Тэд хурдтай гүйж эхлэхэд Хатан луу ч мөн хойноос нь даган гүйлээ. Аварга том луунд хөөгдөж байгаа тэдний зүрх гарах нь уу гэлтэй айж байлаа. Нэг л үмхэлтээр тэд лууны идэш болно. Хэдэн зулзагаа идэж хүч орсон луу илүү догшин бас хэмжээ нь хэд дахин ихэсжээ.
"Одоо яах вэ?" гэж Сэүн гүйж байх явцдаа Жисүгээс асуухад Жисү мөрөө хавчих ч нэг том модны хойно орж зогслоо. Тэгээд тэднийг бүгд ирж зогссоны дараагаар тушаал өгөв.
"Тарж гүйцгээ. Нэг хэсэг нь Сэүн болон надтай. Тэгээд Лиса Чэёон хоёртой хуваагдаарай. Эргээд уулзахаар болвол Сетен хааны ордонд уулзацгаая" гэснээ Лиса Чэёон хоёр руу хараад "Хэрэв ямар нэг юм болвол нөгөө аргаа хэрэглэнэ шүү. Би мэдээ хүлээж байя"
Сэүн болон Жисүтэй Бэкхён Тау Жүнмён нар хамт салж гүйсэн бол Лисатай Каи Лэе Лухан Жундэ нар хамт явсан юм. Сүүлд нь Чэёонтой Чанёол Крис Минсок болон Кёнсүү нар тэднээс салан явсан билээ.
Тэд биесээсээ салсныг Хатан луу дорхноо мэдэж Сэүн Жисү нарын зүг рүү зүгээр л шогшиж эхлэлээ. Харин Сэүн Жисү нар яахаа мэдэхгүй явж байтал Тау цаг хугацааг зогсоож байгааг мэдрэх нь тэр. Тэгээд үүнийг Лиса хийж байна хэмээн гадарлаж, өмнө нь ч бас ийн мэдэрч байснаа,юу ч хийлгүйгээр нь нөлөөнд нь орж байсныг саналаа. Тэд зогсонги байдалтай хэдэн минут зогсоод эргэн хэвэндээ орохдоо тэс өөр газар ирчихсэн байх агаад урьд хойчид хэзээ ч харж үзэж байгаагүй газар байх ажээ.
"Энэ юу гээч газар вэ?" хэмээн Бэкхён асуухад Жисү ойр хавиархаа их л сонирхон харна.
"Магадгүй энэ өнөөх үхлийн хөндий байх. Энд ирсэн хэн ч үхлийн хөндийг давж байгаагүй. Давсан ч эндэхийн ямарваа нэг зүйлд хорлогдож үхдэг юм гэнэ лээ. Гэхдээ сайнаар яривал бид Сетен хааны ордонд ойртож байна" гээд хэлснийх нь дараа нэгэн чимээ сонсогдож тэдний хэн нь ч хөдөлсөнгүй.
Харин манан дотроос хүн ирж яваа харагдаж дор бүрнээ тэрхүү хүнийг ажина. Ийм жихүүдэс хүрэм газарт хэн ирж явдаг билээ хэмээн бодож бүгд бэлэн байдалд байх ажээ. Тэгтэл тэр дотроос үзэсгэлэнт бүсгүй гарч ирэхэд бүгд ихээхэн гайхширсан юм.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...