Neptune гарагийн хаан хатан хоёр Сэүн болон Жэннитэй хамт хоолны ширээнд сууж байлаа. Сэүн анх тайзан дээр гарч байхаасаа ч илүү их сандарч, алганыхаа хөлсийг өмдөндөө үрж байх нь тэр. Үүнийг харсан Жэнни хөнгөхөн инээмсэглэж, гарнаас нь атгав.
"Эгэлгүй хүчтнийг олсонд бид туйлын их баяртай байна. Гарагийн хараал устаж байгааг бид мэдэрч байхдаа үнэхээр жаргалтай байгаа билээ. Таныг бидний гүнжтэй ураг барилдана гэж итгэж байна" хэмээн хатан инээмсэглэсээр ийн хэллээ.
Сэүн өөрийг нь ингэж их хүндлэж байгаад магнай хагартал баярлах ажээ. "Та ингэж ёсорхох хэрэггүй дээ. Бидний хувь тавилан угаас бичигдсэн тул зөрчих учиргүй. Харин хуримыг одоохондоо хийхэд арай эрт байна гэж бид бодож байна"
Жэнни ч мөн толгой дохив. Бие биенийгээ таних шатандаа явж байгаа тэдэнд хурим арай л эрт байгаа билээ.
Хооллож дууссаныхаа дараа Сэүн Жэнни нар бусад дээрээ очихоор болж, тэднийг хайж эхлэв. Ирээд шууд салаад явчихсан болохоор хаана байгааг нь мэдсэнгүй. Мөн харилцах зүйлгүй учир алхаж байлаа. Сэүн үе үе хэнгэнэтэл санаа алдахад Жэнни хөмсгөө зангидан түүн рүү харав.
"Юу болоод тэнгэр нуртал санаа алдаад байгаа юм?"
Сэүн гунингтай харагдана. "Би ингээд айлын нөхөр болох нь" гэх нь тэр.
Жэнни хэсэг хачин царайлан зогсож байгаад чанга инээлээ. Тэрэнд энэ үнэхээр инээдтэй санагдана. Хэзээ эр хүн ингэж байлаа даа. Харин тэгсэн Жэнниг Сэүн бас хачин царай гаргалаа.
Тэд инээлдсээр бие биетэйгээ юм ярилцсаар хотоор алхах агаад хотын иргэд тэднийг ажиглан, том нүдлэн харж байлаа. Харин тэд хажуугаар явж байгаа хүнээ ч анзааралгүй явж байв. Тэд бие биедээ төгс тохирч байгааг иргэд мэр сэр шивнэлдэн, бөхийнө.Удалгүй нэгэн том хоолны газарт Эксо болон гүнжийн дайчид бүгд цуглан суухтай Сэүн Жэнни хоёр тааралдсан юм. Хайсны эцэст олдлоо хэмээн тэд баярлан хамт сууцгаав.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...