Тэд дэлхийн он тоолол, арга ухаан гээд бүгдийг судласны эцэст хүн зугтаад явчихааргүй болов. Дэлхийн хаана байгаагаа мэдсэн тэд одоо эгэлгүй хүчтнээ энэ гарагт оршиж байгаа үгүйг л мэдэх чухал үүрэгтэй юм.
Тэд хамтдаа нэгэн зоогийн газар хоол идэх ба яг л баян айлын охид шиг харагдаж байлаа. Харин гэнэтхэн Чэёоны нүд харанхуйлан хүч нь гарч ирэх гэж байгаа мэт нүд нь гэрэлтэх нь тэр.
"Лиса цаг хугацааг зогсоо!" гэж Жисү хашхирахад тэр дөрвөөс бусад бүх зүйлс зогсонги байдалд шилжлээ.
Чэёоны нүд цагаанаар гэрэлтэх агаад бодит бус хиймэл ертөнц рүүгээ явсан байв. Тэр тэнд бүхий л хэрэгтэй гэсэн зүйлс болон аюул заналхийлэл мөн аз жаргалыг харж чаддаг аж. Энэ чадвар нь бусдаас өөр учир хаан гүнжийн дайчин болгосон биз.
Тун удахгүй Чэёон хэвийн байдалдаа орсны дараагаар Лиса цаг хугацааг эргээд хэвэнд нь оруулахад дэлхийн хэвийн амьдрал үргэлжлэв.
"Би харсан. Арван хоёр хүчний тэмдэг. Тэд арван хоёруулаа дэлхийн иргэд биш. Бас маш алдартай юм байна. Хааныг аль нь гэдгийг мэдэхгүй ч бүгд хүчирхэг. Бүр бүгд хүчирхэг" Чэёон амьсгаа авалгүй хэлэхэд бөөнөөрөө ам уралдан ярилцацгаана.
Хөлгөөсөө тэднийг судлуулахад "Солонгосын алдартай хамтлаг, 12 гишүүнтэй. Маш алдартай" гэх мэт олон зүйлийг олж өгөв. Хаяг, утасны дугаар нь хүртэл гараад ирэх нь тэр.
Охид баярлалдсаар тэдний байгаа газарт яг одоо очиход бэлэн байгаа ч тэдний яаж хүлээж авахыг мэдэхгүй тул ихэд айж бас сандарч байлаа. Гэсэн ч цаг алдахгүйн тулд гялсхан очиж гарагаа аврахаар зориг шулуудав.
Яг энэ үед Эксогийнхон зар суртчилгааны зураг авалттай байх бөгөөд бүгд дор бүрнээ ажилтай байлаа. Тэдний нэг хэсэг нь нүүрээ будуулан дараагийн хуваарьтаа бэлдэн суух бол хагас нь камераны өмнө бүрэн өөртөө уусан ажилдаа шамдаж байв
Тэд амралтын цаг аван амралтын өрөөнд суух ба саяхан цацагдсан шинэ клипнийхээ сэтгэгдлийг уншин сууцгаана.
"Ер нь та нар тэр гүнжийг ирнэ гэж бодож байна уу? Төрлөө гэж галактик даяар 3500 жил шуугисан. Одоог хүртэл алга. Бидний хэн нь хаан гэдгийг хэн ч мэдэхгүй байгаад байдаг" хэмээн Жунин хэлэхэд зарим нь толгой дохиж байлаа.
Тау үргэлжлүүлэн "Тэрнийг одоо хүртэл бэлтгэгдэж байгаа гэж бодож байна. Биднээс илүү хүчтэй цэнхэр нүдтэй гүнж шүү дээ. Бас дөрвөн махбодиос бүрдсэн хүчтэй. Бидний аль нэгний хүч тэрний хүч давхцаагүй байвал тэр хаан гэсэн үг. Давхцсан нь мэдээж хаан биш. Галактикийн ямар ч хүчтэн,шидтэн тэрний дөрвөн хүчийг юу гэдгийг мэдэхгүй"
Тэдний ихэнх нь бидний аль нь хаан бол? Хаан байсан ч ирээдүйд юу болох бол? гэсэн айдас болон итгэлгүй байдал зүрхэнд нь хурсан чигээр.
Ямар ч зүйлийг итгэлтэйгээр, хариуцлагатайгаар,үнэнчээр хийвэл бүх зүйлс хэвийн бөгөөд энгийн оршино.
Тэдний хуваарьт ажил дуусаж,дорм руугаа явахад гэрэл асаалттай байлаа. Сухо гайхсаар "Хамгийн сүүлд хэн гарсан бэ?" гэж асуухад Шиүмин гараа өргөв.
"Яагаад гэрэл асаалттай байдаг билээ?" Сухо хөмсгөө асуухад Шиүмин толгойгоо маажсаар "Уг нь бүх юмаа шалгаад гарсан юмсан"
Бэкхён Чанёол хоёр гэнэт хачин харснаа "Арай сэсан фен биш биз?"гэхэд нь бүгд сонин царайлсаар Крисийг түрүүлж түлхэж оруулах нь тэр.
"Яагаад би гэж?" Крис асуухад бүгд "ЧИ БОЛ ХҮЙТЭН ЗАЛУУ!"
Крис өрөөсөн гутлаа тайлан гартаа барьсаар хаалгаа онгойлгов. "Ингэхэд ушу, карата энэ тэр мэддэг Тауг яагаад оруулаагүй юм?"
Тау худлаа инээсээр "Би чинь фанда штэ" гэв.
Тэднийг ороход дөрвөн гутал байх ба яг сэсан фен байна гэдэгт бүгд итгэлтэй болов. Нуруу нуруунаас зуурсаар бүгд хачин царайны юмнууд орлоо. Гэнэт урдаас нь Лиса гарч ирэхэд цочсондоо болоод хойшоогоо савчихав.
Тэд яагаад ийм бүтэлгүй юм бэ?
"Чи хэн бэ?" гэж Лисагаас Лухан асуулаа.
"Би юу?" гээд өөр рүүгээ зааснаа "Гүнжийн дайчин"
Цаад өрөөнөөс Жэнни Чэёон Жисү нар гарч ирэхэд Эксогийнхон Жэннигийн хувирах шид хэрэглээд өөр болгосон цэнхэр нүдийг төвөггүйхэн олж харлаа.
"Өршөө эрхэм дээдсээ!" гээд бүгд доош нэг өвдөг дээр суун хүндэтгэл үзүүлэв.
----
Жаахан фанни ч юм уу тийм юм биччихлээ ккк😂💙
За алив2 "бяцхан од"-оо над руу нисгээч барбинуудааа🙏🙌
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...