Чанёол мөрөөдөлдөө хүрч, Жэннигийн оронд хөлгийн ахмад болсон байв. Жэнни үргэлж жолоодоод байж чадахгүй болохоор Чанёолд зааж өгөөд одоо санаа амар явж байна. Анх Чанёолыг сурна гэхэд бүгд эсэргүүцэж байсан ч сурсан хойно нь магтсан юм.
"Энэ гараг руу орж үзэх үү?" хэмэээ Чанёол том нүдэлсээр тэднээс асуухад зөвшөөрсөн болтой толгой дохицгоов.
Гаднаасаа яг л нар шиг харагддаг гараг. Нар шар өнгөтэй бол энэ гараг цагаан өнгөтэй байх ажээ. Гэвч хөлөгийн хайлтанд байгаагүй гараг тул бүгд сонирхож байгаа нь мэдээж. Хөлөг агаар мандал руу нь ормогц уянгалаг хоолой чихэнд нь сонсогдоход тэд бие бие рүүгээ хачин харцгаах нь тэр.
"Тансаг юм. Бүр сонсоод л баймаар"гээд Лухан уяран суух ба нүд нь ядарсан шинжтэй болоод ирэв.
Чанёол хөлгөө жигд жолоодсоор аятайхан газар харж байгаад газардуулав. Тэд буухын хүслэн болж байлаа. Энэ хоолойны эзэд хэн болохыг мэдэхийг маш ихээр хүсэх ажээ. Хамгийн эхэнд Жундэ буухад нүдэнд нь асар том далай харагдсан юм. Ар араасаа бууж ирэх тэдний урдаас маш олон төрөл байхыг харсан Жэнни бүр гайхаж орхив.
Кёнсүүгийн нүд том дээрээ бүр том болох аж. "Тэд лусын дагинас уу? Дэлхийд харснаас ч үзэсгэлэнтэй юмаа"Крис шүлсээ годхийтэл нь залгиад "Тэдний өмнө би Cool байдлаа алдаж байна"
Урт шаргал үстэй үзэсгэлэнтэй лусын дагина хүн төрхөнд хувираад тэдний өмнө хүндэтгэл үзүүлэв. Жэнни Сэүн хоёр ч мөн адил мэндэлэхэд лусын дагина "Сайн байцгаана уу зочид минь. Би энэ гарагийн хатан Элие байна. Манай гарагт тавтай морил" гэв.
Энэ бол Vega гэсэн нэртэй гараг юм. Гарагийн төрөл бол лусын дагина болон далайн амьтад. Ганц далайгаар бүрхэгдсэн гараг агаад далай дотор ер бусын зүйлс байдаг аж. Гэвч тэдний өдөр үзэгдэх байдал шөнө болмогц эсрэгээрээ болж хувирна.
"Та нарт бид гарагаа танилцуулья. Эхлээд бүгд хувцсаа тайлна уу. Зөвхөн гадуур хувцсаа тайлахад хангалттай. Бусдыг нь бид зохицуулна" гэхэд эрчүүд нь тоосон шинжгүй тайлж хаяад, инээмсэглэн зогсоно. Мэдээж, тэд ийм үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн урдаас ярвайгаад зогсохгүй шүү дээ.
Харин манай бүсгүйчүүдэд тэд таалагдахгүй байлаа. Ялангуяа Жэннид. Сэүн тэдэн рүү аймар хараад байсанд өөрөө ч мэдэлгүй уурлаж байв. Гэсэн ч тэдний өмнө зүгээр л хувцсаа тайлчих нь тэр.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...