Гурав хуваагдсан дайчид Сетен хааны ордны ойролцоо бүгд уулзалдав.Тэд бүгд чамгүй хол,бартааг давж энд ирсэн билээ. Тэд Сэүнийг биедээ хэд хэдэн жижигхэн шарх авсныг хараад юу болсныг асуухад Бэкхён тэдэнд яг л үлгэр ярьж байгаа мэт ярих ажээ.
"Одоо болно оо, орцгооё" хэмээн тушаал буулгаад Сэүн дайчдаа дагуулсаар хааны ордны том хаалганы урд ирэн зогсов. Тэгээд тэднийг харсан даруйдаа хамгаалагч нь зэвсгээ тэдэн рүү тулгалаа.
Тэд гараа өргөхөд Сэүн "Сетен хаантай уулзах гэж ирлээ. Хатангаа авмаар байна гэж дамжуул" гэхэд хамгаалагч нь бие бие рүүгээ хараад тэдний хойноос хутга биед нь ойртуулан тулгасаар хаалга руу оруулах нь тэр.
"Ингэхэд Каи та нар яаж хатан луунаас зугтав?"
Каи хачин гэгч нь инээмсэглэв. Тэгээд Лисаг ёвроход Лиса төв царай гаргалаа. Каи хөмсгөө хөдөлгөснөө "Юу ингэсэн юмаа хө. Хатанд 6 толгойтой хөх байсан юм. Тэд нарынх нь толгойг таслатал үхэтхийн унаад тэгээд бид нар энд байна цараааан" гээд чанга чанга инээлээ. Тэгтэл Лиса тэрний толгойг дэлсээд авав.
"Юу ярих гээд юу яриад байна аа айн? Зүгээр Чэёоны хэлснээр нөгөө зүгт гүйгээд энд ирээ биз дээ!" гээд ууртайхан шиг хэлэхэд Каи худлаа баахан инээгээд "Өө тийм байсан юм уу? Би зүүдлэсэн юм шиг байна"
Тэд явсаар дахин нэг том хаалганы өмнө тулж ирэхэд хачин царайтай нэг хүн тэднийг угтсан юм. Энэ ертөнцийн юм бүгд хачин байх юмаа. Ан амьтан, хүн дүрстэн нь ч хамгийн адгийн төрөл гэмээр.
"Хаантан та нарыг биш ганц гүнжийн нөхрийг ор гэлээ" гээд өнөө хүн хачин сөөнгө гэмээр хоолойгоор хүүрнэв.
Сэүнийг ганцааранг нь оруулах буруу мэт мэдрэмж төрж, тэд болдог бол дайраад ормоор санагдана. Гэхдээ хэрэв тийм үйлдэл гаргавал энд яаж ирсэн нь хий хоосон зүтгэл болох биз. Тэд Сэүнийг хаалгаар орж байгааг л харж үлдсэн билээ...
Сэүн явсаар Сетен хааны сууж байгаа сэнтийнх нь чанх урд ирэн зогслоо. Сетен хаан дулаахан харцтай хүн байх агаад хажууд нь зогсох нэгэн хэрцгий гэхэд дэндүү хэрцгий төрхтэй,тэрнийг бассан харцтай залуу зогсож байв. Тэр залуугийн нүд тэрний үл хүндэтгэж байгааг анзаарсан тул тэдэнд ямар нэгэн хүндэтгэл үзүүлсэнгүй.
"Шинэ хаан, тавтай морил" гээд Сетен хаан зөөлхөнөөр хэлэв. Тэгтэл Сэүн тэдний өөдөөс ямар ч нүүрний хувиралгүй ширтээд "Миний гүнж хаана байна? Яг одоо гаргаад ир!"
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...