10. Битгий шархлуул!

1.6K 229 15
                                    

"Уучлаарай гүнжээ, гэхдээ миний өрөөнд байгаа цэнхэр хавтастай зүйлийг авчраад өгч болох уу? Шинэ дууны үгнүүд байгаа юм л даа. Мартчихжээ" Чанёолыг ийн гуйхад Жэнни эргэлзэлгүй зөвшөөрчихөв.

Жэнни дуу аялсаар энтэртайнментийнх нь гадаа ирэхэд Сүёонтой таарах нь тэр. Хэдэн өдрийн өмнө уулзснаас хойш дахиж уулзаагүй учир түүнд их эвгүй санагдаж байлаа. Гэсэн ч царайны хувирал гаргалгүй, тоохгүйгээр шуудхан төв хаалгаар орж орхив. Асууж сурагласаар Чанёолын байгаа өрөөнд очиход Чанёол Каитай хамт кофе уугаад сууж байх бөгөөд Сүёон болон Сэүний талаар ярьж эхлэх нь тэр. Сонсолгүйгээр орчихож болох байсан ч үнэхээр сонсмоор байсан тул хаалганы үүдэнд зогсон сонсож эхэллээ.

"Сүёоныг Сэүнд хайртай гэж бодохгүй байна. Нүдэнд нь мөнгө харагдана уу гэхээс ямар Сэүн харагдах биш. Сэүнд хэллээ ч сэтгэлийг нь шархлуулахаас цаашгүй. Ядаж байхад хаан хэн гэдгийг мэдэхгүй болохоор бусад нь бүгд хямралтай байгаа. Гүнжид хүртэл дурлах хэрэгтэй шүү дээ" тэдний яриа үргэлжилсээр Жэнни дээр ирэх аж. Жэнни ч чимээгүй зогссоор.

"Хэн нэгэнд дурлахаар бусад нь харагдахаа больдог бололтой. Ганц удаа тэгтлээ дурлаж үзэх юмсан. Гэхдээ л над шиг балчир хүүхдэд дурлал мэтийг зүйл үнэндээ хэрэггүй" гээд Каи их л додьгор сууж байлаа.

Чанёол инээгээд "Бид хэдэд хэрэггүй ээ. Үнэн. Гэсэн ч Сэүнийгээ яаж энэ шулмаас салгах вэ?" гэв. Каи мөрөө хавчин "Зүгээр алчих уу?"

"Бага галзуураарай чи!"

Жэнни хэсэг зогсож байгаад хаалгаар шагайн "Сайн уу залуусаа?" гэхэд нь Чанёол цочиж, Каи дээшээ босож зогсоно.

"Энэ чиний цэнхэр хавтас" Чанёол руу өнөөх хавтасаа өгөхөд Чанёол инээсээр "Баярлалаа...гүнжээ"

Жэнни хэсэг бодол болж байгаад тэр өрөөнөөс гарах гэхэд урдаас нь Сэүн Сүёон хоёр ороод ирэв. Сэүн Жэнниг хараад гайхаж,юм дуугарах гэсэн ч юу хэлэхээ мэдэхгүй байгаа учир зүгээр чимээгүй зогсоно. Харин Сүёон Жэнни рүү биднийг сайн харж ав гэсэн шиг харц шидлэж байлаа. Жэнни тэднийг хараад чимээгүйхэн зөрөн гарав. Хамгийн хачин яагаад ч юм атаархах мэдрэмж төрөөд байгаа өөртөө дургүй нь хүрнэ. Яагаад ч юм?

"ХҮЛЭЭ ДЭЭ!" Сүёон Жэннигийн араас гарч ирээд гарнаас нь зуурсан нь энэ байлаа.

"Уучлаарай?"

Сүёон элгээ тэврэн зогсоно. "Чамтай ярих юм байна!" гэчхээд урд нь гарч явав. Жэнни хачин царайлсаар тэрнийг даган явахад шатны дэргэд очин зогсов.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now