14. Эцэст нь!

1.7K 198 9
                                    

"Чи миний хэдэн зүүдийг бодит болгож чадах юм? Хэдийг ч хамаагүй биз дээ?" гэж Сэүн өнөөх бүсгүйн нүд рүү ширтсээр өөрийнхөө асуултыг асуулаа.

Бүсгүй жуумалзсаар "Цор ганц!" гэв.

Сэүний нүд томорч, зүүд бодит болгогч гэсэн хэрнээ яагаад ганцхан зүүд бодит болгоно гэснийг ойлгосонгүй. Үүнийг мэдсэн шиг бүсгүй түүнд хариултыг өгөх нь тэр.

"Учир нь чи онцгой. Онцгой хүн тэр болгон энэ орчлонд төрөөд байдаггүй юм шүү. Чиний цор ганц зүүд сайн эсвэл мууг би мэдэхгүй. Зөвхөн миний гар л мэднэ. Чи онцгой биш байсан бол хэдэн ч зүүдээ бодит болгож чадах байлаа У Сэүн"гээд Сэүний толгой дээр гарынхаа алгыг тааруулан тавихад хуруунууд нь модны мөчир мэт салаалан Сэүний толгойг тэр чигт нь бүрхэв.

Сэүн зүүдэн дотроо аялаж, харанхуй эсвэл гэрэлт орчинд зогсож байлаа. Гэнэтхэн нүднийх нь урдуур нэгэн зураглал бий болоход бүр ойртож харав.

"Хаантан минь намайг уучлаарай. Бид гүнжийг аварч чадсангүй. Их хүнд шархадсан байна. Өршөөж хайрла!"хэмээн нэгэн хүн түүнд бөхийж байх аж.

Энэ үгийг сонсоод Сэүн өөрийгөө уйлж байгааг харав.

Дахин өөр нэгэн зураглал нүднийх нь өмнө бий болоход өөрийн эрхгүй нулимс нь хацрыг нь даган урсах нь тэр.

"У Сэүн, надтай хамт дэлгүүр явж,амттай юм иднэ гэсэн яасан бэ? Чи ёстой өөдгүй за юу! Би гомдлоо" гэж хэлээд Сүёон түрүүлэн алхахад Сэүн араас нь очтж тэврэв.

"Уучлаарай. Удахгүй шинэ зураг авалттай болохоор мартчихсан байнаа. Уучлаарай даа Ёонни!"

Нүдээ нээн, амьсгаагаа огцом авч бүх зүйлийг эргэцүүлэн бодов. Эхнийх нь өөрийг нь хаан гэсэн. Дараах нь түүнийг хуурч, ашигласан бүсгүйтэй хамт байх дурсамж байсан.Юуны учир үүнийг бодит болгов?

Харин хажууд нь өнөөх бүсгүй байхгүй байсанд их гайхаж байлаа. Сэүний хөмсгөө хэсэг өргөж байгаад дахин цааш явлаа. Явсаар л. Хаашаа ч хамаагүй явж байхдаа нэг том бөөрөнхий хэлбэртэй замд ороод ирэх нь тэр. Яг тэр үед хэн нэгний алхаан чимээ гарч,Сэүн чимээгүй болон зогслоо.

"Бурхан минь Сэүн! Чи намайг айлгачихлаа шүү дээ!" Жундэ зүрхэн тушаа газарт гараа дарсаар тэрнийг чиглэн ирэх нь тэр.

"Жундэ ах?"

"Ёооё би л байна шүү дээ. Айх гэж бас ямар мангас нь юм бол гэж бодлоо" гэхэд Сэүн толгойгоо гэлжийлгээд тэрний өөдөөс харав.

"Чи Жундэ биш байна!"

Тэр инээсээр "Чи ч үнэхээр онцгой нь үнэн юмаа"гээд өөрийнхөө үнэн төрхөнд хувиран орлоо. Гэвч Жундэ гэх багны цаанаас тэс өөр зүйл гарч ирсэн юм.

"Ам цангаад байна бурхан минь!" Жундэ үглэсээр биеэ сул тавин алхана. "ҮХЛЭЭЭ"

Хэсэг алхаж байгаад нүднийх нь урд нэг зүйл сүйтэгнэх шиг болж Жундэ илүү лавшруулан харлаа. Тэгээд хойноос нь гүйхээ болиод хэсэг гөлрөн зогсоно.

"Гүнж энд юу хийж байгаа юм?"

Тэгэж хэлснийхээ дараагаар араас нь гүйчихэв. Яагаад ч юм гүйх ёстой юм шиг санагдаад байсан болохоор л гүйсэн хэрэг.

Сэүний урдаас харан зогсох нэгэн. Ёжилсон инээмсэглэл. Хачин дүр төрх. Гэвч үзэсгэлэнтэй. Дэндүү үзэсгэлэнтэй. Сэтгэл нь гүн хар.

Сэүн тэрнийг ширтэн зогсоно. "Чи надаар яах гэсэн юм?"

"Энэнээс цаашаа миний зөвшөөрөлгүй нэвтэрдэггүй юм!"гээд өөрийн зүрхнээсээ улаан өнгийн сэлэм гаргаад ирэх нь тэр.

Харин энэ үед Гүнж болоод бусад дайчид тэднийг хүлээж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харин энэ үед Гүнж болоод бусад дайчид тэднийг хүлээж байв. Хэн нь энэ аюулыг давж гарч ирэх вэ? Хэн энэ бүхнийг өөрийн биеэр туулж хамгийн эхэнд гарч ирж чадах вэ?

"Хэн нэгэн ирж байна. Алхаа нь үнэхээр удаан бас хүнд байна. Муу юм болж!" гэж Чэёоны нүд гэрэлтсээр хэлэхэд гүнжээс бусад нь бүгд түүнд санаа зовж байна. Хэн гэдгийг нь мэдэхгүй байгаа хэр нь.

Хэдэн минутын дараа үнэхээр л нэгэн хүн сүүдэртэн гарч ирж тэдний нүдийг орой дээр нь гаргасан юм.

"У СЭҮН! СЭҮН-А ЧИ ЗҮГЭЭР ҮҮ? УЛААН СЭЛЭМ....ЦЭЭЖИНД НЬ ЗООГДЧИХОЖ!!!" гэж Бэкхён Сэүнийг түшиж авсныхаа дараагаар хэлэв.

Гүнж нүдээ нээн Сэүнийг харахад Сэүн ганц түүн рүү л ширтэж байсан юм.

---------

I can't believe
Don't mess up my tempo💙

Comeback-аас болоод гаран гаран боллоо. Дууны үг нтр алж байна. Үрсүүдээ Stream сайн хийж байгаа биз дээ? 20M👏 нэг жил цус нулимсаа урсган байж хүлээсэн тиймэээ😭🔥

Эцэст нь хаан сонгогдож,гол үйл явдал эхлэж байна!!!!!!!

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now