"Гүнжээ хотын төвд үймээн болж байна. Тэд таныг болон Сэүн ханхүүг дуудан орилолдож байна" гэх нэгэн туслахын үгийг сонсоод Жэнни хэсэг чимээгүйхэн суув. Чухам юунд тэрнийг дуудан хотод үймэн тарих болов?
"Ханхүүд хэлээд хэрэггүй. Би ганцаараа явах болно" хэмээн зарлиг буулгачхаад ордноос гарч одлоо. Өнөөх туслах жуумалзсаар тэрний хойноос харсныг дурьдахгүй байж чадахгүй нь...
Сэүн бэлтгэлээ хийж дуусаад ордонд иржээ. Тэр хурдхан гүнжтэйгээ уулзахыг хүсэж, бусдаас асуун явж байв. "Гүнжийг харсан хүн байна уу?"
Зөрсөн ордны ажилчид цөм толгой сэгсэрч, хаашаа явсан хаана байсныг нь мэдэхгүй гэх хариулт өгч байх ажээ. Сэүнд энэ сонин санагдаж царай нь барайн явж байхад Чэёон урдаас хамаг хурдаараа яаран гүйж булангаас гарч ирэхтэй зэрэгцэн тэд мөргөлдөн хойо унасан юм. Чэёоны нүд эргэлдэж, гар салгалаж байх нь тэр.
"Сэүн, гүнж хаана байна аа? Чи яагаад тэрнийг явуулчихсан юм бэ?" хэмээх тайван атал айсан хоолойгоор хэлээд Сэүний гарнаас зуурлаа.
Сэүн юу ч ойлгохгүй байв. "Харин би Жэнниг олохгүй байна л даа. Чэёон сандралгүй удаанаар юу харснаа хэл дээ"
Харин сүүлд нь тэр ирээдүйг хараад гүйж ирснийг мэджээ.
Чэёон тайвширахыг хичээн гүнзгий амьсгал авч байлаа. Үүний дараагаар цээжин дээрээ хэсэг зөөлхөн цохив. "Тэрнийг хананы цаадах ертөнц рүү аваад явж байхыг харсан. Тэрний нүд цэнхэр шүү дээ. Тэгтэл ягаан өнгөтэй болж өөрчлөгдсөн байсан. Тэрний ам ер хөдлөхгүй хэр нь хэлж байгаа үгс маш чанга сонсогдсон юм л даа. Намайг битгий ол. Намайг орхи. Энд ирэх хэрэггүй. Битгий ир Сэүн гэж хэлж байсан. Тэр үнэхээр аюулд орсон бололтой. Одоо яавал дээр вэ?"
Сэүний нүд харанхуйлж юу хийхээ үл мэднэ. Түүний амьдрал чухам яг юу юм бэ? Адал явдалт кино шиг л, байнгын эрсдэл дунд амьдрах юм. Харрри Поттер шиг шидэт саваатай байсан бол амар ч юм уу? Питтер Пен шиг үлгэрийн оронд амьдарч том болохгүй байсан ч дээр байсан байх биз...
"Хананы цаадах ертөнц гэж юу юм? Хэн ч үүнийг цухуйлгаагүй шүү дээ" гэсний дараагаар Чэёоны бие сулран гар дээр унах нь тэр...
Тэр санаа алдаад Чэёоныг өргөн өрөө рүү явав. Чэёон хэт их хүнд зүйлийг мэдэрч санасан үедээ тархи нь маш ихээр ажиллаж, биедээ ачаалал өгдөг гэдгийг тэд бүгд мэднэ. Зүгээр л сэрэхийг нь хүлээх хэрэгтэй. Тэр ухаан алдаад сэрснийхээ дараа дахин өөр зүйл харсан байдаг.
Сэүн Чэёоныг өрөөнд оруулж өгснийхөө дараагаар Эксогийнхонд гаргаж өгсөн том өргөө рүү очиход өргөөнөөс дуу чимээ тасрахгүй байлаа. Өргөөнд нь ирэхийг харсан ах нар нь дүүгээ хараад баярласан ч үхэл царайлсан байгааг хараад гайхах ажээ. Тэд бүгд нэгнийгээ мэднэ шүү дээ.
"Юу болов У Сэүн?"
Хамгийн түрүүнд Крисийг асуухад Сэүн доош харан суугаад нүүрээ хэд хэд алгаараа үрэх нь тэр. Тэд түүний нухацтай ажиглан хэлэх үгийг нь хүлээн сууна. Эцэст нь Сэүн ам нээлээ. "Гүнж алга болчихсон. Би түүнийг алдчихсан!"
Минсок хөмсгөө өргөх ажээ. "Чи ямар чөтгөрөө яриад байна аа?"
"Би бэлтгэлээ хийгээд ордонд ирээд түүнийг хайсан юм л даа. Гэтэл гэнэт урдаас Чэёон гарч ирээд Гүнжийг хананы цаадар ертөнц рүү авч явж байгааг хэлсэн. Тэгээд...тэгээд" гээд дуу нь цаашаа оров.
"Яахаараа ийм хачин жигтэй амьдралтай байдаг байна аа? Амьдрал нь бүр тэр чигтээ адал явдал шүү!" гэж Чэн уцаарлангуй хэлээд чимээгүй боллоо.
Жүнмёны нүд эргэлдэн "Хананы цаадах ертөнц гэж юу юм?"
"Тэр бол хааны ах Сетен хунтайжийн байгуулсан ертөнц. Neptune гараг бол өөртөө маш нууцыг агуулсан том гараг. Энэ хананы цаана Neptune-чүүд орж болдоггүй юм. Тэр гүнжийг хулгайлж байна гэдэг бол Сетен хунтайж болон Хааны дунд ямар нэгэн зүйл болсноос гарцаагүй. Хаан ч үүнийг сая мэдсэн. Харин Ханхүү та өөрийн биеэр гүнжийг аврах хэрэгтэй болов уу!"
Жисүгийн өргөн цар хүрээт мэдлэгийг магтмуй...Тэр бүхнийг мэддэг бас мэдэрдэг. Үүнийгээ ч зөв зүйлд ашиглахыг эрмэлзэж, илүү ихээр зузаагтгадаг нь сайшаалтай.
"Хананы цаана юу байж болох вэ?" Чанёол хүнгэнүүлэн дуугартал Жисү тэдний хажууд ирэн суулаа. "Галактикт аж төрж буй бүх зүйлс. Та нарын харж ч байгаагүй амьтад, төрлүүд байдаг гэлцдэг. Сетен хунтайжийн төсөөлөл ч гэлээ тэд бүгд бодит. Мөн хамгийн хүчтэй нь Хаан луу биш Хатан луу. Хатан луу нь нэг төрөхдөө 1000 өндөг гаргадаг агаад сүүгээр бойжиж дууссаных нь дараа зулзагануудаа өөрөө идэж хүч ордог. Энэнээс гадна маш олон зүйлс байгаа"
"Гэхдээ Neptune-д бас луу байдаг биз дээ?" Лухан эрүүгээ эмэрсээр үүнийг асуухад Жисү толгой дохилоо. "Хатан луу тэднээс хавь илүү том бас хүчтэй..."
"Гэхдээ бид Жэнниг яаж аврах вэ?"
"Хаантай зөвлөлдөхгүйгээр шууд хананы цаадах ертөнц рүү явах эсхүл хааны тушаалаар хөдлөх" хэмээн Бэкхён санаандгүй хэлэх нь тэр.
"ШУУД ЯВЦГААЯ" гэж бүгд дуу нэгтэйгээр хэлээд бие бие рүүгээ хачин харлаа.
Сэүний царайнд мишээл тодрох ажээ. "Тиймээ оччихсон байхад учир нь олдож л таараа"
-----------
Ингээд дахин нэг үйл явдал эхлэж байгаа юм даа гэж...🔥
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...