06. The World

1.7K 238 9
                                    

Дэлхий гараг, Сөүл хот 2018 он

"Ёоооё! Сухо хён усаа татаж байгаач ээ! Нээх том юм усан дотор хөвөөд байхад хардаггүй юм уу?" гэж хэн нэгэн орилох ба цаанаас бас нэг нь инээх аж.

"За яахав дээ. Угаасаа ялгадас шээс хоёроо ялгах биш" гэж бүлтгэр нүдтэй залуу гал тогооноо цухуйн инээд алдсаар хэлэхэд бусад нь ч даган инээлээ.

"Хөөөе ахлагчаа тэгж хэлдэг хүн байдаг юм уу?" гэсээр өнөөх ялгадасны эзэн босож ирэн хоолны ширээнд суух аж.

EXO хамтлаг. 12 гишүүнтэй энэхүү хамтлаг бол Солонгосын алдартай хамтлаг юм. Тэд бүгд хүчний нийлбэр агаад EXO PLANET гарагийн иргэд ба уг энтертайнментийн захирал мэддэг. Ийнхүү тэд дэлхийд өөрсдийн авьяасаа таниулж,алдар нэрээ цуурайтуулж байна.

Хоолны ширээний ард 12 залуу бүгд суусан байх ба чимээгүйхэн хоолоо идэцгээнэ. Харин хэн нэгэн хоолойгоо засахад бүгд тэр хүн рүү харах нь тэр.

"Би Сүёоныг өнөөдөр орой урьчихсан шүү" гэхэд нь бүгд толгой дохисон ч зарим нь тухгүй байгаа харагдана.

"Захирал ч мэдвэл алах байх даа Сэүн. Тэгээд ч бид дэлхийн иргэд биш байхад ингээд хайрлаад,дурлалцаад байж болох ч юм уу үгүй ч юм уу!" гэж Кёнсүүг хэлэхэд Сэүн толгой гудайлгав.

"Яах гэж дэлхий дээр байгаагаа мэдэхгүй л гэж битгий хэлээрэй. Бидний нэг нь цэнхэр нүдтэй гүнжтэй ураг барилдаж, галактикийн хаан болох болно. Бид энэд л бэлтгэж, бүх насаа өнгөрөөж байна. Ухаантайхан шиг байцгаа!" Бүгд чимээгүй болцгоож, өөрсдийн туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн бодож байлаа.

Тэр дундаа хайртай бүсгүйтэй болсон Сэүн бүр их шаналж байлаа. Мөн Бэкхён Лухан нар ч мөн адил.

-----
Галактийн хаа нэгтээ

"Бүхэл бүтэн 3 сар боллоо. Баахан гарагуудаар явлаа. Одоо болоогүй юм байхдаа. Ядарч байна. Гэрээ санаад байна. Ядаж байхад хэдэн ч гараг байдаг юм бурхан минь!!"Лиса хошуугаа унжуулан гомдлоход Жэнни тэрний хажууд очин суун үсийг нь илнэ.

"Бид чинь нуруундаа хүнд ачаа үүрч яваа хүмүүс шүү дээ. Хэдэн тэрбум хүмүүсийн амьдрал бид дөрвийн алган дээр байна гээд бод доо. Одоо жаахан л тэсчихье тэгэх үү?" гэхэд нь Лиса Жэннигээ тэврэн толгой дохилоо.

Хэсэг хугацааны дараа Жисү цаана цэнхэртэн харагдах гараг руу харан зогсоно. "Хөлөг энэ гарагийг судал!"

"Дэлхий нэртэй гараг бөгөөд амьд биет оршдог. Тэд бүгд оюун ухаан саруул төгс  юм. Ан амьтад, хүн ч амьдарч болдог уул усаар цэнгэг газар байна. Таван тивээс бүрдэж, 200 гаруй бие даасан улстай. Бүгд өөр өөрийн тусгаар тогтнолоо байгуулсан энхийн гараг ч харийн хүнийг халдаадаггүй. Тийм учир болгоомжтой байна уу!"

"Ийшээ очьё! Нэг л хачин мэдрэмж төрөөд байна. Бас бид хөлгөө харагдахгүй болгож орохгүй бол үнэхээр л эвгүй хүмүүс байна. Жэнни нүднийхээ өнгийг өөрчил. Би хачин юм мэдэрч байгаа ч харж чадахгүй байна!" Чэёон ирээдүйгээ зөгнөж байгаа ч нэг л болж өгөхгүй байв.

Бүгд л өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, зарим хэрэгтэй зүйлсээ аваад хөлгөө харагдахгүй горминд нь шилжүүлэн бүгд суудалдаа суулаа.

"Дэлхий гараг руу ороход 100 киломерт. 90...80...70...60..50...40...30...20...10. Бүгд татаарай" гэж Жэнниг хэлэхэд бүгд гарныхаа доор байх удирдлаганаас хүчтэй татлаа.

Дэлхийн агаар мандал руу орсон тэд бүсээ тайлан буухад бэлэн байдалд орон хаалганыхаа хажууд очин зогсов.

"Хөлөг 2RT16 дохиогоо салгаж болохгүй шүү. Ямар ч үед горимыг өөрчлөхгүй. Бид дохио өгмөгц хаа байгаа газар ирээрэй!" гэж тушаал буулгаад өөрсдийн бэлэн байдалдаа орж, өөрсдийгөө хувиргацгаав.

Одоо тэд дэлхийн хүн

------

Та хэд гоё сэтгэл гаргаад Vote-оо дарчихааач дэээ гуйжийнштэээ🙏

Нээрэн энэ Neptune чинь Далайн ван шүү дээ. Тэнгэрийн ван ч билүү😳 ямар ч бсан судлавал судлаарай😂

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now