Тэр араатан хөшөө болчихсон. Ердөө ширтэхэд л хөшөө болчихсон юм. Жисүгийн нүд аяганаасаа хальж томрон,Жэнни ч дуталгүй гайхаж байлаа. Гэсэн ч тэд энэ араатанг үгүй хийсэндээ маш ихээр баярлаж бас айж байлаа.
Энэ тэдний эхний даваа байсан.
Үнэхээр хол зугтсанаа тэд сэлэх явцаа л ухаарав. Хаалга ч харагдахгүй байх аж. Жисү уруулаа зуусаар хурдхан шиг сэлэмийг олохын хүслэн болж байв. Жэннигийн хувьд сэлэмний үүргийн тухай бодож байлаа. Гараг сөнөх байсан. Аль ч цаг үед. Эртнээс л сөнөхийг мэдэж байсан болоод хатан сэлмийг хамгаалсан. Харин тэр нь Жэннигийн шинэхэн бичигдээд байгаа зөгнөлтэй хамаатай юу.
Хаалганы урд очоод зөөлхөн дарахад л нээгдчихэв. Араатан түлхүүр байж. Араатан үхсэн учир шууд л цоож тайлагдана гэсэн үг. Тэд дотор ороход харанхуйгаас илүү гэрэл ихтэй газар байлаа. Яг л өдөр шиг. Нарны илч тусаж, цэнгэг далайн гүн.
"Хуваагдах уу? Энэ их том газар бололтой" Жисү Жэнниг зогсоогоод ийш тийш харан хэллээ.
Жэнни эсэргүүцэв. "Гэрэл дотор харанхуй ч бий. Бид салахгүй"
Тэд удаанаар сэлэх агаад сэлэм байх боломжит газрыг эрж байв. Усны урсгал ширүүсэж, ямар нэгэн зүйл нарны тусгалын тусламжтайгаар гялалзаж эхлэхэд тэд удаанаар дөхөн очлоо. Жэнни сэлмийг хармагцаа урагшлах гэхэд Жисү түүний гарнаас барин зогсоов.
"Доошоо хар"
Жэнни доошоо хармагц цочиж орхилоо.
"Мутант амьтдын өлгий нутаг юм байх даа! Энийг одоо яах хэрэгтэй вэ?"
Жисү доошоо харан чимх зузаантай шилний доор байх зүйл рүү харав. "Энэ бол махчин загас. Бүх биеэр нь хор тархсан ч зөвхөн нүдний цөцгий нь хорны ерөндөг болдог. Энэ амьтныг алахын тулд нүд рүү нь Alharba сэлмийг зоох хэрэгтэй"
"Бурхан минь гэж! Би үнэхээр цуцаж байна. Үүнийг хамтдаа дуусгая. Гэхдээ тэр сэлэм нь хаана байгаа юм бэ. Нэг байсан бол одоо хоёр болчихлоо шүү дээ" Жэннигийн нүд ядарсан харагдаж байлаа.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...