18. Хачин

1.6K 210 11
                                    

Тас харанхуй орон зай. Далай гэсэн нэртэй там энд оршино. Өдөр нь хамгийн сайхан ертөнц гэгдэнэ. Харин шөнө нь ертөнцийн хамаг муухай зүйлс энд ирээд шингэчихсэн юм шиг.

"Юу гээч нь вэ энэ?" Жэнни чимээгүйхэн сэлж, энд тэндэхийг харан явна.

Нэг зүйл хөдлөх шиг болоход хурдхан хананы цаана орон зогслоо. Хэсэг чимээгүй зогсож байгаад зугуйхан цухуйхад тэрний нүд болон бие харсан юмандаа итгэж өгөхгүй байв. Сүүлтэй. Сүүл нь хар саарал өнгөтэй. Гэхдээ Жэнни түүнийг таньж байлаа. Өөрийгөө хатан Элие гэж танилцуулсан лусын дагина. Үгүй ээ араатан гэх ёстой юм болов уу.

Жэнни тэрний орсон өрөө рүү хэсэг харж байгаад, хаалганы гадна ирээд дахиад хэсэг зогслоо. Энд юу хүлээж байгаа вэ гэдгээс бага зэрэг эмээж байх аж. Зүгээр л харчихья гэж бодоод хаалганд хэсэгхэн завсар гаргаад түүнийхээ завсраар харлаа.

Гэтэл тэр өрөөнд Сэүн унтаж байсан юм. Өнөөх хатан Сэүний дээр гарчихсан цээж болон нүүрээр нь оролдож байх нь тэр. Жэнни юу ч хийлгүйгээр харан зогсоно. Тэр юу хийж чадна гэж? Шууд очоод үсдэж аваад хана руу түлхэх үү? Тэрний хүч Сэүнтэй нэгдээгүй учир чадахгүй л болов уу. Жэнни зүгээр л цаашаа алхсан юм.

Дараалалсан бүх өрөөнд саяных шиг үзэгдэл хүлээж байлаа. Жэнни чимээгүй л харсаар өнгөрч байв. Дараагийн өрөөнд Жисү унтаж байх агаад хэн нэгэн байсангүйд магнайгаа хагартал баярлах ажээ. Жэнни шууд л Жисү рүү гүйж, сэрээхийн тулд сэгсчих нь тэр.

"Жисү эгчээ, босоорой энд хачин юм болоод байна. Ким Жисү!!!" гэж чимээгүйхэн сэгсрэх ч тэр сэрсэнгүй.

Хамарных нь доор хуруугаа хүргэхэд юу ч мэдрэгдсэнгүй. "Тэгэхээр та нар нуудаг байх нь. Тэгвэл надад яагаад үйлчлээгүй юм бэ?"

Жэнни гялс өрөө рүүгээ явж, мэдэгдүүлэхгүйн тулд нүдээ анин орон дээр хэвтэнэ. Унталгүй ийш тийш хөрвөөсөөр цонхоор жаахан нарны гэрэл тусмагц орноос үсрэн босож,хамгийн түрүүнд Сэүний өрөө рүү сэлэв.

"СЭҮН" гэж хашхирахад Сэүн цочсондоо орныхоо цаашаа уначихав.

Жэнни инээд алдсаар тэрнийг босгоход шал нойрмог юм өрвийчихөөд байж байх нь бүр ч инээдтэй санагдана.

"Юу болов оо?" хэмээн Сэүнийг ийн нойрмоглон асуухад Жэнни тэрний үсийг янзлан инээмсэглэж байв.

"Зүгээр л манай хаан сайн байна уу үгүй юу харах гэж ирлээ" гэв.

Хаалгаар хэн нэгэн орж ирэхэд Жэнни эргэн харлаа. Сэүн ч нойрмог байсан тул Жэннигийн хойгуур орж хэвтэв.

"Өө гүнж энд юу хийж байдаг билээ?" гэж Элие хатан гайхсаар асуусан нь энэ байлаа.

Жэнни жуумалзаж, "Би өөрийн хааныхаа өрөөнд ирэхдээ танаас зөвшөөрөл авах хэрэгтэй байсан хэрэг үү? Тэгвэл уучлаарай! Харин хатан та өөрөө миний нөхрийн өрөөнд яах гэж орж ирсэн юм бэ дээ? Танаас илүү би энд байх эрхтэй шиг санаад байх юм!!" гэхэд хатан сонин царайлж эхлэхийг харсан Жэнни бүр их мушийлт хийлээ.

"Уучлаарай. Ядаж хаалга тогших ёстой байж. Та хоёр сайхан амар даа" гээд гарч одоход Жэнни хөмсгөө зангидан суув.

Сэүн босож завилж суугаад Жэнни рүү их жоготой ширтэж байлаа. "Чи сая намайг хардсан уу гүнжээ?" гээд гарнаас нь татаад өвөр дээрээ суулгачих нь тэр.

"Хэн би юу?" гэснээ хэрэггүй гэж бодоод толгой дохив. "Угаасаа энэ лусын дагина чамайг яаж ч мэдэхээр царайтай за юу" гэхэд цаанаасаа л хошуу нь унжаад ирлээ.

Сэүн чанга чанга инээгээд Жэннигийн хүзүү рүү ойртон "Хартай амьтан бэ яадаг! Угаасаа намайг чинийх гэдгийг одоо галактик даяар мэдэх болчихоод байхад юундаа харддаг байна аа" гэснээ хүзүүн дээр нь үнсэж, "гэхдээ л гүнж эгдүүтэй байна аа" гэв.

Жэнни инээвхийлэн өнгөрсөн шөнийн явдлыг эрчүүдэд бус бүсгүйчүүдэд хэлэхээр боллоо.

Сэүний өрөөнөөс гараад Чэёоны өрөөнд ороход Чэёон орон дээрээ сөхөрч суугаад доошоо харсан байлаа. Жэнни гайхсаар тэрний мөрөнд зөөлөн хүрэхэд Чэёон огцом босож ирээд Жэннигийн хүзүүнээс багалзуурдан хананд шахах нь тэр. Жэнни тэрнээс салах гэж байдгаараа тийчилнэ.

"Чи энд ирэх ёсгүй байсан юм. Хааны амь чамаас болж үрэгдэх нь. Тэд хааныг авах гэж улайрна. Яагаад энд ирж байгаа юм бэ? ЯАГААД? ЯАЖ ЯВААД ХОРИОТОЙ ГАРАГТ ИРЧИХСЭН ЮМ? ОДОО БОЛОМЖ БАЙГАА ДЭЭР ЯВ. ЧАМААС БУСАД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ГЭДГИЙГ ЯАГААД БОДООГҮЙ ЮМ! ЯВ ЯВ ЯВ" хэмээн хэдэн сарын өмнө сонссон зүрх сэртийлгэм аймшигтай хоолойгоор хэлж байв.

Үүнийг хэлсний дараагаар Чэёон доошоо унаж,ухаангүй болоход Жэнни ханиалгасаар Чэёоны хажууд очлоо. Чэёоны хамаг бие хүйт даасан байх агаад нэн даруй уснаас гаргах хэрэгтэй байх ажээ.

----------

Hi hi?
Next part 60 Vote🙆🏼

Mishkuna Ann- req yvuulaarai new Fb accaunt💁

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now