"Чи өөртөө итгэлтэй байна уу?"
"Хэзээ хэзээнээс илүү. Мэдээж."
Вону өмнөө байх том хаалганаас нүдээ салгаж Минхёгруу харлаа.
"Тэр харцны цаана юу байгаа гээч?"
"...Өрөвдмөөр, ганцаардмал, хайр гуйлгачилсан азгүй амьтан. Хэн ч жаахан хайр мэдрээд ирэхээрээ гялалздаг юм. Мөс хайлахтай л адил."
Вону одоо өөрийнх нь болсон энэ нүдрүү ширтэн инээмсэглэнэ. Багахан чичрэх гарыг нь атгах мэдрэгдэж, тэр улам л инээмсэглэлээ.
"Вону, энэ хаалганы цаана юу ч боллоо гэсэн би чамтай хамт байхыг санаарай за юу? Магадгүй амар биш байна байх. Гэхдээ шантарч болохгүй шүү."
"Мхн."
"Харж байна уу?"
"Ю-юу?"
"Намайг. Жинхэнэ би бол энэ. Энэ сургуульд эзлэх байр суурь минь ийм өчүүхэн."
"Чиний надтай ойртох гээд байгаа шалтгаан эдэнтэй адил бол эртхэн намайг орхи. Эдгээр доромжлол, бухимдлууд надад хангалттай гэж бодож байна."
Минхёг гараа хонхруу зүглүүлэхэд Вону түүнээс улам чанга атгаж хаалганы цаанаас хөлийн чимээ дуулдахад сандарсан царайгаа арилган инээмсэглэл тодрууллаа. Амьдралдаа хэзээ ингэж газар доор ортлоо сандарч байснаа тэр санасангүй. Магадгүй Минхёг түүнрүү нуруугаа харуулан алхахад үхлийг сонгож байсан мөчид л ийм их айдасыыг мэдэрсэн байх.
"Хэн бэ?"
Минхёг Вону руу дахин инээмсэглэж,
"Аав, би ирлээ."
-
Вону хичнээн сандарч байсан ч энэ орой түүний хамгийн аз жаргалтай мөчүүдийн эхлэл болж хувирсан юм. Ер нь эцэг эхдээ эрэгтэй хүн танилцуулна гэдэг ямар ч залууд хэцүү байна байх. Гэтэл Тэхён Жонгүг хоёрт Вонугийн зөв боловсон яриа, нээлттэй байдал хамгийн гол нь тэдний хүү рүү ширтэх харц шууд л хэн бэ гэдгийг нь харуулж чадсан юм.
"Ингэхэд цаг хэд болж байна." Тэхён бугуйн цагаа харж уулга алдсанаа,
"Ийм орой болчихсон хэрэг үү? Тэгвэл Вону манайд хоноод яв."гэхэд Хёнвон,
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪɪ
RomanceΡleαse don't leαve me αlone I cαn't breαthe no more I'm gonna hold you tight αnd ρrαying to the sκy