Хөлөг ирж,тэд бүгд хамгийн сүүлийн удаа дэлхий гэх гайхамшигт гарагийг харан, баяртай гэж хэлцгээв. Гунигтай байгаа ч жаргалтай мэт инээмсэглэнэ. Тиймээ тэд жаргалтай байгаа. Амьдралынх нь ихэнх дурсамж энд бүтсэн шүү дээ. Харин гүнж болон дайчдын хувьд тэдний бие биенийхээ жаргалтайгаар тэврэн, дэлхийд баяртай гэж хэлэх хангалттай байлаа.
Тэд бүгд хөлөг дотор чимээгүй л олдсон зайндаа суух агаад хэдэн мянган жил сансрын хөлөг хараагүй эксогийнхонд сайхан байх аж. Энэ хөлөг хэдэн зуун тасалгаа өрөөнөөс бүрдэх боловч бүгд хамтдаа байя хэмээн шийдэцгээсэн. Тэгээд л удирдлагын хэсэгт цугтаа сууж байгаа нь энэ.
Чанёол Жэнниг гол жолоодлогыг жолоодож байгааг хараад "Гүнжээ би жаахан жолоодож болох уу?" гэх нь тэр.
Жэнни том нүдэлсээр Жисү рүү харахад толгой сэгсэрлээ. Бэкхён Чанёолыг дагздан авч "Чамайг жолоодвол бид үхнэ. Зүгээр эндээ хуруугаараа тоглоод байж бай!"
"Гүнжээ болгоомжтой!!!!"
Жүнмёны дуугаар урагшаа харахад эгц урдаас нь маш том солир ирж байлаа. Жэнни сандарч удирдлагыг баруун тийш нь эргүүлэв. "Бүгд юмнаас барьцгаа!" гээд дахин урагш харлаа.
"Хөөе! Битгий бие биенээсээ бариад байгаачээ! Өөр юмнаас барьцгаа. Унавал давхар унадаг юм байгаа биз дээ" Лиса Лухан Тау хоёрыг тэврэлдсэн байхыг олж хараад тэднийг салгалаа.
Ар араасаа том том солирууд ирсээр, Жэнни гараа эвлэгхэн хөдөлгөж,жолоодож байв. Хамгийн сүүлд анх ирснээс 2 дахин том солир зөрөхөд Чэёон дэлхийд газардах солир гэдгийг мэдлээ. Чэёон урагшилж хойд талын хэсгийг нэлэнхүйд нь цонхыг нь нээчихэв. Тэр үед хойно үлдсэн цэнхэр дэлхий үзэгдэж, асар том солир агаар мандал руу хүчтэй орж байгааг тэдэнд харуулах нь тэр.
"Бурхан минь!" Жунины нүдэнд нулимс хурсан байх агаад тэр дүр зургийг нүд цавчилгүй харах аж.
Дэлхий сөнөж байна.
Тэд замдаа үргэлжлүүлэн гарч, сөнөсөн дэлхийг бодон явцгаана. Хэн ч дуугарч үл зүрхлэнэ.
Удалгүй нэгэн гараг сүүдэртэн харагдаж, Жисү Чэёон Лиса нарын нүд нь гэрэлтэх нь тэр. Жисү баярласаар "Pluto гарагт ирчихлээ" гэж хашхирахад гишүүд өндийн суугаад амар том гарагийг ширтэнэ. Үнэхээр том бас үзэсгэлэнтэй гараг байна.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...