35. Сүүлт одны өдөр

1.8K 193 27
                                    

Neptune гарагийн цагаар сүүлт одны өдөр эхлэлээ. Сүүлт одны өдөр гэдэг нь яадаг өдөр вэ гэвэл 50 жилд нэг удаа сүүлт од Neptune гарагт харагддаг байв. Энэ өдөр хурим хийж буй хосууд дээр сүүлт одны жижиг хэсэг бууж ирвээс тэдний хайр бат гэдгийг илэрхийлдэг аж. Энэ өдөр хурим хийсэн хос одоогоор хоёр л байх агаад тэдний нэгэн дээр ч сүүлт одны хэсэг бууж ирээгүйн улмаас тэдний хурим болоогүй гэдэг. Энэ өдөрт хамгийн их айж байгаагаар Жисүг нэрлэж, хамгийн итгэл төгс байгаагаар Сэүнийг тодотгож байна. Жисү сүүлт одны хэсэг бууж ирэхгүй бол тэдний хурим болохгүй гэж айж байгаа хэрэг. Харин Сэүн өөрийн хайранд итгэлтэй байх бөгөөд тэдний хувь тавилан аль хэдийн зурагдаж,бие биенээ олсон тул бүр ч итгэлтэйгээр энэ өдрийг сонгосон буй.

Эхний үйл ажиллагаа хааны ордонд тангараг өргөөд хаан хатан хоёрт өөрсдөө өрх тусгаарлаж буйгаа мэдэгдэн өвсний төгөлд тусгай үрээр ургуулсан өвснүүд дундах сарнай цэцгийг шатаах ёстой. Үүний дараагаар тэд хайрын сүйх тэргэнд суун ард иргэдтэйгээ мэндчилэн сүүлт од харагдах газарт буун сүүлт од ирэх хүртэл хүлээнэ...

Жэнни хуримын даашинзаа өмсөөд нүүрээ будуулахаар суулаа. Түүний нүүрийг Лиса будаж өгөхөөр болсон байв. Тэд хөгжилдөн,өмнө нь болсон бүх зүйлээ эргэн ярилцах үед гаднаас Жисү Чэёон хоёр өөрсдийн болон Лисагийн даашинзыг барьсаар орж ирэх нь тэр. Жэнни албан ёсоор тэднийгээ өөрийн гэрч болгосон юм.

Лиса даашинзаа хараад ихэд баярлаж байв. "Жэнни! Энэ ч ёстой галзуу юмаа" гээд өөрийн өмсөх даашинзаа өөртөө тааруулан барилаа.

Тэднийг ийн бэлэн болж байх зуурт Эксогийн өрөөнд баахан том том хүмүүс ийш тийш холхилдон өөрсдийн хувцсыг энд тэндээс хайн явна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэднийг ийн бэлэн болж байх зуурт Эксогийн өрөөнд баахан том том хүмүүс ийш тийш холхилдон өөрсдийн хувцсыг энд тэндээс хайн явна. Эксод том өрөө гаргаж өгсөн байхад хүртэл өрөөнд зай алга. Сэүн бүх зүйлээ бэлэн болгосон тул буйдан дээр суугаад тэднийг ажиглаж байх ажээ.

"Хүүе ээ! Миний зангиаг харсан хүн байна уу?" хэмээн Тау асуухад Сэүн буйдангийн доошоо заав. "Өө,баярлалаа. Энд байсан байж"

Princess with blue eyes | completedWhere stories live. Discover now