарагдсан тэдний хуучирсан эд хогшил дундаас Вону том хайрцагтай видео тоглоом гаргаж ирсэн юм.
"Мхн, гэхдээ тоглож үзээгүй."
"Яагаад?"
"Хүсэл төрөөгүй юм аа."
Вону зурагтанд тоглоомыг холбож Минхёгын гарт удирлага сунгахад тэр итгэлгүйхэн авч,
"Гэхдээ Вону би яаж тоглохыг нь мэдэхгүй-"
"Зүгээр л наадхаа гартаа бариад өөрөө зодолдож байгаа юм шиг агаарт цохь."
Минхёг түүний хэлснээр хийхэд дэлгэцэн дээрх түүний баатар дагаж хөдлөв. Эхний үед Вону түүний баатрыг ялан дуусгалаа.
Дараачийн үе эхэлж Минхёг алдаг оног цохисоор арай дээрдэж байсан ч дахин нэг удаа Вонугын ялалтаар өндөрлөсөн юм.
"Хараал ид!"
Шинэ үе эхэлж энэ удаад Минхёг илүү төвлөрсөн байх ба ханцуйгаа шамлан яг л өөрөө тулааны талбар дээр гарчихсан мэт харц нь ширүүсч цохилт болгоноо онож байлаа. Гэвч түүнд ялалт ирсэнгүй.
"Алив ээ босооч новш минь! Бос!"
Дэлгэцэн дээр дэвжээний шүүгч Минхёгийн баатрыг хожигдсоныг илэрхийлэн шүгэлдэхэд тэр чангаар дуу алдаж, харин Вону зогсолтгүй инээнэ.
"Энэ бол булхай! Яалтчгүй би илүү байсан."
Вону түүнд хариу хэлэлгүй инээсээр байсанд тэр буйдан дээрээ том дэр аван цохиж орхилоо. Үүний дараа Вону гацсан мэт болж аймшигын харц илгээх ба толгойгоо барин эрүүгээ хөдөлгөж,
"Чи! Өөрөө эхэлсэн шүү!" Вону хормын дотор хажууд нь байсан дэрийг авч хамаг хүчээрээ Минхёгын толгойд буулгалаа.
Round 4
Минхёг газар орилох Вонуг хоёр дэрээрээ нүдсээр,
"Амаа тат гонгиноо минь."
Гэнэт Вону түүний хамаг хүчээрээ түлхэн дээрээсээ буулгахад дэрээ алдсан Минхёг дээд давхарлуу зугатан гүйсэн ч Вону түүний хөлөөс татах ба тэр доош гулсахдаа гишгүүр бүр эрүүгээ цохиж байв. Гэрээр дүүрэн тэдний инээлдэх, орилолдож нэгнээ дуудан тусламж эрэх дуу хангинана.
Хэсэг хугацааны дараа бүх зүйл дуусч тэд нойтон шалан дээр инээлдэн хэвтэцгээв.
"Чи үнэхээр муу юм."
"Харин чи яг л охин шиг чарлаж байсан Вону."
Минхёг толгойгоо эргүүлэн амьсгаадан хэвтэх залууг ширтэж эхлэв. Вону хүнд амьсгалах бүрт төвөнх нь дээш доош хөдөлж, үзүүр нь цэнхэр ч шаргал үс нь норж эмх замбараагүй болсон байх нь түүнийг шүлсээ залгихад хүргэх нь тэр.
"Хэн шүүрс алдаж байгааг хараач ээ."
"Би." Минхёг босоод сөнөсөн балгас болсон гэрээ нэг харж санаа алдаад, дараагаар нь хэдийн харанхуй болсон цонхоор харж,
"Эднийг гүнждээ үлдээчихье." гээд өрөөндөө орлоо.
-
Минхёгийг шүршүүрээс гарч ирэхэд Вону хэдийн ороо засчихсан дотор нь түүнийг хүлээгээд хэвтэж байв.
"Вону, би чамайг өглөө явуулсан. Гэтэл чи хэдхэн цагын дараа буцаж ирчихээд одоо бас хонох гэж байгаа юм уу?"
"Мммммхн. Угаасаа аавууд чинь ирчихээр би хүссэн ч хонож чадахаа больчихно ш дээ. Надад битгий хатуурхаарай."
"Тэглээ гээд бид хагацачихгүй заюу."
Вону "ммм!" гэх зөрүүдлэсэн авиа гарган тэрнийг хөнжилд орж ирсэн даруй хэн нэгнээс булаах мэт чанга татан тэвэрлээ. Удалгүй Минхёг жигдхэн амьсгалж эхлэхэд Вону өндийн түүний хацрыг үнсээд,
"Багадаад байна шүү дээ. Энэ цаг хугацаа."
-
"Г-гишүүнээ!"
Хаалгаар туслах хурдтай орж ирэхэд Вонугын аав шилээ доошлуулж,
"Яасан? Вону золиг дахиад л хэрэг тарьчихаа юу? Эсвэл сурталчилгаанд мөнгө дутчихав уу?"
"Үгүй ээ, энэ удаад илүү ноцтой!"
Тэр одоо л бага зэрэг түгших ба юу болсныг асуухад туслах нь барьж ирсэн pad-аа түүний өмнө тавив. Дэлгэцэн дээрх мэдээг уншсаны дараа гишүүний царай огцом хувирах нь тэр.
-Шин нэр дэвшигчийн нууц хүү олонд ил боллоо.
-20 жил нуусан түүний нууц хүүгийн танхайрч буй бичлэг sns-д тархаад байна. Энэ байдал Шин гишүүний сонгуулийн үйл ажиллагаанд сөрөг үр дүн авчирч болзошгүй гэж үзжээ.
A/N: Ta nar yasan jargasaar bgal duusna gej bodsnu? NO! Kkk :))) *evil smile*
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy