31. Уучлаарай

1.5K 175 12
                                    

Артур хаан чамархайгаа барин нүдээ аниад сууж байтал гаднаас хэдэн хүн орж ирээд гүнж ирлээ хэмээн мэдэгдэв. Тэгээд хажууд нь сууж байсан хатан ухасхийн босож өрөөнөөс гарлаа. Бүтэн амьсгаа авч биеэ суллав. Хэдэн хоног охиндоо болон дайчдад санаа зовж олигтой ч унтаагүй билээ. Тэгээд нүдээ хэд нухлаж урдаа тавьсан цайнаасаа балгав.

Гэнэтхэн тэнд дайчид гарч ирэхэд хаан хөмсгөө зангидан гайхсаар харах ажээ. Тэдний дунд хэдэн мянган жил уулзаагүй ах нь байсан нилээдгүй балмагдах нь тэр. Тэгээд удаанаар босож ахыгаа харан хэлэх үггүй боллоо. Эксо дайчид бүгд Артур хаанд бөхийн ёслож, хойш болон зогслоо. Сетен хааны хажууд Сэүн нуруугаа үүрэн зогсоно. Сэүн хурдхан хааны өрөөнөөс гарахын түүс болж,уруулаа зууж байв.

"Ах аа"

Сетен хаан дүүгээсээ харц буруулав. Харин удалгүй тэрний харц ширүүн болоод чанга чанга инээсээр ийш тийшээ харж байлаа. Сетен хаан дүүгийнхээ хажуугаар зөрөөд өөрийнх нь сууж байсан том сандал дээр очиж суулаа. Артур хаан төдийгүй тэнд байгаа бүх хүн гайхаж байв.

"Дүү минь,уулзалгүй удлаа. Миний хаан ширээг авсан чамд их сайхан байгаа байх даа. Царай чинь гэрэлтэж байна. Одоо хараал устсан уу? Чиний охины нүд их үзэсгэлэнтэй юм билээ. Ухаад авчихмаар" гээд духаараа харахад Артур хаан хөмхийгөө зуун удаанаар алхсаар түүний хажууд очин зогсож мөрнөөс нь чанга атгав.

Тэгээд гарных нь алга цэнхэр өнгийн туяа гаргаж, Сетен хааны толгой дээрх титмийг зөөлөн авлаа. Титэм өөрөөсөө хар утаа ялгаруулж барихын эцэсгүй болтол халж эхлэлээ. Сетен хааны нүд талимаарсан байх агаад удаанаар цавчилна.

"Ах аа, наашаа хар. Би Артур байна" гэж зөөлөн дуугаар Артур хаан дуугарахад Сетен дүү рүүгээ харав. Тэгэхдээ мөн л адил харц бурууллаа.

"Би энийг устгана. Тэгээд та энэ хараалаас чөлөөлөгдөнө. Анх орж ирэхэд чинь л биеэр чинь дүүрэн энэ титэмний хүч байгааг мэдэрлээ. Яг одоо энийг устга-"

Сетен чангаар дуугарав. "Үгүй ээ"

"Яагаад?"

"Намайг ч бас хороо. Би чиний охиныг хорьсон. Ал гэж тушаасан. Хүүгийнхээ амьдралыг там болгосон. Эхнэрээ өөрийн гараар үхэл рүү нь түлхчихсэн. Би бол мангас. НАМАЙГ АЛ. АРТУР НАМАЙГ АЛААЧ. ГУЙЯ НАМАЙГ АЛААД ӨГӨӨЧ" гээд уйлж эхлэхэд Артур ахынхаа гараас атгав.

"Уучлаарай ах аа. Би чадахгүй"

"Бид эхийн сүүгээр өссөн. Сүү цагаан байдаг шиг цус гаргалгүй намайг алж өгөөч. Энэ орчлонд хоёр нар байдаггүйн адилаар энэ гарагт хоёр хаан байх ёсгүй. Өчүүхэн би чиний энэ их мэдлэг,ёс суртахууныг хэзээ ч сурахгүй. Би хэзээ ч хаан болж чадахгүй. Аавын зөв байсан. Би анхнаасаа л хаан болох гэж төрөөгүй. Хаан болох байсан бол энэ хөл эрүүл байх байсан. Хувь тавилан намайг биш чамайг сонгосон. Надгүйгээр амьдарч байсан шигээ амьдар. Намайг бүр мөсөн март. Би бол тоос. Хоромхон зуурт оршдог тоос. Ахыгаа уучлаарай,дүү минь"хэмээн өчихөд Артур хааны нүдэнд сувдан нулимс үзэгдэнэ.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now