Wonho's POV
Би анзаарах ёстой байсан. Очсон газарт минь яагаад төсөөлснөөс олон бие хамгаалагч байсныг.. энд хэр удах талаар асуухад хэн ч яагаад хариулаагүйг.. Би итгэх ёсгүй байсан! Гэхдээ би хэдийн хавханд орсон болохоор харанхуй хонгилд үүрд түгжигдсэн юм.
4 жилийн дараа
"Бурхан минь, тэр дахиад л дээвэр лүү гарчихаж."
"Тэгээд юугаа хийгээд байгаа юм? Хурдан буулга тэнд аюултай."
Үйлчлэгч хоёр хамгаалагчын хамт байшингын дээвэр лүү гүйлдлээ. Тэгээд орой хэсэгт нь завилан суух залууг хараад санаа алдав.
"Түүнийг ажиглаж байгаарай. Цочоож болохгүй шүү."
Вону хоёр чихэндээ чихэвч зүүн сарлуу харах ба зүүн гар нь урдаа тавьсан савтай чипс рүү хааяахан явна. Энэ бол түүний галзуурлын цаг. Гаднаа хичнээн тайван харагдах авч түүний дотоод ертөнцөд хэзээ ч дуусашгүй дайны шуурга дэгдэн буй. Хэн ч зогсоож чадахааргүй хүйтэн шуурга.
Дурсах… Ямар хэрэгтэй юм бэ? Дурсамж хамгийн новшын зүйл байхад яагаад байнга бодол санаа руу дайран орж ирнэ вэ?
Хэрэггүй… Гуниглах хэрэггүй, санах хэрэггүй, яарах хэрэггүй, юу ч хэрэггүй! Одоо дууссан!
Март! Тиймээ, март. Бүгдийг март тэгээд яг одоогийнх шигээ.. аажмаар үхэж, бүхэлдээ уст!
Гэхдээ үнэндээ "мартах"-ыг хүсэх өөрөө аймшигтай өвдөлт байлаа. Түүнгүй урагшлана гэдэг там, тэглээ гээд байрандаа гацах ч там. Төсөөлж барахааргүй энэ их хугацааны дараа түүнийг дахин харна гэсэн нэг хувийн ч найдлага үлдээгүй мэт. Учир нь амлалт бол үнэнээс хамаарсан хэлбэлзэл.
Түүнгүй амьдарсан мөч бүрт үхэж, үхээд сэхэхдээ би сэтгэлийн шархаа улам нэмсээр байлаа. Тэр намайг мартсан! Хором бүрт амны уншлага мэт өөртөө шивнэж, итгүүлж, эцэст нь тэмцэж чадаагүй өөрийгөө үзэн ядна. Би зөвхөн үзэн ядаж л чадаж байв.
Өөрийгөө,
Аавыг,
Минхёг…Түүнийг,
Хэзээ ч өөрийнхөө хүсдэг тэр нэгэн байж чадаагүй болохоор өөрийгөө,
Хэзээ ч миний төлөө оршин байгаагүй болохоор аав гэх хүнийг,
Ус агаараас илүү надад хэрэгтэй болчихсон болохоор, тийм байж одоо энд байхгүй байгаад түүнийг, ингэж бодох ямар ч эрхгүй байж шүү дээ. Дурсамж болохоор нь, хайр болохоор нь, хагацал болохоор нь, шаналал өвдөлт болохоор нь би хамгийн ихээр тэр хүнийг үзэн ядна.
Нүдээ аних төдийд дүр нь үзэгдэж надруу инээмсэглэн алхаж байгаад хормын дараа замхран арилж орхино.
Өвдөлт л үлдэнэ.
Таван жилийн хугацаанд надад хийгээгүй зүйл үгүй. Эхэндээ би зугтах оролдлогыг зогсоо зайгүй хийж байсан. Сүүлдээ галзуу мэт орилж чарлаж эндээс гаргахыг шаардах болсон. Сурах гэдэг зүйлийг мартаад байсан үе. Дараа нь би эвлэрсэн. Би өөрөө хөгжиж, үнэ цэнэтэй болчихоод дахин бүгдийн өмнө гарч ирнэ гэсэн зорилго. Гэхдээ аажмаар би унтарч байсан. Тэр байхгүй учраас.. Агаар байхгүй учраас асаасан гал өчүүхэн хугацаанд бадраад л унтарчихсан хэрэг. Харин одоо би хэн ч биш болжээ. Цээж минь юу ч үгүй мэдрэгдэж, би өөрөө сэтгэл хөдлөлийг ч мэдрэхээ больж. Би дуусч..
Би дуусч..
Minhyuk's POV
Онгорхой цонхоор орж ирэх өглөөний салхинд өрөө цэнгэг агаараар дүүрч байлаа. Өрөөний голд том орон дээр хоёр залуу унтаж байгаа нь харагдана. Сэрүүлэг дугарахад Минхёг унтараахаар урагшласан ч бүсэлхийгээр нь ороосон бадриун гар улам ороон өөртөө татлаа.
"Битгий бос.
…Дахиад жоохон л ингээд хэвтчихье."
A/N: Yrunhidu teaser heseg gej bolno. Utas untrh gd ham hum bichle.
KAMU SEDANG MEMBACA
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomansaΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy