15. Аажмаар

1.7K 215 11
                                    

Гүнж сууж байсан сандалнаасаа босон Бэкхёны гаран дээр хэвтэх Сэүн рүү дөхөж очлоо. Шарх нь нэлээн хүнд байх агаад сэлэм нурууг цээжийг зоогоод зогсохгүй нэвтлэн гарчээ. Жэнни өвдөглөн суугаад Лэетэй хамтран түүнийг анагааж байлаа. Тэднийг ийн сууж байх хооронд Жундэ Минсок Лиса нар зэрэг гарч ирсэн юм.

"Бид тэрнийг бүрэн эдгээж чадахгүй. Бүрэн эдгэлээ ч дараа нь заавалчгүй нэг юм болдгийг та нар мэднэ биз дээ. Тиймээс зөвхөн цээжний ар хэсгийн шархыг нь аниулсан байгаа" Лэе ийн хэлээд Сэүний сэлэмийг татан авахад сэлэм тэр дорхноо агаарт уусан алга болов.

Жэнни цээжинд үлдсэн том шархны ихэнхийг анагаасан ч зарим хэсгээр цус гараад байсанд санаа зовж байлаа. Тэд ийм том шархдаад ирнэ гэж бодоогүй билээ.

Жисү Лисаг харсныхаа дараагаар ийн асуулаа. "Та гурав хэзээ ирсэн юм?"

"Дөнгөж сая. Жундэг төөрөлдүүлэх гэж явсан ч өөрөө төөрөлдөөд тэгээд хүрээд ирлээ" гээд том нүдэлсээр Сэүнийг харж байлаа.

Тэд эргэн хааны ордонд ирээд Сэүний шархыг цэвэрлэн,өрөөнд оруулж хэвтүүлээд гарлаа. Жэнни түүний хажууд суун ширтэх ажээ. Neptune гарагийн гүнжийн ханхүү. Цэнхэр нүдэт гүнжийн ханхүү.

"Тэгэхээр чи хаан байх нь. Яагаад,яаж яваад шархдчихсан юм?  Гэмтэнэ гэдгийг мэдэж байсан ч ингэж том гэмтэнэ гэж мэдээгүй. Сэрээд юу болсноо хэлээрэй У Сэүн"

Жэнниг өрөөнөөс гарахад Pluto гарагийн хаан хүлээж байх агаад гартаа цэцэг барьсан байх нь тэр. Жэнни хөмсгөө өргөн түүн рүү харвал хаан духаа илснээ цэцгээ сунгалаа. Тэдний хооронд чимээгүй байдал үүсчээ.

"Авахгүй юм уу?"

"Үгүй"

"Яагаад тэр вэ? Хаан чинь сонгогдчихсон болохоор уу?" гэж ёжлон асуухад Жэннигийн нүд гүн хөх цэнхэр өнгөтэй болж байгааг хаан анзааран хойш ухарлаа.

Жэнни инээмсэглэв. "Миний хаан энд амарч байна. Харин та энд хийцгүйрч намайг хоргоож байдаг. Танд ажил байдаггүй юм уу? Эсвэл зүгээр л хаан нэртэй юм уу?"

Хаан уурласан бололтой цэцгээ газар шидчихэв. Жэнни ч үүнийг харан жуумалзана. Гэнэтхэн хаан Жэнниг түлхэн өөрөө урд нь гарч зогслоо. Гарыг нь ханатай тулган барьж зогсоод нүүрээ ойртуулах нь тэр. Жэнни өөрийн нүүрний хувиралаа өөрчилсөнгүй.

"Саад болж байгаад уучлаарай. Гэхдээ чи тэрнийг өвтгөөд байна л даа. Эрэгтэй хүн байж ямар ч мэдрэмжгүй юм бэ дээ!" Жэнни хажуу тийшээ харвал Сэүн хана налан зогсоно.

"Миний гүнжийг тавиадах шалиг хаан гуай!" гэхэд хаан Жэнниг шуналтай нь аргагүй ширтэж байгаад тавив. Үүний дараагаар Сэүн рүү ёжилсон харц шидээд цааш одов.

Тэрнийг явсны дараагаар Сэүн доош бөхийж цээжин дээрээ гараа тавилаа. Жэнни тэрний гарны цаанаас дахин цус гарч байгааг анзаарч, түшсээр орон дээр хэвтүүллээ.

"Яах гэж босож ирсэн юм бэ?" Жэнни дахин шархан дээр нь гарын алгаа зөөлөн тавихад алга нь гэрэлтэн,нүд нь энгийн усан цэнхэр өнгөтэй болох нь тэр.

"Би хаан юм уу?"

Сэүн хэсэг чимээгүй байж байгаад үүнийг асуусан юм.

"Тийм л юм шиг байна"

"Аан"

Тэдний хооронд дахин харилцан яриа байсангүй. Зүгээр л бие биенийгээ ширтэж байлаа. Жэннид эвгүй санагдаж сүүлдээ Сэүний нүд рүү харахаас ч ичиж эхлэв. Сэүн жуумалзаж, цагаарсан уруулаа жимийлээ.

"Үзэсгэлэнтэй юм" Жэнни дээш харан жуумалзан байх Сэүнийг олж харав. "Юу?"

Сэүн зөөлхөн хажуу тийшээ харан хэвтээд толгой доороо гараа оруулав. "Яагаад өмнө нь анзаараагүй юм бол? Анзаарсан ч тоогоогүй байх л даа. Гүнжээ та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хараад л баймаар"

Жэнни юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Анх удаа л ийм байдалд орж байна. Хайрын тал дээр ямар ч туршлага байхгүй шүү дээ. Жаахан байхаасаа бэлтгэл хийсэн. Бэлтгэл бэлтгэл бас дахин бэлтгэл. Түүний амьдралд ганц эрэгтэй хүн гэвэл Пистон л байсан. Өөр хэн ч байгаагүй. Харин одоо гараад ирлээ.

"Хэтэрхий их ичих хэрэггүй дээ. Бидний хувь тавилан тодорхой болчихсон. Удаанаар маш удаанаар бүхнийг хийх болно. Бие биедээ аажмаар татагдаж болно шүү дээ. Чи миний хатан. Би чиний хаан гэдгийг үгүйсгэх хэн ч байхгүй Жэнни"

"Аз болж яаж миний зүрхийг сүлбэчихгүй юм. Тэгсэн бол балрахгүй юу" гэсээр ганцаараа ярин сууна.

Жэнни хацраа дарсаар урт танхимаар алхана.

----------

Та нар догдлож байна уу? Дараагийн хэсгийг уншихдаа хазах дэр зүрхний эм энэ тэрээ бэлдээрэй.

Гэхдээ дараагийн хэсэг дор хаяж 10лаг сэтний дараа орнооооо😂💪🙏

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now