Тэд шөнө дундыг хүлээн суух агаад хэн нэгэнд ямар ч сэжиг авхуулахгүйн тулд хичээж байлаа. Хатан цаг тутамд орж ирж Жэннигээс алийг нь сонгох юм гэж асууж байв. Жэнни тэр бүхэнд нь хариу хэлэхгүй чимээгүй л сууна. Хамгийн сүүлд хатан 23 цагт орж ирсэн бөгөөд гарахдаа хаалгаа цоожлоод гарсан юм. Гэсэн ч тэдэнд энэ хаалга саад болохгүй.
00 цаг болоход Жэнни чимээгүйхэн гэтсээр гараа хөдөлгөн түгжээг нь тайлав. Жисү хамгийн эхэнд гарч, танхимд хэн нэгэн байгаа эсэхийг шалгана. Охид чимээгүйхэн гэтсээр сэлж байх агшинд нэгэн лусын дагина гараад ирэх нь тэр. Жисү Лиса хоёр тэдний жинхэнэ төрхийг хараагүй болохоор хачин царайлан том нүдлэн зогсоно. Жэнни тэднийг шоолох мэт инээгээд өнөөх лусын дагиныг гараараа хана руу түлхэн унагалаа. Тэр ухаан алдан унахад охид амьсгаа авахтайгаа болов.
Тэд баруун эсвэл зүүн жигүүрийг ялгахгүй байлаа. Будилсаар хамгийн том хаалгатай өрөө рүү орохоор гэтэж байх хооронд хэд хэдэн лусын дагинас гараад ирэв. Жэнни Жисү хоёр том баганы ард орон нуугдахад Лиса гаднах дүр төрхөө Хатных шиг болгох гэж хичээж байлаа. Тэр түүнийг хараагүй шүү дээ. Тэр ч утгаараа хатан биш түрүүний таарсан дагина болоход бусад дагина түүнийг харан дагуулан явав. Нөгөө том хаалга дагинасын тусламжтай онгойн Жэнни Жисү хоёр холоос даган сэлж байв.
Танхим бүх гүн харанхуй өнгөтэй болж, янз бүрийн лусын дагинас гарч ирэх нь тэр. Жэнни санаа зовсоор Жисү рүү харахад Жэнни сүүлнийхээ ойр хавиас нэгэн уусмал гаргаж ирээд Жэннид өгөв. Жэнни том нүдлэн харна.
"Юу ч битгий асуу. Энэ биднийг харагдахгүй болгоно. Үл мэдэгч шиг л" гэв. Жэнни тэр дор нь ууж орхилоо. Тэд үргэлжлүүлэн санаа зовох зүйлгүй тэднийг даган явна.
Тэд өөр нэгэн танхимд орж ирэхэд хатан байх нь тэр. Тэр цаашаа харан нэг зүйл хийж байх агаад Жэнни Жисү хоёр чимээгүй л холоос түүнийг ажиглаж байв. Тун удалгүй эргэн харахад Жисүгийн нүд томрон цочирдож орхилоо. Энэ үнэхээр аймшигтай юм!
Бусад дагинасаасаа илүү аймшигтай нэгэн байх нь Жисүг айлгаж байв. Гэсэн ч тэр гүнжийгээ, хааныгаа дагуулаад эндээс гарах ёстой шүү дээ. Тэр зоригтой байх хэрэгтэй.
Хатан хорноор инээж, Сэүний царайг илж байв. "Чи минийх болно. Бусад эр хүнээс чи илүү онцгой юм. Чи надад дурласан цагт бусад зүйлс үгүй болно. Чиний тэр гүнж энд үхэх ёстой. Харин энэ охин бидний ирээдүйг харах том үүрэг хүлээчихнэ. Тэр гүнж аль нэгнийг нь сонгосон ч би хоёуланг нь авна!"
"ГҮНЖИЙГ МАРГААШ ӨГЛӨӨ ГЭХЭД ХОРООЧИХСОН БАЙГААРАЙ!"
Жисү Жэнни хоёр Лисаг тэр газарт үлдээн ордны баруун жигүүр рүү маш хурднаар сэлэв. Өглөө гэхэд энэ бүхнийг дуусгах ёстой болчихлоо. Хэцүү ч гэлээ энэ бүхэн тэдний давах том даваа. Заавал тэднийг аврах хэрэгтэй.
Тэд ийш тийшээ харан сэрэмжтэй гэгч нь сэлнэ. Урдаас нь хэзээ ч харж байгаагүй том болоод айхтар төрхтэй амьтад гарч ирж байв. Тэд өөрсдийнхөө зорилгыг умартсангүй. Сэлсээр сэлсээр сэлсээр дахин өөр нэгэн том хаалганд тулан ирлээ. Гэвч тэд тийм ч их тулсангүй. Хаалганы гадна дахин өөр амьтан энэхүү хаалгыг хамгаалан зогсож байв. Тэгэлгүй яахав дээ! Ямар л тэнэг хүн өөрийн амь насаа зүгээр л үлдээнэ гэж! Хатан үүнийг хамгаалах гэж энэ амьтныг энд байлгаж байгаа нь аргагүй.
"Одоо яана аа?" Жисү энэ амьтан руу харсаар Жэннид хэлж байв.
Жэнни ч мөн энэ амьтныг ширтсээр "Тэр ер нь үхэх болов уу? Яаж алах вэ?" гэв.
Хэсэг хугацаанд зогсож байхад уусан уусмалынх нь хугацаа дуусан тэд ил болох нь тэр. Энэ араатан тэднийг олж хараад хэсэг зогсож байгаад тэдэн рүү дайрлаа. Тэд хамаг хурдаараа зугтах ч энэ сүүл нь маш их саад болж байв.
"Энэ сүүлийг чөтгөр аваасай!" гэж Жэнни хараагаад хойшоо харан араатан тэдэн рүү улаанаараа дайрч байв.
"Бод, бод, бод. Жэнни бодооч" хэмээн тархиа ухаж байлаа.
Тэд нэгэн том баганы ард орон нуугдан амьгаагаа дарж байлаа. Араатан тэднийг хайж, энэ тэрүүгээр харна.
"Бүх амьтан сул талтай. Гэхдээ таны нүд давуу тал. Би дахин зугтахгүй. Бид нүүр тулна. Үүр цайх дөхөж байна" Жисүгийн хэлсэн үг түүнд урам өгөв.
Тэр хоёр толгой дохилцсоор баганы ардаас гарахад араатан тэднийг харан хурдтай сэлнэ. Жэнни доошоо харан анхаарлаа төвлөрүүлж байв. Гэнэтхэн араатан ууртай бөгөөд аймшигтай дуу гарган архирсаар тэдний өмнө тулан ирэхэд Жэнни толгойгоо өргөн түүн рүү ширтлээ.
-----------
70:20
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasiЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...