08. Хэн нь хаан бэ?

1.8K 218 8
                                    

"Бид хэн нь хаан болохоо мэдэхгүй" хэмээн тэдний урдаас харан суухдаа Чанёол хүнгэнэтэл дуугарав.

"Яагаад?" Жисү гайхсан янзтай асуухад Жэнни тэднийг ширтэж,хамгийн их анхаарал татаж байгаа залуу руу харан сууна.

Тэд зэрэг мөрөө хавчив. Мэдээж хэрэг шүү дээ. Галактикийн хэн ч гүнжийн хүч бодон ид шидийг мэдэхгүй. Мөн зөгнөлд тэднийг цуг өсч торнино гэсэн болохоос биш хаан нь "тэр" гэж дурьдаагүй билээ. Тиймээс л тэд хэн нь хаан болохыг яаж мэдэх ёстойг үнэхээр төсөөлөөд ч олохгүй байлаа.

"Миний үндсэн хүч гал,ус,гэрэл,шороо" Жэнни хэдэн минут чимээгүй суусны эцэст ийн хэллээ.

Үүний дараа гүнжийн дайчид ч мөн хэлж эхлэв.

Эксогийнхон хүчээ хэлэх цаг болсон хэмээн бодож гарын шуун дээрх хүчний тэмдэгнүүдээ үзүүлэн,нэг нэгээрээ өөрсдийнхөө хүчийг хэлж эхэллээ.

Тэд удаан ярилцаж суусны эцэст өөрсдийн хоёр өрөөгөө суллан гүнж болон гүнжийн дайчдад өглөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэд удаан ярилцаж суусны эцэст өөрсдийн хоёр өрөөгөө суллан гүнж болон гүнжийн дайчдад өглөө. Дэлхий дээр ирээд удаагүй тэд арван хоёр эр хүнтэй цуг нэг дээвэр дор хононо гэдэг нэг бодлын эвгүй байх аж.

Шөнө дундад Жэнниг нэгэн зүйл маш хачин хоолойгоор дуудах нь тэр. "Гүнжээ түргэлээрэй,хурдлаарай. Гуйя хурдан ирээч..."

Жэнни арга буюу босож хоолойг даган явсаар гал тогооны өрөөнд ирсэн байх агаад хоолны ширээнд Сэүн утсаар ярин ундаа ууж байлаа. Эксогоос ганц үг ган хийгээгүй хүн нь Сэүн байсан юм. Харин тэр их л жаргалтай ярих бөгөөд хоолойны өнгө нь яг л жаахан хүүхэд шиг болсон байв. Жэнни тэрнийг гайхан харж инээхэд нь яагаад ч догдлоод эхлэх аж.

Хачин юмаа...

Жэнни удаан харж зогссоны эцэст хоолойгоо зассаар ойртож очиход Сэүн Жэнниг харснаа нүд нь жаахан томорч доош бөхийгөөд "Гүнжээ" гэв.

Харилцуурны цаанаас "Айн? Гүнж нь энд байна"гэх шингэн хоолой дуулдахад Сэүн хачин царайлан "Дараа залгая Ёонни" хэмээгээд тасаллаа.

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now