Хөлөг газардахад Жэнни хөлгийн хаалганы дэргэд очиж зогсов. Удалгүй хөлгийн хаалга нүсэр чимээ гарган онгойж,нарны хурц гэрэл тусах нь тэр. Жэнни нүдээ гараараа хаагаад хэдэн секундын дараа авахад маш олон хүн хөлгийг тойрон зогссон байв. Жэнни хаалга даган бууж,тэднийг нүд салгалгүй ширтэнэ.
Хүмүүс дундаас титэм зүүсэн хоёр хүн цойлж гарч ирэх ба тэдэнд ард түмэн хүндэтгэл үзүүлж байлаа. Жэнни яахаа мэдэхгүй зогсож байхад Пистон гарч ирэн тэдэнд бөхийв. Жэнни Пистоныг дагаж бөхийхөд хатан ирж тэрнийг тэврэхэд Жэнни бараг л уйлчих шахлаа. Тэр хаягдсан гэж бодож амьдарсан шүү дээ.
"Миний бяцхан үр. Миний гүнж үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ээжийгээ уучлаарай. Ээж нь чамаасаа салахыг хүсээгүй ч энэ их зовлонг амсуулахыг хүсээгүй юм" хэмээн хэлэхэд Жэнни тэрнийг буцаан тэвэрлээ.
Хаан тэднийг харан зүрх нь шимширч үе үе нусаа шорх хийтэл татна. Дараагаар нь тэднийгээ хамтад нь тэврэв. "Миний бяцхан охин ямар том болоо вэ?"
Жэнни яг энэ үед ямар жаргалтай байна гээч! Үгээр хэлэмгүй. Тэр үргэлж ганцаардаж эсвэл эцэж цуцталаа бэлтгэл хийдэг байсан. Харин одоо тэр элэг бүтэн гэр бүл,ард түмэнтэй болжээ.
Хаан Хатан охиноо ордон руугаа дагуулан явлаа. Маш том ордон байх ба хэд хэдэн байгууламжаас бүтжээ. Маш урт танхимаар явж ягаан цэнхэр уусгалтай хаалгыг татахад үнэхээр тансаг өрөө байх нь тэр. Хаан хатнаа энгэртээ нааж,охиноо өрөөгөө үзэн явахыг харахад баяртай байлаа.
"Сайхан юмаа. Баярлалаа" гэхэд тэд толгой дохилоо.
"А-ааваа таны хүч зүгээр үү?" Хаан охиноо ийн асууна гэж бодоогүй билээ. Хэт тулгамдсан асуултанд асуултаар хариулах зөв.
"Чи миний юу гэж бодож байна?"
Жэнни толгой сэгсэрч "Таны бие муу байна. Нүдний хүүхэн хараа жаахан томорч,арьс чинь бүр цагаан болж. Заримдаа гарыг чинь салгалж байгааг харж байна"гээд аав руу ширтэхэд аав нь инээд алдлаа.
"Миний охин аргагүй л ертөнцийн хүчтэй шидтэн юмаа. Чиний шидийш анагаах гэж хэлсэн. Аавыгаа анагаагаад өгөөч?"
"Би таныг аварна аа! Хурдхан төлөвлөгөө зохиож хараалыг буцаая. Ааваа та надад туслах уу?"
Хаан охиноороо маш их бахархаж байв. Өөр хүн байсан бол хэчнээн айж,татгалзах байсныг ч төсөөлж байв. Жэнни үнэхээр зоригтой юм. Өөрийн гарагаа өөрийн гараараа аврах гэж байна. Аавыгаа ч хамгаалах гэж хичээж байна.
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...