Хорин зургаа

2.4K 266 26
                                    

"Битгий бос, дахиад жоохон ингээд хэвтчихье."

Минхёг нойрмоглон хөрвөөж "Үгүй ээ би ажилт-ЮУ?" Хормын дотор түүний нүд нээгдэж түрүүний хоолойн эзнийг хайн хажуу тийш харав. Удалгүй газарт пидхийх чимээ гарч нойрмог эрэгтэйн өвдсөндөө ёолох дуу хадлаа.

"МИНИЙ ОРОНД ЯМАР НОВШОО ХИЙЖ БАЙГАА **** ВЭ?"

-

Минхёг ажилдаа явахаар бэлэн болоод доош буухад буйдан дээр хоёр аав нь чухал царайлан суусан байх бол тэдний урд дүү нь мөн өнөө өглөө түүний хажууд сэрсэн Хёнвон өвдөглөн суусан байлаа. Тэр илүү үг дугарсангүй оройтохоо хэлээд гэрээс гарч явав. Цаг агаар дэндүү тогтуун. Минхёг бага зэрэг инээмсэглэн алхахаар шийдсэн ч хэдхэн хормын дараа эндээс хурдхан арилах минь яав даа төрхөнд шилжчихэв.

Араас нь чанга чанга таварган гүйх сонстож тооцоолж байснаар хүзүүгээр нь хэн нэгний гар орж ирэн тэвэрлээ.

"Тавь!"

"Орхиод явах гэж байсан уу? Өөдгүй юм."

"Чи битгий орой болгон Лолагын өрөө рүү гүйгээд бай ойлгов уу?"

"Мхн."

Хёнвон дахин түүнрүү наалдан хүзүүдээд,

"Хён, би нэгэнт л танай хүргэн болж энэ гэрийн нэг гишүүн болох юм чинь одоохондоо таньтай унтаад байж болохгүй юм уу? Буйдан нэг л тухгүй байх юм."

"Давар."

Хёнвон хошуугаа унжуулан доош харж үүнээс хойш тэд үг солилцсонгүй. Харин ажлын хаалгаар орохын өмнө Хёнвон дахин ам нээлээ.

"Нээрээ энийг Чүэ өмгөөлөгч таньд өгчихөөрэй гэсэн."

Жижигхэн дөрвөлжин хайрцагруу гараа явуулах зуураа Минхёг,

"Яагаад надад-?"

"Ээе, та анзаардаггүй гэж үү? Чүэ өмгөөлөгч таньд талтай шд. Манайхан ч та хоёрыг хөөрхөн хос болно гэж ярьцгаадаг."

Тэр маяглан Минхёгийг зөөлөн цохих ба Минхёг хариу болгон нүдээ эргэлдүүлээд тэд хамтдаа орцгоолоо. Гэвч доторх байдал аль алиныг нь гайхшруулад авав. Жижигхэндүү хуулийн перм доторх арван хэдхэн ажилтан ийш тийш яаран гүйцгээж их сандарсан байдалтай харагдана.

"Яаа! Хоёроо хэзээ ирж байгаа юм? Хурдан ажилдаа ор."

"Юу болоод байгаа юм?"

"Сонсоогүй хэрэг үү? Ерөнхий захирал солигдох гэж байгаа. Их нэр хүндтэй хүний хүүхнд юм гэсэн. Алив ээ зогсоод байлгүй угтаж авахдаа бэлд."

-

Ажилчид бүгд хаалганы хоёр талаар эгнэн зогсож бүгд л ямар нэг юманд яарсан түшгсэн бас сандарсан төрхийг гаргацгаана. Энэ дунд Минхёг ч зогсох аж.

Удалгүй шилэн хаалганы цаана гялалзсан тансаг хар машин ирж зогсох ба үүнтэй зэрэгцэн ажилчид ам амандаа шивнэлдэцгээж эхлэнэ. Үүдний хоёр харуул хаалгыг нээж ажил хэрэгч хувцасласан гурван залуу орж ирлээ. Хамгийн ард алхах нэгэн энэ байгууллагын шинэ удирдагч болох нь харваас тодорхой байх ба Минхёг сая л толгой өндийлгөн түүнийг харахад түүний хувьд дэлхий хөмөрчих шиг л болох нь тэр.

Ганц хором. Өчнөөн тэмцэж бас төчнөөн шантарч байж арайхийн гарсан далайд би ганц хормын дотор эргээд уначихав. Хэсэг бүр нь миний өвдөлтөөр дүүрсэн энэ орон зай намайг дахиж гаргахгүйгээр улам доош татна. Гэхдээ үнэндээ энэ мэдрэмжээс салсан би буцаад унасан би ямар ч ялгаагүй аж. Агаарт цухуйсан ч би өчүүхэн зангилаан дээр асар том давалгаанд үргэлж бут цохиулж байсан. Зуураад үлдэх ганц ч мөчиргүй хөл алдан живэх ямар гэж санана? Живээд, живээд хамгийн аймшигтай нь би амьд хэвээр байна.

Айдас. Харанхуй гудамж руу ганцаараа явж орох айдас биш. Үнэндээ аймшигтай гэх үг ч айхаар тийм аймшигийг би дөрвөн жил зүрхэндээ мэдэрсэн. Түүнгүй өнгөрөөх арав хорин жил эсвэл түүнээс ч илүү хугацаанаас..

Гуниг. Дуртай киноны гол дүр амиа алдахад урсгах нулимс гуниг биш. Зүүдэндээ л түүнтэй уулзаж чадах ахархан боломж минь гуниг.

Унасан газраасаа өвдөгөө шалбалан босч ирэх бүртээ тэр хүний нэрийг амандаа дуудаж, хоосон авиа агаарт задрах бүрт би аль нэг хэсгээсээ эмтэрч байсан. Санах өвдөлт.

Гэнэт энэ захгүй далай хаашаа ч юм алга болж цэцэгсээр дүүрсэн диваажингын талд би зогсож байх юм. Ашгүй…дууслаа. Тэр бүх цаг хугацаа хаалганы цаана үлдэж, ганцхан хормын дотор би дахин шинэ хаалгыг түлхэн ороод тэнд өөрийгөө шинэ мэтээр мэдэрч байна.

Тэр надруу алхаж байгааг анзаарсан даруй хөл чичирч алга минь хүйтэн хөлсөөр норж эхлэв. Зөвхөн түүнээс мэдэрдэг мэдрэмжүүд гүн нойрноосоо хэдийн сэржээ.

Би одоо л тайвширч чадах нь.

Би одоо л… дахиж амьдрах нь.

А/N:A/N: СҮҮЛИЙН ХЭСГҮҮД ЗӨВХӨН ДАГАГЧИДАД ХАРАГДАХ PRIVATE ТОХИРГООНД ШИЛЖСЭН ТУЛ ХАЯГЫГ МИНЬ ДАГАН ҮЛДСЭН ХЭСГҮҮДЭЭ УНШААРАЙ :))

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪOpowieści tętniące życiem. Odkryj je teraz