Prologue

6.2K 370 8
                                    

Neptune Planet.

Арван хоёр сарын туршид эхийнхээ хэвлийд бойжсон ураг төрөх болж гараг даяар хөл хөдөлгөөн ихэсжээ. Хэдэн сая жилийн туршид харгис хэрцгий хаантай байсны эцэст шинэхэн хаантай болж,гүнж эсвэл ханхүүтэй болох гэж буй иргэд. Хаан өмнөх хаанаасаа илүүтэйгээр энэрэх,хайрлах сэтгэлтэй тул ард иргэд ихэд жаргалтай байгаа юм.

Хаан ч сандарч бүх албатуудтайгаа хатныг төрсний дараагаар яах ёстойг асууж байв. Учир нь шинэхэн хааны анхны үр учир юу ч мэдэхгүй байх агаад албатууд нь өөрөөс нь ахимаг насны хүмүүс учир асуух зүйл их ажээ.

Хатан өвдөлт өгч,хажууд буй хүмүүс сандралдаж,гарагийн хамгийн хүчтэй шидтэнийг авчрав. Хатан дуншиж өвдөх тусам зүрх нь бага зэрэг айдсаар дүүрч байлаа. Би эсэн мэнд төрөх болов уу?

Шидтэн 7 хуруу нээгдсэн амсрыг харж ханцуй шамлан ажилдаа орлоо. Хатан тэсэхээ байж,ухаан санаа нь орж гарч байсан ч шүдээ зууж байв.

Удалгүй хүүхдийн цас хийх дуу сонстож,гарагийн хүмүүс бүгд шидээ ашиглан тэнгэрт өөрсдийн хүчээр хүүхдийн тоглоом хийж байв. Иргэд шинэхэн хүчтэн төрлөө хэмээн хэдэн сая жилийн дараа анх удаа хүчээ ашигласан нь энэ буй. Олон сая тоглоом болоод хайранд мэндэлсэн гүнж.

Бяцхан гүнжийг эхийнх нь гарт өгөхөд гүнж мэдсэн шиг нүдээ нээхэд хатны нүд томрох нь тэр! Хатан хөдлөхөө байж яах ёстойгоо мэдсэнгүй.

"Хааныг хурдхан дууд!" хэмээн өрөөнд байсан шидтэнийг явуулав.

Хатан гүнжээ харан гайхах ба удалгүй хаан сүр сар орж ирэн,нүүрэнд инээмсэглэл тодорсон байв.

"Ханхүү юу? Гүнж үү?" гэж асуухад хатан том том нулимс унаган ийн хэллээ.

"Цэнхэр нүдтэй гүнж"

Цэнхэр нүдтэй гүнж төрсөнд хаан багагүй баярлаж бас гуниглаж байв.  Учир нь маш олон сая жилийн өмнө өөр нэгэн Neptune гараг дээр зочилсон ба тэр үед гарагийн хүмүүс гадны хүн гэж бүх төрлийн шидийг ашиглан гэмтээсэн аж. Тэр үеийн хаан гадны зочин гийчинд тун дургүй бөгөөд гарагийн иргэдэд тушаал буулгасантай холбоотой. Өнөөх шидтэн үхэхээсээ өмнө Neptune гарагийг хараасан байжээ.

"Би энэ гарагийг харааж байна. Цэнхэр нүдтэй нэгэн төрөх хүртэл энэ гараг уй гашуу,зовлон зүдгүүрийг амсах болно. Сүүлдээ энэ бүгд үхэл болон мөхлөөр дуусгавар болно. Хараал тайлагч цэнхэр нүдтэй нэгэн өөрөө байх ба түүний хажууд бас нэгэн эгэлгүй хүчтэн байх учиртай. Хараал яг одооноос эхлэж байна. Хараалыг тайлахыг хүсвэл галактик даяар хай! Цэнхэр нүдтэй нэгэн эгэлгүй хүчтэнг хайснаар энэхүү хараал эцэс болж,галактик шинэхэн хаан хатантай болох болно"

Тэр шидтэн ч биш Чөтгөр байсан юм...Тэр цагаас хойш хаан дэндүү харгис болж,Neptune гараг цусаар будагдаж байв.

Хаан зарлиг буулгаж, гүнжийг Neptune гарагаас алс хол,маш олон сая гэрлийн жилийн зайтай гараг руу явуулжээ. Тэр бага балчир тул энэ зовлонг үзэх хэрэггүй гэж шийджээ. Учир нь тэр гарагийн гэрэл билээ. Хэдэн сая жилийн турш зовсон тас харанхуйн гэрэл.

Гүнжийг тэнд хүн ам цөөтэй мөн өөрийн ид шидийг удирдаж сурах мөн өөр зүйлд суралцах бүрэн чөлөөтэй аж. Гүнж насанд хүрмэгцээ ирэх ба өөрийн эгэлгүй нэгнийг олох хэрэгтэй. Хаан гүнжээ явуулахыг хүсэхгүй байвч дахин уулзана гэсэн бодолтойгоор гүнжээ явуулав.

Pistol star planet.

Хаан өөрийн итгэлт албат болох Пистоныг охинтойгоо хамт явуулсан бөгөөд гүнжийн хүч,ямар нэгэн шидийг зааж өгөх үүрэгтэй байв.

Пистон гүнжийг насанд хүрсэн үед энэ гарагаас гарч болох ба тэр хүртэл түүнд юу ч хэлэх ёсгүй юм. Харин насанд хүрч,бүрэн хүчээ эзэмшээд галактик даяар явах ажилтай.

Neptune гарагийн гүнжийг Жэнни гэдэг. Энэ галактийн шинэхэн хатан. Neptune гарагийг хараалын эзэн мөн хараал тайлж чадах цорын ганц эгэлгүй хүчтний гүнж.

--------------
Өнөөх адал явдалт зохиол чинь шүү дээ😭💙

Хайрлааарай.

А.Мишээл 2018.08.31💙

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now