"Юу гэнээ?" Лола гайхсан бололтой лавлан асуулаа.
"Үгүй ээ. Зүгээр ганц өдөр туслаачээ гэсэн юм. Нэг хачин зүйлийг өөрөөсөө холдуулах гээд."
"Үгүй! Би маргааш ажилтай."
Минхёг 2 нүднийхээ гол хэсэгт хуруугаараа тулан "Намайг дурсахад битгий л хүргээрэй дээ."
"Юу гэсэн үг юм?"
"Анхны Америкт өнгөрөөсөн амралтаараа утгагүй олон үдэшлэгт Ази найз залуу чинь болоод дагаж явсныг минь мартлаа гэж үү? Эсвэл би ганцаараа л нууц шиг хадгалаад байгаа юм уу?"
"Намайг сүрдүүлээд байгаа юмуу?"
"Хананы цаана байгаа хоёр залууд дуулгах хэрэгтэй юмсан. Бяцхан охин нь тэнд залуустай заваарч байсныг мэдвэл зүгээр өнгөрөөхгүй л байх." Тэр хорон инээсээр өрөөнөөс гарахын өмнө Лола,
"ЗАЗА! Би дагаж явна. Амаа татаж үз" гэв.
Минхёг доогтой инээхэд Лола хөмсөг зангидаж "Би таныг үзэн ядаж байна!"
-
"Таныг ингэхэд хэн болзоонд урьдаг байна аа?"
Тэд Вонутай уулзах газрыг зорин алхана.
"Гайхаж л байна."
"Тэр лав сохорчихсон байх. Гэхдээ нэгэнт л дагаж явж байгаа юм чинь надад таалагдвал би авч болно биз дээ?"
"Гей."
"Зүгээр шд. Би гей залууг ч өөртөө татаж байсан түүхтэй юм шүү." гэсээр өгзгөө алгадна. Минхёг хариу болгож зүгээр л нүдээ эргэлдүүлсэнд Лола,
"Алив ээ, би таныг үдэшлэгт дагуулж явах болгондоо хүүхэн олж өгдөг байсан биз дээ, эр хүн сонирходог гэдгийг чинь мэдэх хүртлээ."
"Тэдний хоёр нь хөлөндөө үстэй байсан хараал ид гэж!"
"Гэхдээ л халуухан байсан биз дээ мм?" Лола ёжтой инээн ахыгаа нударахад Минхёг ярвайсаар зөрүүлнэ.
Ингээд тэд болзсон газартаа ирж нэгдээд цааш явцгаалаа.
Хуурамч хосууд болон хачин найзууд. Хачирхалтай болзоо...
"Өнөөдөр ч хөгжилтэй байх нь дээ." Вону хөгжилтэй хоолойгоор хэлэхэд бусад 3 нь итгэлгүйхэн түүний нүүрлүү харна. Тэдний хэн нь ч үүнтэй санал нийлэхээргүй байлаа.
Учир нь энэ анхнаасаа л хачин байсан. Минхёг дүүгээ өөрийнхөө найз охин гэж танилцуулах шаардлага гараагүй. Угаасаа хэн ч сонирхоогүй. Харин болзоонд урьсан нэгэн нь өөрийнхөө найзыг дагуулж ирсэн. Сүүлдээ энэ болзоо мөн эсэхэд бүгдээрээ эргэлзэж эхэлсэн юм.
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy