32. Шагнал

1.5K 168 15
                                    

Neptune гараг хэзээ ч ийм уйтгар гунигт автаж байсангүй. Хараалтай ч тэд сайхан амарч байсан. Хахир эзэн хаантай ч ийм ихээр гуниглаж байгаагүй. Харин тэд одоо бүгд гэр гэртээ гашуудаж байна. Гүнж амьсгал хураажээ гэх үг орон даяар тарсан цагаас хойш хэн ч гэрээсээ гарч зүрхэлсэнгүй. Хараал мөнхийн байсан. Нэг өдөр мөнхийн биш болж хааны бие муудаж эхлэсэн. Цэнхэр нүдэн гүнж тэднийг аварч эргэн ирсэн. Энэ товч түүх зөвхөн түүнийг тодорхойлно. Гүнж бол баатар.

"Үгүй,биднийг тайван орхи. Би эндээс гарахгүй"

"Би хоол идэхгүй. Би Жэннитэйгээ л хамт хоолломоор байна"

"НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИОЧ! НАМАЙГ ТАВЬ. ТЭР ҮХЭЭГҮЙ. ХАР Л ДАА ЗҮГЭЭР Л УНТАЖ БАЙНА. НАМАЙГ ТАВИАЧ!"

Ах нар нь эцэст нь Сэүнд тайвшруулах тариа хийн унтуулжээ. Хоёр хоног өнөөх өрөөнөөс огт гараагүй түүний нүд гархиглан хөхөрч,ганц Жэннитэй л ярин суусан аж. Хаан ч тэр Хатандаа санаа зовж байв. Юу ч хийлгүй, хана гөлрөн сууж бага байхад нь өмсүүлж чадахгүй ч өөрийн гараар нэхсэн цамцаа элгэндээ тэврэн сууна.

Дайчид бүгд нэгэн том өрөөнд тойрон сууцгаажээ. Харин цаад өрөөнд нь Сэүн унтаж байлаа. Бүгд толгой гудайлган чимээгүй орчин тэднийг бүчин авав. Зарим нэг нь хэнгэнэтэл санаа алдаж,гараа салаавчлан сууна. Амьдын хагацал гэж энийг хэлдэг байх нь...

Юу ч хэлж чадахгүй байгаа тэд эцэст нь нэг нэгээрээ гарч явлаа. Өрөөнд ганц Сухо л үлджээ. Өөрийнх нь амьсгал сонсогдож тэсэлгүй Сэүний унтаж байгаа өрөө рүү зүглэв. Тэгээд орон дээр бөх гэгч нь унтах хамгийн бага дүүгийнхээ дэргэд очин суугаад гарнаас нь атгалаа.

"Битгий ийм сул дорой бай л даа У Сэүн. Чи чинь фенүүдийнхээ хайртай макне биз дээ. Өө нээрэн бидэнд одоо фен байхгүй шүү дээ. Бид дуучид байхаа больсон. Гэхдээ бид ах дүү хэвээрээ. Ахын хувьд чиний ийм байдалтай байгааг харах хэцүү байна. Болдог бол Жэнниг амь оруулах сан. Гэвч бид чадахгүй шүү дээ. Үхэл гэдэг хэлж биш хийсч ирдэг. Тэсэж чадахгүй болтол өвдөж байгааг чинь мэдэж байгаа ч хэрэгтэй зүйл хийж чадахгүй байгааг уучлаарай. Гуйя,эргээд хуучны У Сэүн болоод сэрээрэй"

Тэр ийн хэлчхээд зөөлөн алхсаар гарч одов. Сэүн өрөөнд ганцаар үлджээ. Гэвч тэр ганцаараа байсангүй. Түүн дээр зүүд бодит болгогч ирсэн юм. Тэр ч бас ганцаараа ирсэнгүй өөр нэгэн зочинтой хамт иржээ.

 Тэр ч бас ганцаараа ирсэнгүй өөр нэгэн зочинтой хамт иржээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now