"Чи яагаад энэ өдрийг сонгоо вэ? Буруугаар эргэвэл бүгд нуран унах болно Сэүн!" хэмээн Жисү Сэүний урдуур хоёр тийшээ холхиж байх ажээ.
Сэүн өөрт нь хамаагүй мэт аашлан өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байв. Хамгийн ихээр уурлаж байгаа нь л Жисү байх. Үнэндээ Жэнни Сэүн нарын хуримын өдөр товлогдож,сонгосон өдөр нь сүүлт одны өдөр байсан юм. Сэүн үүнийг удаан бодсоны эцэст сонгосон ч олон хүний дургүйцлийг хүргэж байгаа нь энэ байв. Артур хаан хүртэл эсэргүйцэж бүр уурлаж байлаа. Гагцхүү Жэнни л Сэүнд итгэн зөвшөөрчээ.
Сэүн өрөөнөөс Жисүг орхин гараад Жэннигийн өрөө рүү явав. Тэд өнөөдөр хуримынхаа зарим зүйлсийг биечлэн авахыг хүссэн юм. Хажууд нь дагалдан Лухан,Лиса,Тау гурав хамгийн завтайгаараа цуг явна хэмээн хэлсэн болохоор тэднийг хүлээхээр шийдэв. Харин үлдсэнгүүд нь өөрсдийн хийж болох зүйлсийг хийж байлаа. Чанёол өөрсдийн шинэ дуунуудыг бичиж,Жунин Бэкхён хоёр бүжиг дэглэнэ. Учир нь тэд хуриман дээр үүнийг хийх ёстой. Шинээр дахин төрсөн Эксо.
Удалгүй нөгөө гурав ирэхэд Жэнни үглэсээр тэдний урд алхана. Дэлгүүрийнх нь үйлчлүүлнэ хэмээн авсан цаг аль хэдийн 30 минутаар хоцорсонд тэр багагүй уурлаж байлаа. Сэүн өөрөө машинаа барин явахад Жэнни юу хэлээгүйд бүгд хачин царайтай явна. Сэүн энэ машиныг анх удаа барьж үзэж байгаа нь шүү дээ.
Тэднийг дэлгүүрт ирэхэд олон хүмүүс гаднаа нь хоёр талд зогссон байх агаад тэднийг машинаас буумагц доош бөхийн мэндлэх нь тэр. Лухан жуумалзсаар тэднийг харж байлаа. Дүү нь хаан болох гэж байна шүү дээ.
"Амгалан морилж байна уу?Гүнжтэн болон Гүнжийн эгэлгүй хүчтэн минь" хэмээсээр нэгэн халзан хэр нь дээхэн талд нь хоёр гуравхан хялгастай эр тэднийг дагуулан дотогш орлоо.
Тау инээхгүйг хичээн Лисагийн араар орж байв. Лиса ч түүний гуншаа хоолойг сонсоод инээх гээд байхаар нь шүдээ зуулаа. Тэр эр эхлээд Сэүн ёслол дээр өмсөх хослолыг нь өмсүүлэх дагуулан явах хооронд өөр нэгэн эмэгтэй Жэнниг дагуулан явлаа.Тэд эргэн гарч ирэхдээ хоёр талаас гарч ирсэн ба нэг нэгнийгээ ихэд ширтэж байв.
"Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна" гэж Сэүн уулга алдсаар хэлэхэд Жэннигийн банш шиг хацар ягаараад ирэх нь тэр.
Жэннид ч гэсэн түүний өмссөн хослол маш их таалагдаж байв. Энгийн хэр нь чамин чимэглэлтэй. Бас Сэүний биед эвтэйхэн ч харагдаж байлаа.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...