27. ЗУГТААРАЙ!

1.7K 186 14
                                    

Хотын төвийн захад маш том хана байсныг тэд анзаараагүйгээ хожим нь ухаарав. Тэнгэр баганадсан зузаан хананы цаана юу ч эс байж мэднэ. Эксо дайчид болон гүнжийн дайчдыг одоо Сэүн хамгаалж, дайчид бүгд хааныг хамгаалах ёстой. Сэүн гүнжийг хулгайлсан хүмүүсийг юу ч үгүй хөнөөнө гэж бодон зориг шулуудан явна. Тэдний хэн нь хаанд хананы цаадах ертөнц рүү явна хэмээн хэлээгүйн дээр өөр хэнд ч үг цухуйлгалгүй ордноос цувран гарцгаасан билээ.

Хананы наана ирэн зогсоход Жисү тэднийг түр зогсоогоод өөрийн судалсан бүхнээ хэлэхээр зэхлээ. "Эхлээд Хар ой байгаа. Тэр ой дотор юуг ч битгий бодоорой. Нас барсан хүн зэргийг бодох юм бол тэр хүний сүнс эсвэл хий үзэгдэл болон ирдэг. Ер нь бол онолын хувьд хүний бодлыг бодит болгодог газар гэсэн үг л дээ"гэсний дараагаар тэд бүгд толгой дохив.

"Хар ойн цаана юу байгаа юм?" гэж Каи асуухад Ружэ бага зэрэг инээмсэглэн "Тэрнээс ч аймар зүйл"

Жисү зүгээр л амандаа шившлэг уншсаны хананы завсар нүх гарч ирэв. Тэр нүх харанхуй байх нь Хар ой гэсний учрыг оллоо. Юу ч үл үзэгдэх хар ойн гүнд юу нуугдаж байгааг хэн ч мэдэшгүй нь.

"Болгоомжтой бас бие биетэйгээ ойр явна шүү" гэж Сэүн зарлиг буулгаад хамгийн түрүүнд нүх рүү оров.

Одоо л сэтгэл зүрхнээсээ хайрлаж байхад. Эцэст нь түүнд дурлаж байхад. Дахин нэг саад гарч ирээд надаас түүнийг булаагаад аваад явчихсан. Хэрэв тэр бүгдийг олвол юу ч үгүй болтол нь үнс болгоно гэдгээ өөрийн гараар тангараглая!

Хамгийн сүүлд Лухан нүх рүү орсон байх агаад айдас жихүүдэс хүрэм гүн хар өнгөт ой байх ажээ. Айдас нь биелэлээ олохвий хэмээн айн зүгээр л өөрийнхөө дуртай дууг аялан явна. Харин Лиса Каитай ойролцоо алхах бөгөөд хаанаас ч юм Жэнни гараад ирэх юм шиг санагдана.

Чэёон амандаа нэг зүйл үглэн явах ба хажууд нь Чанёол тэрнийг харан чухам юу гэж үглээд байгааг нь тааж ч чадахгүй байлаа. Уг нь Чэёоныг үлдээх гэсэн ч өөрөө явна гэж зүтгээд, ирээдүйг ч харна гээд дагаж ирсэн. Хар ойд орж ирсэн цагаасаа л амандаа үглэх нь тарни байх ажээ.

Хар ойн өнцөг булан бүрт зүрх савлуулам хачин дүрс бүхий бичиг, эвгүй байдалтай ургасан модод байх бөгөөд зарим модон дээр өөрийгөө бомилсон хүмүүсийн хүүр байх нь бүр ч жихүүдэс хүрэм юм.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now