13. Оньсгон ой

1.8K 217 7
                                    

Сонгогдсон гурван гишүүн тус тусдаа гаргаж өгсөн өрөөнд өөрсдийгөө бэлдэцгээж байлаа. Энэ л өдөр тэдний хувь тавилан шийдэгдэнэ. Үгүй ээ шийдэгдчихсэн байгаа. Аль эртнээс. Шийдийг мэдэх цаг.

Сэүн юу ч хийлгүй, юуг ч бэлдэлгүй зүгээр л сууж байв. Гараа салаавчлан атгаад, тэр ойд юу тааралдаж болох талаар бодож, хаан байвал яах вэ? Биш байвал яахав хэмээн бүх зүйлийг эргэцүүлэн бодож суух аж. Юу юунаас илүүтэйгээр санаа зовж байгаа зүйл бол хайр. Хайр бий болохгүй бол яахав? Гарагийн хараал устахгүй юу?

"Цаг боллоо" гэж хэлээд Сэүн өрөөнөөсөө гарахад Жундэ Минсок хоёртой тааралдан цугтаа явцгаав.

Оньсгон ой хэмээн нэрийдсэн төөрдөг байшин. Энэ дотор юу ч байж болно. Зэрлэг амьтан, үхэл, сүнс,араатан адгууснууд,тэр ч бүү хэл хүний зүүдийг бодит болгогч гээд л. Зөвхөн зүүдийг бодит болгогчийг өрсөлдөгч өөрөө л бий болгодог.

Гүнжээс бусад нь Сэүн Жундэ Минсок нарыг хүлээж байх ба Эксо дайчид их л сандарсан харцтай зогсож байлаа. Жисү тэдний урд очиж зогсоод нүдээ анихад нүднийх нь урд асар том байгууламж сүндэрлэх нь тэр.

"Өрсөлдөгчид нэг гараанаас эхлэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өрсөлдөгчид нэг гараанаас эхлэнэ. Зам бүрт саад бартаа их. Гэмтсэн байсан ч барианд очих ёстой. Хамгийн түрүүнд очсон хүн гүнжийг олж харах ёстой бөгөөд гэмтсэн тохиолдолд Лэе эсвэл гүнж өөрөө эмчилнэ. Ямар нэгэн булхайн арга хэрэглэхгүй. Бид дээрээс ажиглаж байх болно. Энд ямар ч зүйлс байж болно. Мөн төөрөгдүүлэх арга заль ч бий. Бид энэ ойг эзэмшиж байгаа ч ой өөрөө энэ өрсөлдөөнийг удирдан явуулна.

Гэмтэхгүй байхыг хичээгээрэй. Та бүхэнд амжилт хүсэцгээе" гэж Лиса инээмсэглэсээр хэлэхэд тэд толгой дохин гарааны шугам руу алхлаа.

Тэдэнд яг л үхэл рүүгээ алхаж байгаа мэт санагдаж байх аж.

"Болгоомжтой байгаарай" Крис ийн хэлээд луундаа суун тэнгэрт дүүлэх нь тэр.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now