Жэнни Лэеийн өрөө рүү хамаг хурднаар чадах ядахаараа сэлэх ч энэ сүүл нь түүнд маш их тээр болж байх аж. Гэсэн шантралгүй сэлсээр л.
Замд нь нэгэн лусын дагина таарах агаад өнөөх нь их л сонин харцаар Жэнниг хараад өнгөрөв. Жэнни анзаарсан ч Лэеийн өрөө рүү сэлсээр өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь хурдхан татаж онгойлголоо. Лэе орон дээрээ дээшээ харан хэвтэж байх нь тэр. Хамгийн хачин нь тэрний нүдний өнгө өөрчлөгдсөн байгааг анзаарлаа.
"Ишин!" гэж нэрээр нь дуудахад сонсоогүй юм шиг л хэвтэнэ.
"Лэе" гэхэд огцом өндийн Жэнни рүү харав. Гэхдээ тэрний харц маш өөр байх аж.
"Таны тушаалыг хүлээж байна"гэх нь тэр.
Жэннид энэ сонин санагдаж, Лэеийг харан зогсоно. Тэр яг л өөр хүн шиг болчихсон байв. Жэнни хэсэг зогсож байгаад хурдхан өрөөнөөс гарлаа. Тэр Сэүн болоод бусдынх нь өрөө рүү явж байсан юм. Гэвч харамсалтай нь бүгд Лэе шиг болсон байх нь тэр. Жэнни Жисүгийн өрөө рүү айн байж ороход харин ч өөр орчин угтан авлаа. Жисү цонхоор юм харан зогсоно. Жэнни Жисү рүү ойртов.
"Жисү?" гэж болгоомжтойхон шиг хэлэхэд Жисү инээмсэглэн эргэж хараад "Гүнжээ" гэв. Жэнни түүнийг хурдхан шиг тэврэн сэтгэл нь жаахан тайвширав.
Жэнни юу ч хэлэлгүй түүнийг Лисагийн өрөөнд дагуулан орж, бас л Лисад юу ч хэлэлгүй хоёуланг нь хөтлөсөөр Чэёоны өрөөнд ороход Чэёон байхгүй байв. Жэннигийн толгойг нэг хатуу юмаар дэлсээд авах шиг л боллоо. Чэёоныг үлдээх хэрэггүй байсан юм!
"Чи мэдчихсэн юм байна" гэх хоолой гарахад Жэнни Жисү Лиса нар эргэж харлаа.
Жэнни тэрний өмнө тулж очоод "Чэёон хаана байна! Бас залуусыг чи яачихсан юм?" гэж асуухад Элие инээсээр Жэннигийн биеэр хуруугаа гүйлгэнэ.
"Зүгээр л чиний залуус их сайхан юм. Надад хамгийн их таалагдсан нь чиний хаан. Надад өгчих. Харин чи Чэёоныг авч болно. Эсвэл Сэүний аваад Чэёоныг үлдээ!" гэж хэлээд өрөөнөөс гарч явав.
Энэ бол сонголт! Чэёон ирээдүйг хардаг учир түүнд маш их ашигтай. Сэүн эр хүйстэй. Тэд эр хүйстэнд шунадаг.
Жэннигийн нүдэнд нулимс тогтож Жисү Лиса хоёр ирэн тэрнийг тэвэрлээ. Гэвч тэр хоёр юу болсонг одоо хүртэл ойлгоогүй учир бие биетэйгээ харц солилцож байв. Жэннигийн мөр чичигнэн уйлж эхлэхэд Жисү түүнийг аргадах үгс хэлнэ.
Хамгийн хачин нь Чэёон энэ гарагт ирээдүйд юу болох талаар мэдээгүй, Жисү Жэнни хоёр ч мэдрээгүй. Гэхдээ Жисү Лиса хоёр ч бас залуус шиг болчихсон байсан бол Жэнни юу хийхээ үнэхээр мэдэхгүй байх байлаа.
Удалгүй Жэнни уйлахаа ч больж, тэдэнд бүхнийг ярьж өгөв. Лиса Чэёоны төлөө санаа зовох бол Жисү бүгдийнх нь төлөө, Жэнни бүгд яаж энэ гарагаас гарах талаар бодно.
"Хориотой гараг, хориотой гараг. Би үүнийг сонсож байсан юм шиг санагдаад байх юм" Жисүг ийн хэлэхэд тэд чимээгүй л үгийг нь сонсон сууна. Жисү гараараа нүүрээ даран тархин дахь мэдлэгээсээ ухаж байлаа. Тэр хэтэрхий их юм мэднэ шүү дээ.
Жисү нээгээд ярьж эхлэв. "Хориотой гарагт хэдэн сая жилийн өмнө маш их эр хүйстэн байсан ч эм хүйстэн бүр эр хүйстэнг хүсэж, тэднээр хооллодог болсон юм. Тэр цагаас хойш эмэгчин бүр мангас болсоор гараг сүйрч эхлэн,тэд өөрсдийн шидээрээ гарагаа нууж, өдөр нь хамгийн тансаг мэт харагдуулаад, шөнө нь тэдний үнэн төрх илэрч байлаа. Харин энэ гарагт сониучирхан ирсэн нэг ч төрөл зүйл эндээс гаралгүй эдний гарт үхдэг юм"
Лиса нүдээ аниад "Эндээс гарах ямар ч арга байхгүй юу?" гэж асуув.
"Нэг арга байгаа ч хэзээ ч бүтэж байгаагүй. Номон дээр бичснээр бол энэ ордонд гарагийг устгах ганц л арга байдаг. Тэр нь хатныг устгах! Яг л манай гараг шиг,гараг хатантайгаа холбоотой. Харин Хатныг устгах үнэхээр ярвигтай. Тэргэл сартай шөнө хааны ордон ил хуль болсон хойно ордны баруун жигүүр болох хориотой бүсэд мөнгөн сэлэм байгаа. Тэрнийг хатныг зүрх бус сүүлний гол зоох хэрэгтэй!" гээд чимээгүй болов.
Шөнө болоход бүх зүйлс одоогийнхоос тэс өөр болох болно. Илүү аймшигтай бас илүү жихүүдэс хүрэм. Гэхдээ тэд итгэлтэй байсан юм. Хэрэв энд тэдний зогсоол үхлээр дуусвал өнөөг хүртэл явсны хэрэг байх уу?
Жэннигийн цэнхэр нүд гүн хөх өнгөтэй болсон байв. "Бид үүнийг хийнэ!"
----------
ГОМДОЛТОЙ БАЙНА!!!! Заавал уншаарай.
+10 сэт бичиж өгөөч гэж гуйлаа. "❤️" "Баярлалаа" "Дараагийн хэсэг хэзээ орох вэ?" "Амжилт" гэх жижигхэн сэт. Ваааав🤣
Хүний урманд гоё сэт бичээд өгөөч. Би өөрийгөө инээлгэж, ямар гоё сэтгэгдэл вэ гэж хэлж,бодохыг хүсч байна. Хэдий би өөрөө бичдэг ч та нар миний барби биз дээ.
Аа бас би хэзээ ч Boyxboy girlxgirl өгүүллэг бичихгүй! Фб чатаар ч битгий асуугаарай. Би тийм бичих ч үгүй. Унших ч үгүй!!!
ДАРААГИЙН ХЭСЭГ 70 VOTE! Би өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлмээр байна.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...