"Таны явах зам дардан биш. Хүнд хэцүү цаг хугацааг туулж,гарагаа аварна гэдэгт би итгэж байна. Таны сэтгэлийг булаах ханхүү маш хүчирхэг агаад өөр олон хүчнүүдээр өөрийгөө хамгаалуулсан. Олоход бэрх байх ч таны дэргэд хүрээд ирнэ. Тэр үед мэдэхгүй байж болох ч сүүлд нь олж мэднэ"
Ийнхүү Жэнни хүссэн зүйлээ биш ч мэдэж болох юмаа сонссон тул явахдаа бэлдэх хэрэг гарав. Жэнни нүүр дүүрэн инээмсэглэж,ордон руу ороход Жисү Ружэ Лиса нар Жэнниг хүлээгээд байж байлаа.
"Ямар нэгэн юм-"
"Явалгүй болохгүй нь гүнжээ. Хааны лагшин муудаж байна. Цаг хугацаа хамгаас үнэтэй буй" хэмээн Жисү хүндэтгэлийн үгээр ярин бөхийж байлаа.
Жэннигийн харц ширүүн болж, юмнуудаа бүгдийг нь бэлд,30 минутын дараа хөдлөнө хэмээгээд өрөө рүү оров. Жэнни өрөөндөө ороод тольныхоо урд очин суулаа.
"Цэнхэр нүд...явцгаая" гээд нүдээ нэг илээд шүүгээнд нь бэлдэж тавьсан ээжийнхээ өмсгөлийг өмслөө. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байх ба урт үсээ хэсэгхээн үсийг нь ардаа боочихов. Тэр өмсгөлийн дээд хэсэг цагаан доод хэсэг нь хар байлаа.
Гучин минутын дараа өрөөнөөсөө гарахад бүгд цугласан байх ба хаан аав нь урьд өмнөхөөсөө илүү арьс нь цагаарч бие нь муудсан байв. Жэнни аав руу гүйж очин тэврүүлээд жаахан зайтай зогсоод духаа наалаа. Тэр аавынхаа өвчнийг өөртөө авч байгаа юм.
"Дахиад жаахан тэсээрэй. Би удахгүй эргээд ирнэ!" гэхэд аав нь охиноо үнсээд толгой дохив.
"Болгоомжтой бай. Эрүүл бай. Хүн бүхнийг хүндэл. Сайн сайхныг ол"
Жисү Жэнни Чэёон Лиса нар хөлөгтөө суун зах нь үл мэдэгдэх огторгуй руу одохоор зэхнэ. Жэнни л ганцаараа огторгуйд гарч үзсэн ба бусад нь илт гайхсан шинжтэй байв.
"Энэ манай гараг" хэмээгээд хөлөгийн том цонхыг онгойлгоход цэнхэр өнгийн Neptune гараг гарч ирлээ.
Тэдний баярлаж байгааг хараад Жэнни чимээгүйхэн инээмсэглэн сууна. Жисү бүр өөрийнхөө утсыг гаргаж ирээд өөрөө өөртэйгээ бас гарагтайгаа селфи хийнэ.
/Дэлхийгээс илүү техник технологитойг санаарай/"Үзэсгэлэнтэй юмаа" гэж Лиса уулга алдаад цонх руу ширтээд л байв.
Тэд хэдэн цаг яваад л өөр нэгэн гараг дээр ирлээ.Жэнни шидэт номын харуулсан гараг дээр ирсэндээ баярлаж, нүднийхээ өнгийг хар бор болгох шид хэрэглэж, хөлгөөс буув. Тэднийг харсан хүн бүхэн гайхан шагширч, тэд эндэх хүмүүсийн царай болоод биеийн өнгийг нь ажиж байлаа. Тэдний өнгө нь ягаан бөгөөд хар өнгөнөөс бүрдсэн уусгалтай байх аж.
"Сайн байцгаана уу? Ямар хэргээр зорьж явна?" гэж хаан нь болтой хүн асуухад тэд бөхийлөө.
Жэнни инээмсэглэн "Энд хамгийн эгэлгүй хүчтэн нь аль вэ? Бид Neptune гарагийн дайчид буй!" хэмээхэд тэд ч бөхийх нь тэр.
"Ёс алдсанд уучилж өршөө. Домогт агуулсан гүнжтэн та байна. Намайг даган явна уу?" гэхэд Жэнни болоод бусад гурав нь гайхсан шиг даган араас нь алхав.
Тэд ордонд орж ирээд ихэд гайхав гэнэ. Энэ ордон бол үүлсийн ордон бөгөөд цор ганц, шидтэй үүлнүүдийн бөөгнөрөл ажээ. Энэ ордонд ирсэн хүн бүр өөрийн хувь тавиланг агуулсан үүлийг олоод гарч ирэх ёстой.
"Энэ юу гээч нь вэ?" ув улаан өнгийн үүлийг харсан Жисү уулга алдана.
"Би яаж мэддэг юм. Аятайхан байгаач! Эмэгтэй хүн байж!" гэж ширэв татсан Лиса цааш чимээгүй болон алхах аж.
Жэнни энэ ордны тухай хальт сонсож байсан ч ингээд ороод ирнэ гэж бодоогүй билээ. Хамгийн гол нь домог гэж яриад байгаа зүйл юу вэ?
Маш том хаалганы гадаа ирэн зогссоэ хаан тэдэнд зай тавьж өгөн гараа сунган хаалга руу заалаа. "Та нарын хувь тавиланд энэ байгаа. Хүссэн нэг л үүлээ сонгоно уу! Сонгохгүй бол аль эсвэл эргэлзвэл хувь тавилан тань дорхноо өөрчлөгдөнө гэдгийг сануулья"
Ийнхүү тэд өөрсдийн хувь тавилангийн үүлээ сонгохоор Erhune гарагт ирсэн нь энэ ажээ.
----
Удаан уулзсангү хайртууд минь💙 завгү л бна эксо маань ч эргэн ирэлтийн тийзерээ цацлаа😱 бас 5дахид завгүй айгаад внаааа багш болно😳
Next part--- 30V Exo huleej bna💙
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...