Neptune гарагийн хотдоор аялан, сайхан бүхнийг үзэж нүд тайлж буй дайчид бүгд аз жаргалаар бялхана. Тэдний зугаалар цаг энэ мөчид дуусаж өөрсдийн ажил үүрэг рүүгээ орцгоох болжээ. Жисү Лиса Чэёон нар гарагийн аюулгүй байдал дээр анхааран ажилдаг бол шинэхэн хаан хатан маань өөрсдийн хүчээ нэгтгэх үүрэг авсан билээ.
Сэүн Жэнни хоёр ордны хойно байх бэлтгэлийн талбайд ирсэн байх агаад Пистон тэдэнд заахаар хамт байх ажээ. Жэннигийн хамгийн итгэлт хүн яах аргагүй Пистон байлаа. Одоогоор тэд нас залуу учир ямар нэгэн зүйлийг бусдын туслалцаатайгаар хийхгүй бол зарим зүйлс эсрэгээрээ ч эргэж болно.
Пистоны харц ширүүн болсон байв. Жэнни Сэүн хоёр байрлалаа аван зогсоход Пистон чанга дуугаар хүүрнэх нь тэр. "Хаан Хатан гээд харж үзэхгүй тул анхаарлаа бүрэн төвлөрүүлнэ үү. Энэ хүч нэгтгэх нь ердөө ганцхан удаагийн үйл явдал бөгөөд нэг алдсан бол дахин хийж болохгүй" хэмээн анхааруулав.
Ийм учраас тэднийг хамгаалалтын хувцас өмс гэсэн байжээ. Сэүн Жэнни хоёр ийм хувцасаар яах гэж байгааг ойлгохгүй ч Пистоны хэлснээр өмсөж ирсэн юм.
Пистон тэднийг хэсэг ширтэн тэдний хөлний байрлал болон гарны байрлалыг засаж өгөөд буцан байрандаа ирэн зогслоо. Жэнни Пистоныг хараад инээмсэглэнэ. Хамгийн их хайртай хүн нь шүү дээ. Төрөхөөс эхлэн хамт байсан өөр нэгэн аав нь.
"Анхаарлаа бүрэн төвлөрүүлнэ үү!"
Тэр хүндэтгэлийн үгээр ярьж байгаа ч хоолой ширүүн бөгөөд шийдэмгий байх ажээ. Жэнни Сэүн хоёр таван минут орчим чимээгүй бас хөдөлгөөнгүй зогссоны дараагаар Пистон тэдний анхаарлыг төвлөрсөн гэж үзэж дараагийн даалгаврыг өгөв.
"Нүдээ анин, өөрийн хүчээ толгойдоо төсөөлөөрэй" хэмээхэд тэд нүдээ зөөлөн анин, харанхуйг гэрэлтүүлж, өөрсдийн хүчний цогцыг тархин дотроо бодит болгох ажээ.
Ид шид гэж байдаг. Гагцхүү онцгой нэгэнд энэ ид шид харамгүй заяагддаг агаад үүнийг зөвөөр ашиглавал амьдралынх цэцэг. Ид шидний тусламжтайгаар тэд өөрсдийн нэр хүндийг бий болгоно. Харин буруугаар ашиглавал энэ нь түүний хараал болдог.
Пистон ч мөн нүдээ анин зогсоно. "Таны хүч оюун ухаанаар удирдагдана. Зөвхөн та л үүнийг чадна. Харин одоо үүнийгээ өөрийн итгэсэн хүн рүүгээ шилжүүлнэ үү"
Итгэл...итгэлийг хүн тэр болгон амар олж авахгүй. Нэг л алдвал хэзээ ч буцааж авч болохгүй зүйлийн нэг бол итгэл. Итгэл байгаа цагт хайр ч мөн хамт оршдог юм.
Тэдний толгойн угаас зарим зүйлс гараад явчих шиг санагдаж дараа нь буцаад орж ирж буй мэт бодогдоно. Мэдээж энэ үнэн. Тэдний хагас хүч солигдож бас хуваалцаж байна.
Пистон үүнийг мэдэрч бас нүдэн дээр нь харагдаж байв. Жэнни Сэүн хоёр урд урдаасаа харж зогсоод хоёул нүдээ аньсан байх ажээ.
"Хэн нэгний хэлсэн үгнээс дайжиж, өөрсдийн итгэлээ бүү алдаарай. Хүч нэгдэнэ гэдэг бол нэг хүн болсноос өөрцгүй зүйл билээ. Шидтэн өөрийн итгэлт хүндээ хагас хүчээ өгдөг бөгөөд тэдний хувьд энэ зүйл нь амьдралынх нь хамгийн том шалгуур билээ. Харин одоо хүчээ ашиглаж үзнэ үү" гэхэд Жэнни Сэүн хоёр нүдээ нээхэд тэд хоёул агаар дээр тогтож байсан. Үүнийгээ ч мэдээгүй, мэдрээгүй тэд маш ихээр гайхаж байлаа.
Жэнни уулга алдах нь тэр. "Сэүн бид нисээд байна уу?" гэхэд Сэүн мөрөө хавчаад нүдээ хурдан хурдан цавчилж байв. "Эсвэл хөвөөд байгаа юм уу?"
Пистон чанга чанга инээгээд гараа үүрэн цааш явлаа. Тэрний хийх ажил дууссан тул өөрийнх нь хэрэг байхгүй гэж боджээ. Сэүн Жэнни хоёр яахаа мэдэхгүй хэсэг доош харж байгаад таны хүч оюун ухаанаар удирдана гэдгийг санах нь тэр. Сэүн анхаарлаа төвлөрүүлж байгаад удаанаар толгойнд сэдэл өгөхөд аажмаар доошлож байсан юм. Тэд хүчээ яаж ашиглахыг мэддэг хэр нь өөр зүйл биеэнд нь орж ирэх агшинд энэ нь үнэхээр хэцүү болсон байв.
Жэнни ч мөн доошлож эхлэх үед Сэүн түүнийн тосон авч инээмсэглэлээ. Тэдний хүч ийнхүү нэгдсэн юм.
-------------------------
"Байж бай, оюун ухаан шүү дээ оюун ухаан. Битгий ийш тийшээ усаа цацаад байл даа. Би шалба норох нь! Чи ер нь эгэлгүй хүчтэн нь мөн юм уу?" гэсээр Жэнни нүүрэн дэх усаа арчиж байх ажээ.
"Уучлаарай, энэ салхинаас хэцүү юм. Гэхдээ чи яаж хурдан салхийг сурчихав аа?" гэхэд Жэнни толгой сэгсрэн, хуруугаа хөдөлгөхөд жижигхэн салхины эргүүлэг гарч ирэв.
Жэнни чангаар инээлээ. "Энэ үнэхээр амархан юмаа"
--------------
Next Part 70Vote Barbies🙏💫
YOU ARE READING
Princess with blue eyes | completed
FantasyЕр бусын цэнхэр нүдтэй гүнж мэндэлжээ. Neptune гараг даяараа баярлан цэнгэж байвч хааны ордон тийм биш байлаа. Гүнж цэнхэр нүдтэй. Усан цэнхэр мэт. Гэвч зарим үедээ гүн цэнхэр болж хувирна. Хаан Гүнжийг ордноос холын хол руу явуулж насанд хүртлээ...