22. Сэүнд хэлэхгүй ээ

1.7K 237 20
                                    

"ЯВААЧ! ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ! ЧИ ШУУД ЯВАХ ЁСТОЙ БАЙСАН ЖЭННИ ЯВААЧ ДЭЭ ЗУГТ!" Сэүн Жэнниг хармагцаа хашхирах нь тэр.

Жэнни инээмсэглэв. Сэүнд зориулж. Жэнни хатан руу харан харцаа ширүүн болголоо.

Хатан инээвхийлэн, "Хүндэт гүнж та ирэв үү? Сонголтоо хийсэн л биз. Нэгийг нь сонго доо"

Жэнни тэдний харан, уур нь хүрч эхлэв. Тэдний царай сайнгүй харагдах агаад бүгд төмөр торонд сууцгаах ажээ. Сэүн Чэёон хоёр л хүлүүлсэн байв. Жэннигийн нүдний өнгө цэнхэр байсан бол хар болох нь бүгдийг нь гайхширууллаа. Нүдний өнгө нь хэзээ ч өөр өнгөтэй болж байгаагүй шүү дээ.

"Би Ervil сэлмийг сонгож байна!" гээд гараа сунгахад Жисү гарч ирэн сэлмийг гарт нь бариулав.

Хатан сэлмийг хараад айх ажээ. "Я-яаж? Хэн ч хаалгыг онгойлгох байтугай ойртож ч үзээгүй байхад та нар яаж авч чадав аа?" гээд царай нь илт барайгаад ирлээ.

Жэнни жуумалзан тэрний хувиралыг харна. Гэхдээ хатан ч мөчөөгөө өгсөнгүй. Өөр нэг урт сэлэм гаргаад ирэх нь тэр. Жэнни бүр ч их жуумалзав. Пистон тэрэнд сэлэмний эрдмийг заасны ач тус энд гарах нь. Хүч,шидтэй байхад сэлмээр яадаг байна гэж бодож байснаа эргэн санахдаа багшдаа баярлаж байлаа.

"Хоёр ялагч байж болохгүй учраас нэг мөсөн өөрт тустайгаар тулалдацгаая. Чи лусын дагина гэхдээ хөлтэй болж чадна. Би хүн учир энэ сүүл надад маш их саад болж байна" гэж учраа хэлж дуусаагүй байхад хатан урдаас нь дайрах нь тэр.

"Ширүүн байх чинь!" гэж уулга алдаад хүчээрээ дайрсан Хатныг хойш түлхэн унагав.

Хатан босож ирээд сэлмээ далайхад Жэннигийн нүд гүн хөх өнгөтэй болж хувираад хормын дотор бултан, түүний гарын бугалага хэсгийг зүсэж орхив. Хатан сэлэмийн хүчинд ориллоо. Зүсэх төдий орилож байгааг бодоход үнэхээр алж болох сэлэм байх нь. Тэр дахин Жэнни рүү дайрсан ч сэлмийг өөртөө ойртуулах боломж өгсөнгүй.

Харин эднийг тулалдахыг харсан Лиса эргэн төрхөндөө орохдоо цаг хугацааг зогсоосон юм. Тэр удаан гэгч нь хөдлөөд хажуудаа байсан лусын дагинасыг түлхэн хана руу шахах ажээ. Хүрэх тоолондоо ярвайн тэдний хүйтэн арьсыг үзэн ядаж байв. Тэгээд торонд байгаа залуусыг бүгдийг нь гаргахад Чэёон л ганцаараа тэрнийг ажиглан сууж байлаа.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now