"Хаа нэг газар өвдөж байна уу?" хэмээн Сэүн Жэннигээс асуухад Жэнни үгүй гэж толгой сэгсрэв.
Өмнөх үйл явдлаас 3 хоног өнгөрсөн байлаа. Бүх зүйлс хормын дотор өөрчлөгдөж гүнж эргэн ирлээ гэж түгсний дараагаар буцан хуучин Neptune болон өөрчлөгджээ. Гүнж бүтэн 3 хоног өрөөндөө хэвтсэн үед иргэд бүгд түүн рүү янз бүрийн зүйлсийг явуулж,"эрүүл энх байгаарай" гэх утга бүхий захиа илгээж байх ажээ.
Хатан болон хаан гүнжээс огтхон ч холдох хүсэлгүй байх агаад Сэүн хүртэл өрөө нь орж чадахгүй байж байгаад сая орж ирсэн нь энэ ажээ. Жэнни орны түшлэгийг налан сууж хажуудах сандал дээр Сэүн түүнийг ширтэн сууна. Хааяа нэг инээмсэглэх түүний энэ инээмсэглэлийг дахиж хараагүй бол яах вэ хэмээн Сэүн өөрөөсөө асуулаа. Тэрний хариулт юу ч үгүй хоосон байв. Хэрэв тэр үхчихсэн бол бүх зүйл түүний хувьд хоосон болох хувирах байлаа.
"Юу бодож байгаа юм?" хэмээн Жэнни түүнээс зөөлөн дуугаар асуухад Сэүн бага зэрэг инээмсэглэн "Юу ч биш ээ" гэв.
Сэүн сууж байсан сандалнаасаа босоод Жэннигийн хажууд очиж суугаад хөнжилөөр нь ороогоод мөрөөр нь тэврэх нь тэр. Жэнниг санаа алдахад Сэүн хөхөрлөө. Тэгээд үсийг нь илэхэд Жэнни дуртай нь аргагүй инээмсэглэх ажээ.
Сэүний хайр дахин нэг удаа нуран унасан бол түүний амьдрал үнс болох байлаа. Хар саарал өнгийн үнс. Мөн тэр онцгой төрсөндөө ч баярлаж байв. Онцгой гэдэг бол ердөө гүнжийн зүрхийг өөрийн болгоно гэсэн тодотгол. Гүнж ганц л хүнд дурлах ёстой хэмээн зөгнөл дээр бичигдсэн байсныг хэн ч олж хараагүй юм...өдийг хүртэл.
Сэүн хэсэг хугацаанд чимээгүй суун зарим нэг зүйлийг бодох аж. Ирээдүйд юу болох вэ? Өөр юу тэдэнд тохиолдох бол? Гэсэн ч тэр дахин нэг зүйл дээр өөрийн итгэлээ тогтоов.
Ямар ч зүйл болсон,хэдэн мянган даваа байсан ч цугтаа даваад гарна!
"Салхилмаар байна уу?" гэж Сэүн Жэннигээс асуулаа. Тэгэхэд Жэнни эргэлзэлгүй толгой дохив.
Жэнни өөрийн салхины хүчээр хуруунда бага зэргийн эрчлээс үүсгэхэд Сэүний нүд томорлоо. Жэнни инээсээр байхад Сэүн "Хэзээдээ хүч чинь эргээд ирэв?"
"Өнөөдөр өглөө. Биеэ зүгээр болохоор чамтай тулалдана шүү" гэхэд Сэүн тэрнийг шоолон инээсээр толгой сэгсэрнэ.
Жэнни инээмсэглэн "Би чамайг ялвал чи миний боол болно шүү" гэж хэлэхэд Сэүний инээмсэглэл алга болон жуумалзаж эхлэлээ.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...